Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Н.Г,                                              

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.Г-д холбогдох эрүүгийн 2124000000059 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ........оны ......... дугаар сарын ...-нд........н аймгийн ........ суманд төрсөн,*******, ............ настай, .........., б........... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт .......... аймгийн ......... сумын ......................................... багт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ....... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Х овогт Н.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Нөмрөг сумын Шаарын дөрөлж гэх газарт “зам дээр явж байсан морь дайрлаа” гэх шалтгаанаар иргэн Б.Г толгой болон хүзүүн тус газарт нь ташуураар цохиж, мөн иргэн Ж.Н цээж болон нуруун тус газарт нь ташуураар цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Б.Г эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 80-20 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, их гэрэл, хөмсөг зэргийг ташуураар цохиж эд хөрөнгө гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Нөмрөг сумын Шаарын дөрөлж гэх газарт  “замын зорчих хэсгийн хажууд хөтөлгөөтэй байсан морийг машинаараа дайрлаа” гэх шалтгаанаар иргэн Б. толгой болон хүзүүн тус газарт нь ташуураар цохиж, мөн иргэн Ж.Н цээж болон нуруун тус газарт нь ташуураар цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Б.Г эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 80-20 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, их гэрэл, хөмсөг зэргийг ташуураар цохиж эд хөрөнгө гэмтээсэн болох нь:

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын ажиллагаан өгсөн“...Би эхнэр Н болон хүү Ууганбаяр нарын хамт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 80-20 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улиастай сумаас Түдэвтэй сумын чиглэлд гарсан.  Тэгээд замд Шийрийн гуанз өнгөрөөд дөрөлж дээр 22 цагийн орчимд гарч ирэх үед гадаа үзэгдэх орчин маш муу харанхуй, бороотой байсан, миний урд талаас нэг машин гэрлээ шилжүүлээгүй, дээд хэсэгтээ нэмэлт гэрэл хийчихсэн том оврын жийп машин гарч ирээд би гэрэлд цохиулаад хурдаа сааруулаад машин зөрмөгц замын зорчих хэсэгт эмээлтэй морьдууд гараад ирмэгц би машиныхаа тоормосыг гишгээд зогсоох арга хэмжээ аваад морьдод тулах үед гэрэл шилжүүлсэн машин аваарын гэрлээ дараад өнгөрсөн. Би морьдод тулаад очих үед морьд нь үргээд нэг мориных нь сүүл хэсгийг дайрчих шиг болсон тэгээд хартал замын хажуугийн хязгаарлах цагаан шугаман дотор 5-6 хүн суучихсан, би машинаа зогсоогоод тэдгээр хүмүүсээс та нар зүгээр үү гэж асуусан чинь нэг үл таних залуу чи морь дайрчихлаа гээд миний зүүн мөрнөөс бариад авсан тэгэхээр нь би гэрэлд цохиулаад харсангүй гэж хэлтэл мөрнөөс барьсан гараа тавьтал, хажуугаас  хар малгайтай, бор дээлтэй залуу ирээд яасан их морь дайрдаг юм гээд ташуураар миний толгойн дундуур савж цохьсон, тухайн үед би машины хаалгаа налаад хойшоо болтол дахиад 2 удаа миний хүзүү, толгой руу ташуураар цохьсон. Тэгсэн манай эхнэр болиочээ гээд машинаас буугаад миний хажууд ирмэгц нөгөө залуу дахиад манай эхнэрийн  цээж /хөх/ рүү нь нэг удаа ташуураар цохисон. Манай эхнэр болиочээ өвдөж байна ш дээ гээд хойшоо болтол дахиад баруун гарын хэсэгт цохиж харагдсан. Тэгээд буцаад чи монгол морь дайрдаг яасан овоо пизда бэ, ална аа чамайг гээд над руу дайрч эхэлсэн. Тэнд байсан залуучууд бүгд над руу дайраад эхэлсэн чинь хамт байсан нэг залуу нь тэдгээр залуучуудыг цааш нь боль гэж түлхэхээр би машиндаа суусан. Би машиндаа суусан чинь манай эхнэр бид хоёрыг цохьсон залуу машины урдуур тойрч ирээд машин руу ташуураар цохиж эхэлсэн. Миний толгой хүзүү орчим орчимд 3-4 удаа, баруун гарын тохой орчимд 1 удаа ташуураар цохьсон. Миний автомашины их гэрэл, салхины шил зэргийг хагалж, машинд сэв суулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Хохирогч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улиастай сумаас Түдэвтэй сумын чиглэлд  өөрийн машинтайгаа нөхөр хүүхдийн хамт гурвуулаа гарсан юм. Тэгээд Завхан аймгийн Тэлмэн сумыг дайран өнгөрч байгаад Ширийн Дөрөлж  даваад машинтайгаа явж байтал засмал зам дээр адуунууд гэнэт гараад ирэхээр нь манай нөхөр машиныхаа тоормосыг гишгэтэл нэг адуу үргээд машины урд гипер шүргээд өнгөрсөн юм. Тэгээд замаа чөлөөлөөд машинаа зогсоогоод машинаасаа буухаасаа өмнө аваарын гэрлээ дараад манай нөхөр Г буусан юм. Тэгсэн 5-6 морьтой залуучууд машины дэргэд нэг залуу нь учир зүггүй ирээд ташуураараа нөхрийг маань 2-3 удаа цохьсон юм. Тэр үед би машиныхаа хажуу талын суудлаас машинаасаа буугаад юу болж байгаа юм хэл амаар учраа олдоггүй  юм уу гэж хэлээд нөхрийнхөө дэргэд ирэх үед нөгөө залуу барьж байсан ташуураараа миний баруун гарын булчин руу 1 удаа, баруун талын хөхний хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгээд цохиод байхаар нь би машиныхаа хажуугаар ороод багааж хэсэг рүү явж байхад нуруу хэсэг рүү хальт ташуураар цохих үед манай нөхөр машиндаа хурдан суугаарай гэж хэлсэн тэгэхлээр нь машиндаа суусан тэгээд бид 2 зугтах гэсэн чинь морьтой залуучууд зам хаагаад зогсчихсон, тэгсэн бид хоёрыг цохьсон залуу машины салхины шил, урд талын 2 гэрлийг бас ташуураар цохьсон, урд кофундан дээр цохьсон. Тухайн нэг морьтой залуу нь машиныг нь хэмх цохино гээд морьтой цааш нааш яваад байсан юм. Тэгээд Нөмрөг сум руу яваад цагдаад дуудлага өгсөн. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

