Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2029

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжны 104 дүгээр байрны 3 тоотод оршин суух Далай овогт Санжаасүрэнгийн Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ганьт хотхоны 40А байрны 52 тоотод оршин суух Боржигон овогт Сүхэнхүүгийн Батсүхэд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ганболд 2015 оны 5 дугаар сард иргэн С.Батсүхэд 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.

Гэвч үүнээс хойш зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй бөгөөд С.Батсүх 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр С.Ганболдод хандан хүсэлт гаргахад, зээлийн төлбөр болон нийт хугацааны хүү болох 4.800.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сараас өмнө төлж барагдуулахаа илэрхийлэн, төлбөрөөс 1.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3.800.000 төгрөг төлөөгүй.

Өмгөөллийн Ананд Адвокадс ХНН-ийн зүгээс иргэн С.Батсүхэд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 7 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах, мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөрийг нэхэмжилж, хуулийн байгууллагад хандахыг мэдэгдсэн.

Иймээс С.Батсүхээс үндсэн төлбөр 3.000.00 төгрөг, хүүгийн үлдэгдэл 800.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагч С.Батсүх бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Батсүх 2.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1.800.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагч С.Батсүхээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, хариуцагч С.Батсүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг төлөн, үлдэгдэл 1.800.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Далай овогт Санжаасүрэнгийн Ганболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Сүхэнхүүгийн Батсүхэд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.800.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч С.Батсүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 1.800.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 37875 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.Батсүхээс 37875 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.