| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02267/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01893 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01893
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 1305 тоотод оршин суух Биндэръяа овогт Биндэръяагийн Билгүүнтөгст холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 240000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Билгүүнтөгс манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1127818 дугаартай Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийн урьдчилгаанд 20000 төгрөг төлж, үлдэгдэл 220000 төгрөгийг 12 сарын хугацаанд, сар бүр 2.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан.
Б.Билгүүнтөгс одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн үнэ 160000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 932 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 80000 төгрөг, нийт 240000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч Б.Билгүүнтөгс бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 24.000 төгрөгийнхөө 80000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч Б.Билгүүнтөгс үлдэх 160.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч Б.Билгүүнтөгсөөс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 240000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 80000 төгрөгнөөс татгалзаж, 160000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Биндэръяа овогт Биндэръяагийн Билгүүнтөгст холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 240000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 80000 төгрөгнөөс татгалзаж, 160000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3925 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Билгүүнтөгсөөс 3925 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.