Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй Улсын яллагч Х.Ёндонсамбуу Иргэдийн төлөөлөгч Д.Наранцэцэг Хохирогч Б.Алимаа, Ц.Саранцэцэг, Б.Золбоо Хохирогч нарын өмгөөлөгч Б.Долгорсүрэн, О.Сарантуул Шүүгдэгч Х.Байгалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Р.Цэрэнханд Гэрч Б.Хонгорзул Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Байгалмаад холбогдох 201414000366 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах механик технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг Сөүл хотхон 2-40а-104 тоотод оршин суух, урьд нь Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Шарнууд овогт Хүрэлбаатарын Байгалмаа /регистрийн дугаар ФЖ 70040507/

 

Шүүгдэгч Б.Байгалмаа нь Б.Золбоогоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийн гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, Ц.Саранцэцэгээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж” 20.000.000 төгрөгийг дансаар залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр Б.Батбаярын дүүд өгнө гэж 27.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.0000 төгрөг залилан мэхэлж авсан, 2. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.0 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж хуурч мэхлэн 60.500.000 авснаас 15.010.000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан гэмт хэрэгт, Б.Алимаагаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70.000.000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Х.Байгалмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Саранцэцэгээс 2012 оноос эхэлж мөнгө зээлж авдаг байсан. Би бэлнээр мөнгө авч байгаагүй. 2012 оны 03 дугаар сараас эхэлж 12 дугаар сарын 25-ныг дуустал 45.950.000 төгрөг авч 49.000.000 төгрөг болгож төлсөн. Саранцэцэг нь надад зээлийн гэрээ өгдөггүй, өөрөө авдаг байсан. 2013 онд 85.000.000 саяыг авч 136.000.000 болгож төлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг миний дансаар орж ирсэн. Үүнийг 38.020.000 төгрөг болгож төлсөн. 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 27.000.000 төгрөг бэлнээр авсан. Үүнийгээ буцааж 14.000.000 төгрөгийг нь төлсөн. 13.000.000 саяыг нь дараа банкнаас зээл авахад надаас авсан. 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.350.000 төгрөгийг аваагүй. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг авснаа төлсөн. 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15.010.000 төгрөгийг аваагүй. Энэ өдөр Саранцэцэг нь 200.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж дансанд мөнгө байршуулсан. Би өөрөөсөө 30.000.000 саяыг байршуулсан Энэ мөнгөнөөс 26.900.000 төгрөгийг Саранцэцэг аваад өгөөгүй. Саранцэцэгээс нийт 75.000.000 төгрөг зээлж аваад 183.000.000 төгрөг болгож төлсөн. 113.000.000 төгрөгийг илүү төлсөн байгаа. Алимаагаас 2012 оны 12 дугаар сарын 26-нд 70.000.000 төгрөгийг аваад 101.000.000 төгрөг болгож төлсөн. Баримт нь байгаа. 2013 оны 07 дугаар сарын 05-нд 11.200.000 төгрөг, 03 дугаар сарын 18-нд 8.000.000 төгрөг, 05 дугаар сарын 11-нд 2.700.000 төгрөг, 2.400.000 төгрөгийг тус тус зээлж авсан. Үүнийгээ 2014 оны 04 сарыг хүртэл төлсөн. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 26-нд дахин 70.000.000 төгрөг авсан гэж гүжирдэж байна. Нийт 102.400.000 төгрөгийг эргүүлж төлсөн. Золбоогоос 30.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Энэ мөнгөнөөс Хонгорзулын дансанд 2013 онд 5.910.000 төгрөг, 7.855.000 төгрөг, бэрнээр 1.200.000 төгрөгийг, нийт 14.965.000 төгрөг төлсөн. Үүнээс 11.000.000 төгрөгийг Хонгорзулын дансаар хийсэн. Одоо үлдэж байгаа 15.035.000 төгрөгийг төлнө. Миний хувьд Золбоог залилан мэхлэе гэж бодоогүй, ажил орлогогүй байсан учир төлж чадаагүй. Одоо энэ мөнгийг нь хүүтэй нь төлнө. Би тухайн үед гахайн махны чиглэлээр бизнес хийдэг байсан. 50.000.000-60.000.000 төгрөгийн эргэлттэй байсан. Маш их ашигтай байсан. Саранцэцэг надад сарын 30%-ийн хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан. 2013 оны 03 дугаар сард Алимаагаас 11.100.000 төгрөг зээлж авсан. Буцаагаад 28.000.000 төгрөг болгож төлсөн. 2012 оны 08 дугаар сарын 14-нд 55.000.000 төгрөг, 2013 оны 03 дугаар сард 15.000.000 төгрөг, нийт 70.000.000 төгрөгний гэрээг 12 сард байгуулсан. Алимаагаас дандаа дансаар авдаг байсан гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Алимаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 онд Байгалмаатай танилцсан. Би тэр үед РС тоглоом ажиллуулдаг байсан. Найз Жадамбаагаар дамжуулж Байгалмаад мөнгө зээлүүлж танилцсан. Бид хоёр мөнгө зээлж өгч авч байсан. Надаас 28.000.000 төгрөг цувуулж аваад 2012 оны 11 дүгээр сар хүртэл 31.000.000 төгрөг болгож төлөөд дууссан. 2012 оны 08 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 55.000.000 төгрөгийг Байгалмаагийн дансанд цувуулж хийсэн. Байгалмаа 3. ихэвчлэн Замын-Үүдэд байдаг байсан. Оны сүүлээр нэг ирэхэд нь бид 2 гэрээ байгуулсан. 2013 оны 03 дугаар сард дахиж 8.000.000 төгрөгний зээл аваад 2013 оны 07 дугаар сард хүүгийн хамт 11.200.000 төгрөг өгч төлж дуусгасан. 55.000.000 төгрөгний зээлээс үлдэх зээлэндээ миний авах байрны 1 өрөөг тохижуулж өгөхөөр тохирсон байсан. 2013 оны намар багын найз Батболдоос доллар зээлж аваад монгол мөнгөөр солиулчихаад байж байтал Байгалмаа надад мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би итгэсэн байсан учир 70.000.000 төгрөг зээлүүлсэн. Тухайн үед бид 2 ярилцаж байгаад гэрээ байгуулсан. Оныг нь буруу биччихлээ гээд ярилцаж байгаад засаж байсан. 2014 онд 13 сая төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 57.000.000 төгрөг нэхэмжилж байна. 2012 оны 12 дугаар сарын 26-нд ямар ч гэрээ байгуулаагүй. 2013 оны 12 дугаар сарын 26-нд гэрээ байгуулж 70.000.000 төгрөгийг 3 удаа цувуулж өгсөн. Эхлээд гэрээ байгуулахад 40.000.000 орчим төгрөгийг үлдэгдлийг нь 2-3 хоногийн дараа өгсөн. Өмнөх 55.000.000 төгрөг,11.100.000 төгрөгийн зээл дууссан гэж бид 2 тооцсон. Харин 4.000.000 төгрөгийг нь мэдэхгүй байна. Би дүүгээрээ тэгж мөнгө өгүүлээгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ц.Саранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Байгалмаа нь анх мөнгө зээлүүлээч гэж ирж бид танилцаж байсан. Ингээд бид 2 мөнгө төгрөг авалцаж байсан. Анх өөрийгөө алтны компанид тогооч хийдэг гэж байсан. Мөн урдаас гахайн өөх оруулж ирдэг гэж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 02-нд 25.000.000 төгрөгний зээлээ хийсэн. Тэгээд маргааш нь буюу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг зээлсэн. Намайг мөнгөө нэхэхэд цагаан сарын дараа зээлээр өгсөн барааныхаа мөнгийг цуглуулж өгнө гэж байсан. Тэгээд 3 дугаар сар гараад байж байтал нөхрийн төрсөн ахын хүүхэд Золбоо Хас банкнаас 300.000.000 төгрөгний зээл авахаар болчихлоо гэж ирсэн. Хас банкинд 27.000.000 төгрөгний үлдэгдэлтэй юм байна. Тэрийг чамаас авч төлье гэхээр нь Хас банкны гадаа хамт очисон. Тэр үед нэг хүнтэй утсаар ярьсан. Банкны хүмүүстэй дотор нь архи ууж байна, гарч болохгүй байна, наад хүндээ 27 сая төгрөгний хүүг нь өгчих гэж байна гэж надад хэлээд хүү өгсөн. Би ч итгээд 27.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд маргааш нь хагас сайн байсан бөгөөд Байгалмаа нь хагас сайнд мөнгө гаргахгүй, нэг дэх өдөр болно гэж надад ирж хэлчихээд явсан. Тэгээд нэг дэх өдөр чимээгүй болчихоор нь хайж явж байгаад ааваар нь дамжуулж залгахад хамаатны хүн нас барсан ажил гарчихлаа, Бадар-Ундрах эмнэлэг дээр очоод хүнтэй уулзаатах гэхээр нь сураглаж яваад очтол надад мөнгө өгөөгүй энэ бичгийг өг гэсэн гээд хүнд мөнгө шилжүүлсэн баримт өгсөн. Тэр баримт нь надаад авсан мөнгөө өөр хүн рүү шилжүүлсэн баримт байсан. Тэгээд би нөгөө зээл авч байгаа гэх Золбоо гэдэг залууг сураглаад “Эрдмин” ХХК-д очиж уулзахад Золбоо гэх залуу нь Байгалмаа гэдэг хүнийг танихгүй. Манай аавд Батбаяр гэдэг дүү ч байхгүй гэж хэлсэн. Тэгээд Найгалмаа гэдэг хүний утсыг өгсөн болохоор тэр хүн рүү залгахад би авах ёстой мөнгөө авсан, наад зальтай хүүхнээ цагдаад өгөхгүй юу гэсэн. Би Байгалмаагаас нэхсээр байгаад 14.000.000 төгрөг авсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 27.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2.350.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.010.000 төгрөг, нийт 68.360.000 төгрөг зээлүүлсэн. Үүнээс 1.000.000 болон 14.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 53.360.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Золбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Байгалмааг Солонгоо эгчээр дамжуулан танилцаж мөнгө зээлүүлж байсан. 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг зээлүүлсэн. 30.000.000 төгрөгийн хүү гэж 11.705.000 төгрөг эхнэрийн данс руу шилжүүлсэн байсан. Одоо 36.950.000 төгрөг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүүнд 6.095.000 төгрөг, нийт 36.095.000 төгрөг нэхэмжилнэ. Байгалмаагаас удаа дараа зээлээ нэхэхэд мөнгө орж 4. ирдэггүй, удахгүй өгнө гэсэн шалтгаан хэлдэг болсон. Хүүгээ ч дутуу төлдөг байсан. Гахайн махны бизнес эрхэлдэг гэж залилсаныг сүүлд нь мэдсэн гэсэн мэдүүлэг, -Гэрч Б.Хонгорзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 01 дүгээр сард Байгалмаа гэдэг хүнтэй танилцсан. Анх 2013 оны 01 дүгээр сарын 20-нд 5.000.000 төгрөг зээлж авч хүүтэй нь хамт буцааж төлсөн. 2013 оны 08 дугаар сарын 20-нд 10.000.000 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 12 дугаар сарын 16-нд 15.000.000 төгрөг нийт 30.000.000. төгрөг зээлж авсан. Байгалмаа нь дансаар цувуулаад 11.000.000 төгрөг буцааж өгсөн. Нийт үндсэн зээлээ хүүгийн хамт гэрээний дагуу тооцоход 46.000.000 төгрөг болж байгаа. Үүнээсээ төлсөн 11.000.000 төгрөгийг хасаад 35.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Байгалмаа нь дансаар л өгсөн харин бэлнээр өгөөгүй гэсэн мэдүүлэг,

-Гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Саранцэцэг бол миний эхнэр байгаа юм, манай эхнэр Саранцэцэг нь танил хүмүүсээс бага хүүгэй мөнгө аваад тэр мөнгөөр нь 1-2 хоногт хүний зээл чөлөөлж ашгаар нь амьдралаа авч явдаг байсан. Байгалмаа гэх хүнийг одоогоос 3-4 жилийн өмнө таньдаг болсон. 2014 оны 01 сарын эхээр манай эхнэрээс 20.000.000 төгрөг авсан байсан. Дараа нь бас Цагаан сарын өмнө гахайн махны наймаа ашигтай байна гээд дахин 30.000.000 төгрөг авсан байсан. Бид хоёрт мөнгө байхгүй байсан учраас би байгууллагынхаа захирлын эхнэр Оюунчимэгээс 30.000.000 төгрөг хүүтэй зээлж аваад 20.000 000 төгрөгийг Байгалмаад зээлдүүлсэн. Тэрнээс хойш манай эхнэрээс дахиж мөнгө авсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан авсан мөнгөө өгөөгүй байж байгаад 2014 оны 03 сарын 27 билүү 28-ны өдөр Байгалмаа зээл хөөцөлдөж байгаа 300 сая төгрөгний зээл гарч байгаа, нөхрийн дүү “Эрдмэн” ХХК-д ажилдаг инженер хүн байгаа тэр дүү маань 300 сая төгрөгний зээл авах гэж байгаа зээлийн үлдэгдэл 27.000.000 төгрөг байгаа юм, тэрийг нь хаачих юм бол надад зээлсэн мөнгөнөөсөө өгнө гэсэн юм. Тэрнээс мөнгө аваад та хоёрын тооцоог дуусгана гэсэн юм. Би 27.000.000 төгрөг өгснийг сайн мэдэж байна. Тэр мөнгийг нөхрийнхөө дүүгийн зээлийг хаана гэж аваад Найгалмаа гэж хүнд өгсөн байсан. Мөн 2014 оны 01 сарын 09-ний өдөр манай дарга Хангайгийн эхнэр Оюунчимэгээс 30.000.000 төгрөгийг аваад 20.000.000 төгрөгийг Байгалмаад өгснийг мэдэж байна гэсэн мэдүүлэг /1-р хх 196-197,189 ху/, -Гэрч Ц.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надаас Саранцэцэг нь 2014 оны 01 сарын 09-ний өдөр нөхөр Батболдоор дамжуулан уулзаж зээлийн гэрээ байгуулан сарын 0.5 хувийн хүүтэй 30.000.000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлж байгаа шалтгаанаа мөнгөний хэрэг болоод байна гэж байсан. Мөн найз Байгалмаадаа 20.000.000 төгрөгийг зээлнэ гэж байсан. Ингээд мөнгө аваад өгөхгүй нэлээд нэхэл дагуул болсон. Би Саранцэцэгээс мөнгөө нэхэж байгаад авсан. Нийтдээ би 30 сая төгрөг зээлээд 41 сая 360 мянган төгрөг буцааж авсан гэсэн мэдүүлэг /1-р хх 199-200, 201 ху/,

-Гэрч А.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би Саранцэцэг гэж эгчийг танина, Байгалмаа гэж огт танихгүй. 2014 оны хавар 3 билүү 4 сард Саранцэцэг эгч нэг эмэгтэй хүнтэй хоёулаа хамт явж байсан. Эгчийн маань танидаг хүн Төрийн банкнаас зээл гаргуулах гэж хөөцөлдөж байгаа юм гээд лангууг чинь түрээслэдэг гэж үзүүлнэ, чиний лангууны зургыг чинь авна өөр ямар ч асуудалгүй банкны хүн ирээд асуувал чи өөрөө Байгалмаа гэж хүний худалдагч гэж хэлээрэй өөрийнхөө өдрийн орлого олдог дэвтрийг үзүүлээрэй тэгээд болоо гэж хэлсэн, Тэрний дараа удаагүй банкнаас нэг запуу ирээд Байгалмаагийн лангуу мөн үү гэхээр нь ярьсан ёсоороо мөн гэж хэлсэн, Байгалмаа нь хамт явж байсан гэсэн мэдүүлэг /1-р хх 211-212 ху/, 5. -Гэрч О.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Түрээсийн гэрээ хийгдэх болсон шалтгаан гэвэл 4-20 дугаартай лангуу түрээслэгч Отгонжаргал гэж хүүхэн байдаг бөгөөд 2014 оны 03 сарын сүүлээр санагдаж байна над дээр ирж уулзаад барааны эргэлтийн мөнгөгүй болчихоод эгчтэйгээ хамтарч зээл авах гэж байгаа юм, түрээсийн гэрээг та манай эгчийн нэр дээр хийгээд өгөөч гэхээр нь би хариуцсан байцаагч болох Мөнхбатад энэ хүний асуудлыг шийдэж өг гээд өөрөө гэрээнүүд дээр гарын үсэг зурж өгсөн гэсэн мэдүүлэг /1-р хх 221-222 ху/,

