| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02416/И |
| Дугаар | 2038 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 2 дугаар хороо 69 дүгээр байрны 26 тоотод оршин суух Зоригтнууд овогт Айлтгүйн Төмөр-Очирын нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang буюу Улаанбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Төмөр-Очир, нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч А.Төмөр-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 369 дугаартай, Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар-Уул уурхай ОНӨҮГ-ын даргаар томилогдон ажилласан.
Тэрээр 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang-тай 3 жилийн хугацаатай, 10 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang, Сүхбаатар-Уул уурхай ОНӨҮГ-ын захирал А.Төмөр-Очир надад сар бүр 1.000.000 төгрөгийн цалинг олгохоор тохиролцсон.
Гэтэл Li Yang 2015 оны 01 дүгээр сараас эхлэн надад огт цалин олгоогүй ба цалин олгох талаар удаа дараа учирлан гуйсан боловч хойш тавьсаар өдий хүрсэн. Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang буюу Улаанбаатараас 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртлэх хугацааны цалин 15.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын Тодорхойолт-оор хариуцагч дээрх хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймээс Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang буюу Улаанбаатарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч А.Төмөр-Очир, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang буюу Улаанбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang буюу Улаанбаатар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6342 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang буюу Улаанбаатарын гар утас 99783257, эхнэр Ж.Оюунчимэгийн гар утас 99124257 гэсэн мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Үзэн-Хуа ХХК-ийн захирал Li Yang буюу Улаанбаатарыг эрэн сурвалжилсугай.
2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахЭ.Дарханцэцэгт үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.