Гэрч Э.Д-н “...2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г, А, С, М, А, Д бид нар Тэлмэн сумын төвөөс Бүст нуурын Урт булагын адагт болох Адуучин тэмцээнд оролцохоор морь болон мотоцикльтой явж байтал Шаарын дөрөлжийн тэнд М-н унаж явсан мотоциклийн гинжний түгжээ нь мултраад гээгдчихсэн байсан. Тэгээд тэндээс М бид хоёр Шаарийн гуанз руу мориор явж гинжний түгжээ аваад ирсэн чинь хамт явж байсан залуучууд морь дайрчихлаа ш дээ гээд орилдоод байхаар нь яваад очтол Д-н хөтөлж явсан хээр морины хөл нь доголчихсон, мөргөсөн гэх машиных нь жолоочийн урд талын  гэрлийн бүрхүүл хагарчихсан, гэрэлд нь морины сүүлний хялгас хавчуулагдсан байсан. Автомашины жолооч болон түүний эхнэрийг Г цохьсон гэсэн. Намайг ирсэний дараа Г тэр автомашины зөв талын урд гэрлийн бүрхүүлийг ташуураар цохиж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

Гэрч Б.Д-н “...2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г, А, С, М, А, Д бид нар Тэлмэн сумын төвөөс Бүст нуурын Урт булагын адагт болох Адуучин тэмцээнд оролцохоор морь болон мотоцикльтой явж байтал Шаарын дөрөлжийн тэнд М-н унаж явсан мотоциклийн гинжний түгжээ нь мултраад гээгдчихсэн байсан. Тэндээс М, Д хоёр Шаарийн гуанз руу мориор явж гинжний түгжээ авчрах гэж яваад бид нар үлдээд засмал замын хажуу руу мотоциклоо гаргачихаад бид нар морио бариад  хажууд нь зогсож байтал нэг машин ирээд миний хөтөлж явсан морийг мөргөчихсөн. Миний морь машинд мөргүүлээд газар уначихаар нь би тэнд байсан залуучуудтай нийлж морио босгоод хөтөлж үзээд явж байтал Г нөгөө машины жолооч руу дайраад харин М салгасан. Би тэдгээр хүмүүсийг хэн нэгэн цохиж зодож байхыг нь хараагүй. Би тухайн үед автомашинд мөргүүлсэн морио хөтлөөд замын хажууд гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,

 