-Гэрч А.Найгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2010 оны сүүлээр Байгалмаа 20 сая төгрөг аваад тэрийгээ өгөхгүй удааж байгаад 2014 оны 03 сарын 28-ны өдөр надад банкаар шилжүүлж өгөөд бид хоёрын тооцоо дууссан гэсэн мэдүүлэг /1-р хх 236-237 ху/,

-Гэрч Х.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Алимаа гэж хүнийг танина, 2013 оны 11 сарын 20-ны өдөр надаас мөнгөний хэрэг болоод байна гээд 50.000.000 төгрөг зээлээч гээд надад монгол төгрөг байхгүй байсан учраас өөрт байсан 30 мянган ам долларыг монгол мөнгөөр 50 сая төгрөг гэж бодоод 6 сарын хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй зээлсэн боловч одоо болтол авч чадахгүй байгаа юм. Мөнгөө нэхэхээр би чамаас авсан мөнгөө хүнд өгөөд алдчихсан учраас чамд өгч чадахгүй байна, авахаараа өгье гэж хэлдэг гэсэн мэдүүлэг /1-р хх 257-258 ху/,

-Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Алимаа бол миний төрсөн охин юм. 2014 оны 02 сард байх би охиноосоо юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь Байгалмаа эгчид 70.000.000 төгрөг өгсөн чинь өгөхгүй алга болчихлоо гэсэн. Тэгээд би хамт уулзъя гээд уулзсан чинь урьд нь надаас мөнгө зээлж авч байсан Байгалмаа болохыг мэдсэн. Тэгээд би Байгалмаагаас авсан мөнгөө төл гэсэн чинь хувааж өгнө гэж төлөлтийн хуваарь бичиж өгч байсан. Одоо үлдсэн 63.000.000 төгрөгийг төлж барагдуулна гээд өөрөө гараараа зээлийн эргэн төлөлтийн хуваарь бичиж өгч байсан гэсэн мэдүүлэг /2-р хх 2-10, 11 ху/, -Гэрч Ш.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 01 сард манай эхнэр Оюунчимэгтэй Саранцэцэг уулзаад бэлэн мөнгө байгаа бол хүүтэй зээлээч гэж уулзсан, тэгээд манай эхнэр охины байр зарсан мөнгө байсан учраас зүгээр байхаар хүүтэй өсгөж байя гэж бодсондоо түүнд 30.000.000 төгрөг зээлүүлсэн байна лээ, сүүлдээ мөнгөө өгөхгүй бөөн хэрүүл маргаан болоод байхаар сураг сонссон чинь Саранцэцэг цааш нь 20.000.000 төгрөгийг Байгалмаа гэж хүнд өгсөн нөгөө хүн мөнгийг нь өгөхгүй байна гэхээр нь би нэг удаа тэр Байгалмаа гэж хүнтэй утсаар яриад чи мөнгө зээлж авсан юм бол яагаад өгдөггүй юм бэ хэрвээ өгөхгүй бол би шүүх цагдаагаар хандаж авмаар байна гэж ярьсан. Тэгээд сүүлд нь мөнгийг өгч дуусгасан гэж байсан гэсэн мэдүүлэг /2-р хх 25-26 ху/, -Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 55 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. 2012 оны 08 дугаар сарын 19, 2013 оны 04 дүгээр сарын 05, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүд дээрх бичвэр болон гарын үсгүүдийг хар өнгийн будагч бүхий бичгийн хэрэгслээр бичсэн байна. 2013 оны 07 дугаар сарын 15, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдийн зээлийн гэрээн дээрх гар бичвэр болон гарын үсгүүдийг хөх өнгийн будагч бүхий бичлэгийн хэрэгслээр бичсэн байна. 