Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01974

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горьк 23-930-А тоотод оршин суух Харганыхан овогт Эрдэнэсүрэнгийн Од-Эрдэнэд холбогдох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1.043.288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Э.Од-Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сар дуусах хүртлэх хугацааны 863.740 төгрөг, 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртлэх хугацааны 179.548 төгрөг буюу хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг зохих хугацаанд төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 1.043.288 төгрөгийн авлага үүссэн байна.

Хэрэглэгч Э.Од- Эрдэнэ АТП-888 дэд станцаас хэрэглэгчийн 3023666 кодтой, 11191 дугаарын тоолуурын хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэн тасласан боловч өөрсдөө дур мэдэн залгаж, эрчим хүч хэрэглэсэн болно.

Иймд Э.Од-Эрдэнээс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1.043.288 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Э.Од-Эрдэнэ шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас нэхэмжилсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 1.043.288 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, хариуцагч Э.Од-Эрдэнэд холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 1.043.288 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1.043.288 төгрөгийг төлөхөөр шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, хариуцагч Харганыхан овогт Эрдэнэсүрэнгийн Од-Эрдэнэд холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1.043.288 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29589 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 14794 төгрөг 5 мөнгийг улсын төсвөөс, хариуцагч Э.Од-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 14794 төгрөг 5 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
  2. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтынжурмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.