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г, А, С, М, А, Д бид нар Тэлмэн сумын төвөөс Бүст нуурын Урт булагын адагт болох Адуучин тэмцээнд оролцохоор морь болон мотоцикльтой явж байтал Шаарын дөрөлжийн тэнд миний унаж явсан мотоциклийн гинжний түгжээ нь мултраад гээгдчихсэн байсан. Тэндээс Д бид хоёр Шаарийн гуанз руу мориор явж гинжний түгжээ авчрах гэж яваад ирсэн чинь Д-н хөтөлж явсан морийг нэг приус 20 дайрчихсан. Тэгсэн Г нөгөө машины жолоочийг буугаад ирэнгүүт нь очоод барьж байсан ташуураараа цээж рүү нь цохьчихоор нь би очиж салгасан. Тэгсэн машинаас нэг эмэгтэй хүн болиочээ гэж орилоод буугаад иртэл тэр эмэгтэйг Г ташуураар цээж рүү нэг удаа цохьчихоор би Г-г цааш нь түлхчихээд нөгөө эмэгтэйг машинд нь суулгасан. Нөгөө машин хөдлөх гэсэн чинь Г дахиж машиных нь урдуур гүйж ороод машиных нь гэрэл рүү цохичихоор Д бид хоёр Г-г барьж аваад холдуулсан. Нөгөө машин хөдлөөд явчихсан. Автомашины жолоочийн баруун мөр цээж орчимд Г ташуураар хоёр удаа цохьсон, харин хамт явж байсан эмэгтэйн цээж хэсэг рүү нэг удаа мөн Г ташуураар цохьсон. Тухайн автомашины жолооч талын хаалганы дээд хэсэгт мөн нэг удаа цохьсон, мөн нэг удаа цулбуураар аа ороолгох шиг болсон. Гэхдээ аль хэсэгт ороолгосон болохыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/,

Гэрч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М-н унаж явсан мотоциклийн гинж нь тасраад бид нар гинжийг засах гээд замын хажуу мотоциклийг нь гаргачихаад байж байтал нэг машин Шаарын гуанзнаас Нөмрөг сумын чиглэлийн замаар гарч ирээд Д-н хөтөлж явсан морийг дайрснаас болоод маргалдсан. Би маргаан болсон талаар огт мэдээгүй, машин ирээд морьны хойд хэсгээр шүргэснээс болоод бид нарын унаж явсан болон хөтөлж явсан морь үргээд алдчихсан. Тэгээд тэр морьдоо барьж явах гээд явсан. морио барьж авчихаад буцаад ирэх үед нөгөө морь шүргэсэн автомашин явчихсан байсан. Харин морь барьж авах үед юм цохиод байгаа бололтой чимээ 3 удаа -сонсогдсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

 

Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 11-ний орой Шаарын гуанз өнгөрөөд явж байтал М-н мотоциклын гинж нь тасраад гинжээ залгах гээд байж байтал Шаарын дөрөлж гарч Нөмрөг сумын чиглэлд явж байсан автомашин бид нарын морийг мөргөсөн. Тэгсэн хажууд байсан морьд алдуураад би алдагдсан морьдыг барьж авах гээд А, С нарын хамт яваад морьдоо бариад эргээд ирсэн чинь нөгөө морь мөргөсөн машины гэрэл дохио нь хагарсан байдалтай байсан. Ирээд юу болсон талаар асуусан чинь Г ах жолоочийг нь цохьчихоор Д, М хоёр салгасан гэж байсан....” гэсэн мэдүүлэг,

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “...1.Ж.Н биед гэмтэл учирсан байна. 2.Баруун бугалганы гадна дунд хэсэг, хэвлийн урд хэсэгт цус хуралт баруун хөхний толгойн хэсэгт зөөлн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Ж.Н биед учирсан баруун хөхний толгойн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Ж.Н биед шинжилгээ хийхэд асуултад тавигдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “...1. Б.Г биед гэмтэл учирсан байна. 2. Тархи доргилт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Г биед учирсан тархи доргилт гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Б.Г биед шинжилгээ хийхэд асуултад тавигдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-р хуудас/,

Хохирлын үнэлгээний 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн: “...урд салхины шил-320,000 төгрөг, их гэрэл-520,000 төгрөг, кузов болон хаалга засвар /бүтэн будагтай-2,000,000 төгрөг, хөмсөг-50,000 төгрөг, сэлбэг угсралт-2,000,000 төгрөг бүгд 3,090,000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 95-96-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нарын хувийн байдлын талаар

******* багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 54 дугаартай: “...Тус багийн иргэн ******* тоот регистрийн дугаартай Н.Г нь байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт  /хх-ийн 32-р хуудас/,

Төрийн банкны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 34-13/101 дугаартай: “...Н овогтой Г /*******/-ын тус банкны MN110034171600119322 тоот харилцах дансанд  1,033  төгрөг, MN1500034171600024869 тоот дансанд үлдэгдэлгүй, өр зээлгүй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 21/52 дугаартай: “...Н овогтой Г /РД:*******/ нь Хаан банкинд 5508020763 данстай болохыг мэдэгдэж байна....” гэсэн тодорхойлолт,

