Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01866

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Оргил сувилалын 48 дугаар байрны 01 тоотод байрлах Элит техно монгол сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 2 тоотод оршин суух Боржигин овогт Дүгэржавын Дорждэрэмд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.126.000төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани хариуцагч Д.Дорждэрэмтэй 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр 5.500.000 төгрөгийн үнэтэй, чанарын доголдолгүй, шинэ Керби сентриа ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлж, урьдчилгаа төлбөрт 500.000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 5.000.000 төгрөгийг сарын хугацаатай, сар бүрийн 15-ны өдөр 416.600 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдсан.

Гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусаж, худалдан авагч Д.Дорждэрэм 3.416.000 төгрөг төлж, үлдсэн 2.084.000 төгрөгийг төлөөгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохирсон бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 5 сар 15 хоног буюу нийт 895 хоног хэтрүүлсэний алданги 1.042.000 төгрөг болж байна.

Иймээс Д.Дорждэрэмээс үлдэгдэл төлбөр 2.084.000 төгрөг, алданги 1.042.000 төгрөг, нийт 3.126.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК, бид харилцан тохиролцоод, Керби сентриа ахуйн цэвэрлэгээний бүрдэл хэсгийн дутууг гүйцээж өгөх, эвдэрлийг үзэн, оношилж өгөх, алданги 1.042.000 төгрөгнөөсөө татгалзаж, 2.084.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч хүлээн зөвшөөрч 2.084.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 404.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК, хариуцагч Боржигин овогт Дүгэржавын Дорждэрэмээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.126.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч Керби сентриа ахуйн цэвэрлэгээний бүрдэл хэсгийн дутууг гүйцээж өгөх, эвдэрлийг үзэж оношлох, мөн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.042.000 төгрөгнөөс татгалзаж, 2.084.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2.084.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 404.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 48294 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Элит техно монгол сервис ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигин овогт Дүгэржавын Дорждэрэмээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.126.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч Керби сентриа ахуйн цэвэрлэгээний бүрдэл хэсгийн дутууг гүйцээж өгөх, эвдэрлийг үзэж оношлох, нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.042.000 төгрөгнөөс татгалзаж, 2.084.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2.084.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 404.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64966 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 48294 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.