| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0250/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/264 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Дэмбэрэлийн Бэд холбогдох эрүүгийн 2111 00050 0324 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Харчин овогт Дэмбэрэлийн Б /РД: ВР96122832/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 37-140 тоот дахь гэртээ фэйсбүүк олон нийтийн сүлжээ буюу мэдээллийн технологи ашиглан шууд бичлэг хийж, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан, бусдаас нэг тоглолтын 5,000 төгрөгийг өөрийн 5087210829 дугаартай “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч нийт 255,000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байхдаа буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайт 37-140 тоотод өөрийн “Baagii baagii” нэршилтэй нүүр ном /фейсбүүк/ ашиглан шууд дамжуулалт хийж техас болон покер тоглоомыг зохион байгуулсан. Анх уг тоглоомыг тоглуулах санааг би өөрөө нүүр ном /фейсбүүк/ үзэж байгаад сураад өөрөө шууд дамжуулалт хийж үзэхээр болоод анхны тоглолтоо 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр эхлүүлсэн тоглоом дөнгөж эхэлж байсан болохоор эхний тоглолт нь бүх хүн үнэгүй буюу эхний тоглолт дээр 6 хүн тоглож үүнээс 1 хүн нь хожиж дараагийн тоглолтод үнэгүй тоглох эрхээр шагнагдах зарчмаар тоглоомыг зохион байгуулсан. Үүнээс хойш дараа дараагийн тоглолтод нэг хүн 5000 төгрөгөөр ширээн дээр суух зэргээр төлбөр тооцоог өөрийн хаан банкны 5087210828 дугаартай эзэмшлийн данс руу мөнгийг хийлгэж авсны дараа хүмүүсийг тоглоомд оролцуулдаг байсан. Тэгээд нийт 1 удаагийн тоглолтод 5-6 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт эхэлдэг байсан болохоор хожсон хүн нь 20-25 мянган төгрөгийг авч харин ашиг гэж 1 удаагийн тоглолтоос надад 5000 төгрөгийн ашиг ордог байсан. Дээрх байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 3 хоног шууд дамжуулалт хийж мөрийтэй тоглоом тоглуулсан. Хүмүүс тоглоомд тоглох эрхээ авахын тулд миний эзэмшлийн данс руу мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нүүр ном /фейсбүүк/-ын нэр болон суух суудлынхаа тоог бичиж мөнгийг шилжүүлдэг байсан....” гэх /хх-ийн 90-91х/,
“Хаан” банкны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 50/12647 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-25х/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-31х/,
Гэрч Г.Зоригтбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2010 оноос хойш уг дансны дугаарыг зөвхөн би өөрөө эзэмшдэг мөн зарлага, гүйлгээг хийхдээ өөрийн гар утасны мобайл банкыг ашигладаг юмаа... 5087210829 дугаарын дансыг би мэдэхгүй... Уг дансны дугаар руу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5025820848 гэх дугаарын данснаас гэртээ байхдаа... өөрийн “Зоригтбаатар Ганхуяг” гэх нүүр номоор /фэйсбүүк/ юм үзэж байхад нэг фэйсбүүк хаягаас шууд дамжуулж буюу “Техас” гэх нэршилтэй 6 хүний суудалтай шууд бичлэг байсан уг бичлэг дээр ямар ч байсан нэг эрэгтэй хүний хоолойгоор утасны цаанаас яриад тоглоом тоглох хүмүүс нь шууд бичлэгийн доор харагдаж дансны дугаар руу 5000 төгрөгийг шилжүүлж 1 удаа тоглох эрхээ аваарай гэж байсан... тэгээд тоглолт эхлэхээр болоод зургаан суудал дүүрээд л тоглолт эхэлсэн тэгээд би 1 удаа л тоглож үзсэн тэгээд дахиад тоглоогүй сонирхож нэг удаа л тоглож үзсэн. Тухайн үед тоглоход би хожсон зүйл байхгүй тэгээд уг тоглолт дуусаад л би уг бичлэгээс гарчихсан юмаа... тухайн үед би хуваалцаагүй /шейрлээгүй/..." /хх-ийн 52-53х/,
Гэрч Г.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр Л.Амаржаргал фэйсбүүк дээр Техас цахим тоглоом шууд бичлэгээр цацагдаж байна хамт нэг тоглоод үзэх үү гэхээр нь тэгье гэж хэлээд манай нөхөр өөрийн данснаас 5000 төгрөгийг шилжүүлгийн утга дээр нь “Г.Уранчимэг 4” гэсэн утгатай 4 дүгээр ширээн дээр сууна гэж мөнгийг шилжүүлж сонирхоод 1 удаа л тоглож үзсэн тэрнээс ямар нэгэн ашиг харж тоглоогүй. Тухайн үед тоглоход би хожсон зүйл байхгүй тэгээд уг тоглолт дуусаад л би уг бичлэгээс гарчихсан юмаа... би хуваалцаагүй /шейрлээгүй/ ганц удаа сонирхоод л тоглож үзсэн...” /хх-ийн 55-56х/,
Гэрч Б.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ фэйсбүүк үзээд сууж байхад фэйсбүүк хаягийг нь санахгүй байна цахим шууд бичлэгээр “Техас” нэртэй тоглоомыг зарын групп дээр шейрлээд ороод ирэхээр 1 удаа тоглож үзэхэд эхний тоглолтод орох хүмүүс нь үнэгүй тоглох болно гэсэн дүрэмтэй байсан. Тэгээд эхний тоглолтод 5-7 хүн шууд бичлэгээр тоглож эхлээд уг тоглолтод би хожсон болохоор дараагийн тоглолтод үнэгүй тоглохоор болсон... намайг тоглох үед 1 хүний 3000 төгрөгийг өгч тоглолтод оролцох эрхтэй байсан... 5 хүн төлбөрөө төлөөд тоглож эхлээд уг тоглолтод би хожоод хожсон хүний шагнал болох 15,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авч дахиад тоглоогүй шууд бичлэгээс гарсан...” /хх-ийн 58-60х/,
Гэрч Х.Эрхэмтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэр буюу Багануур дүүргийн 1 дүгээр хороо 20 дугаар байрны 06 тоотод байсан. Би фэйсбүүкт /ямар хаягаас тоглуулж байсныг санахгүй байна/ тухайн үедээ покер тоглоом тоглож байхаар нь орж ширээн дээр бичээстэй байсан данс руу өөрийнхөө 5750602006 дугаарын данснаас утга хэсэгт нь “Төгсөө хундаан 4". “Төгсөө хундаан 2” гэх мэт байдлаар бичиж 1-2 удаа 10,000-20,000 төгрөг шилжүүлж покер тоглоом тоглосон...” /хх-ийн 64-65х/,
Гэрч Ө.Оюунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хаан банкны 5688106441 дугаартай данснаас 5000, 10,000 төгрөг шилжүүлж тоглож байсан нийт 30-40 мянган төгрөг шилжүүлж тоглож байсан. Тухайн үед яг хэд дугаартай дансанд шилжүүлж байснаа одоо санахгүй байна...” /хх-ийн 68-69х/,
Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх-ийн 85х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Б нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2617002294 дугаар данснаас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шилжүүлсэн гэмт хэргийн замаар олсон орлого болох 255,000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг улсын орлого болгон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Дэмбэрэлийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Д.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган төгрөг/ торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шилжүүлсэн гэмт хэргийн замаар олсон орлого болох 255,000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг улсын орлого болгон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД