| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02337/И |
| Дугаар | 102/ШШ2017/01975 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/01975
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангай гудамжны 130 тоотод оршин суух Боржигон овогт Ядмаагийн Очирбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байрны 50 тоотод оршин суух овогт Гичгэнэ овогт Санжрагчаагийн Эрдэнэтуяад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Я.Очирбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Очирбат, С.Эрдэнэтуяатай 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 1.300.000 төгрөгийг, 1 сарын хугацаатайгаар 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээлдүүлж, зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан.
Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Эрдэнэтуяа зээлийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч, зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоход 650.000 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснээр алданги 650.000 төгрөг, үндсэн зээл 1.300.000 төгрөг, нийт 1.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, хариуцагч С.Эрдэнэтуяа бид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 450.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 1.500.000 төгрөгийг хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 750.000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 750.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Я.Очирбат, хариуцагч С.Эрдэнэтуяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 450.000 төгрөгнөөс татгалзаж, 1.500.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 750.000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 750.000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Боржигон овогт Ядмаагийн Очирбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Гичгэнэ овогт Санжрагчаагийн Эрдэнэтуяад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.950.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 450.000 төгрөгнөөс татгалзаж, 1.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 750.000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 750.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 23075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.Эрдэнэтуяагаас 19475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.