| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02296/И |
| Дугаар | 2028 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Д.Орхоныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өгөөдэйн зам ХХК 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, 5299837 тоот регистрийн дугаар авч, Төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.
Тус компани 2015 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангийн 44.860.000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 12.516.288 төгрөг, нийт 12.561.148 төгрөгийн татварын өртэй бөгөөд 2015 оноос хойш татварын албанд ирээгүй, утас нь холбогдохгүй, хаягийн бүртгэлээ шинэчлээгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй.
Өгөөдэйн зам ХХК нэг гишүүнтэй, Монгол улсын иргэн Дамдинсүрэн овогтой Орхон компанийн үүсгэн байгуулагч, удирдлагаар бүртгэлтэй боловч хаягтаа байхгүй, оршин суух хаяг тодорхойгүй, олдохгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6 дахь хэсгийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Өгөөдэйн зам ХХК-ийн захирал Дамдинсүрэн овогтой Орхоныг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна, харгийг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Дамдинсүрэн овогтой Орхоныг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Дамдинсүрэн овогтой Орхон иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Татвар төлөгчийн карт, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Ё.Ариунзулын Тодорхойлолт, Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 72/3976 тоот Албан бичиг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол улсын иргэн Дамдинсүрэн овогтой Орхон, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, ИЦ85090116 регистрийн дугаартай, Өгөөдэйн зам ХХК-ийн захирал ажилтай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 59/01 байрны 60 тоотод оршин сууж байсан, 88899366, 88193233, 96663163 дугаарын гар утастай гэсэн мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Өгөөдэй зам ХХК-ийн захирал Дамдинсүрэн овогтой Орхоныг эрэн сурвалжилсугай.
2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахЭ.Дарханцэцэгт үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.