Хас банкны 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 40/23 дугаартай: “...Н.Г нь тус банкинд харилцах данс, зээлийн дансны мэдээлэл байхгүй болно...” гэсэн тодорхойлолт, 

Гэрч О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н.Г нь бага насандаа эцэг эхийн гар дээр өсөж торнисон. Цэргийн алба хаагаагүй. Төлөв даруу зантай, найз нөхөд, ах дүү ар гэрийнхэнтэйгээ зэвсэг харьцаатай, ажилсаг хичээнгүй, хүний үгэнд оромтгүй зан чанартай. Хэлсэн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэдэг, хүнд тусархуу, олон түмэнтэй нийтэч зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, түүний амьдрал ахуй нь дунд зэрэг, багийн иргэдийн дунд нэр хүнд сайтай залуугийн нэг юм. Амьдрал ахуйнхаа төлөө гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг, аав, ээжийнхээ гар хөл болж байгаа хүү минь байгаа юм. Мал ахуйд ихэд хайртай хүн. Өөр түүний хувийн зан байдлын талаар хэлээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/,

 Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Г-г бага байхаас нь мэднэ. Тамхи татдаггүй, архи дарс хэрэглэдэггүй. Бага наснаас нь ажиглаад байхад хүний үгнээс гардаггүй, ихэд дуулгавартай л залуу байдаг юм. Даалгасан ажлыг сайн хийдэг. Гэр бүлийн гишүүн болох аав, ээждээ анхаарал  халамж сайн тавьдаг. Найз нөхөд гэх залуучуудтайгаа эвсэг харьцаатай харьцдаг, найз нөхөд,  ах дүү төрөл төрөгсөддөө нэр хүндтэй, баг олон нийтийн ажил хөдөлмөрт идэвхтэй оролцоод явдаг. Хувийн амьдралынх нь тухайд гэвэл аав, ээжийнхээ болон амьдралын төлөө зүтгэж яваа залуу байгаа юм. Өөр түүний зан байдлын талаар хэлэх зүйл алга ...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/ 

Шүүгдэгч Н.Г-н иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн хууль бус, хүч хэрэглэн бусдыг цохиж, зодож байгаа үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Д, А, С, М, А, Д нарын хамт Адуучин тэмцээнд оролцохоор 11 морь болон мотоциклтой Тэлмэн сумын төвөөс 16 цагийн орчимд гараад 22 цагийн орчимд харанхуй болсон байхад Шаарийн дөрөлжийн тэнд явж байтал М-н унаж явсан мотоциклийн гинжний түгжээ нь мултраад гээгдчихсэн байсан. Тэгээд тэндээс М бид хоёр Шаарийн гуанз руу мориор явж гинжний түгжээ авчраад хийх гээд байж байтал гэнэт тас хийх чимээ гараад машин зогссон бөгөөд тухайн машин Д-н унаж явсан хээр зүсмийн морийг мөргөсөн.  Тухайн морь босож чадахгүй болохоор нь бид нар өргөж босготол нөгөө машинаас нэг******* хүн бууж ирэхээр би тэр хүний баруун тал руу ташуураар нэг удаа цохьсон чинь машинаас дахиад нэг эмэгтэй бууж ирээд юу болоод байгаа юм бэ, нялх хүүхэдтэй явж байдаг, уучлаарай гэхээр нь дахиад нөгөө эмэгтэйн баруун мөрний хэсгээр нь дамнуулаад цээж рүү нь ташуураар цохьсон чинь Д, М хоёр ирээд намайг барьж аваад нөгөө хүмүүсийг яв гэхээр нь би машиных нь урдуур тойрч очоод буруу талын их гэрэл болон урд салхины шилийг ташуураар хага цохьсон. Тэгсэн манай найзууд намайг бариад авсан чинь нөгөө машинтай хүмүүс явсан. Би өөрийн барьж явсан модон ташуураар машинаас бууж ирсэн******* хүний баруун мөр, далны орчимд хоёр удаа, нөгөө эмэгтэйгийн баруун мөрний хэсгээр нь дамнуулаад цээж рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд цаашаа явахаар нь хойноос дахиад нураа хэсэг рүү нь ороолгосон...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь давхар нотолж байна гэж дүгнэлээ.   

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:

Н.Г, Б.Г, Ж.Н нарын “ ...Хохирогч Б.Г, Ж.Н бид нар учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, яллагдагч Н.Г-тэй санаа дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар / хх-ийн 116-р хуудас /,

Шүүгдэгч Н.Г 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1,220,000 төгрөг, 810,000 төгрөг төлсөн банкны баримтууд,

Н.Г, Б.Г, Ж.Н нар эвлэрч, баталгаа гарган, гарын үсэг зурж ирүүлсэн баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н.Г-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх тогуулийн ялыг 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