2. 2012.08.19, 2013.04.05, 2013.08.27, 2013.07.15, 2013.12.15-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдийн “зээлдүүлэгч” гэсэн хэсэгт Ц.Саранцэцэгийн нэр дээр зурагдсан гарын үсгүүдийг Ц.Саранцэцэг зурсан байна. 2012.08.19, 2013.04.05, 2013.08.27, 2013.07.15, 2013.12.15-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдийн “зээлдэгч” гэсэн хэсэгт Х.Байгалмаагийн нэр дээр зурагдсан гарын үсгүүдийг Х.Байгалмаа зурсан байна. 6. 3. 2013 оны 01 дүгээр сарын 15, 2013 оны 12 дугаар сарын26-ны өдрүүдийн зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн төлөлтийн хуваарь гэсэн бичвэрүүдийг хар өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр бичсэн байна. 4. 2013.01.15, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдийн “зээлдүүлэгч” гэсэн хэсэгт Б.Алимаагийн нэр дээр зурагдсан гарын үсгүүдийг Б.Алимаа зурсан байна. 2013.01.15, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдийн “зээлдүүлэгч” гэсэн хэсэгт Х.Байгалмаагийн нэр дээр зурагдсан гарын үсгүүдийг Х.Байгалмаа зурсан байна. 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн төлөлтийн хуваарь гэсэн гар бичвэр дээр 2014 оны 02 дугаар сарын 06 гэсний доор Х.Байгалмаа гарын үсэг зурсан байна гэсэн дүгнэлт /2-р хх 38-39 ху/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 40 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн ”314” гэж дугаарласан хуудсанд байх зээлийн гэрээний огноо хэсэгт бичигдсэн “2013 оны 12 сарын 26 өдөр” гэсэн хэсэгт болон гэрээний төв хэсэгт “рубль/-ийг” гэсний ард байрлах “2013 оны 12 сарын 26-н өдөр” гэсэн хэсэгт засварласан байна. 2. Дээрхи засварласан огноо хэсгийн оны “12” гэсэн тооны “2”-н тоонд элемент нэмэх аргаар засварлаж “3”-н тоо болгосон байна гэсэн дүгнэлт /5-р хх 107 ху/ -Зээлийн гэрээ /1-р хх 19-20, 27-28, 32-33, 42 ху/

-Хаан банкны дансны хуулга /1-р хх 50-123 ху, 2-р хх 180-250 ху, 3-р хх 01-96 ху, 231-245 ху, 4-р хх 84-175 ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх хавтас 70 ху/

-Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 17 тоот шийтгэх тогтоол 2-р хх 73 ху/ -Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /2-р хх 85 ху/ -Х.Байгалмааг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, ял өөрчилж сонсгох тухай тогтоол /4-р хх 61-66 ху, 5-р хх 157-158 ху/ зэрэг болно

. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Орхон аймгийн Прокурорын газар шүүгдэгч Б.Байгалмааг Б.Золбоогоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, Ц.Саранцэцэгээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж” 20.000.000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр Б.Батбаярын дүүд өгнө гэж 27.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж хуурч мэхлэн 60.500.000 авснаас 15.010.000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан, 7. Б.Алимаагаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70.000.000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч Х.Байгалмаагийн дээрхи үйлдлүүдээс Б.Алимаагаас 70.000.000 төгрөг, Б.Золбоогоос 30.000.000 төгрөг, Ц.Саранцэцэгээс 41.360.000 төгрөгийг залилан мэхэлж бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр, буцааж өгөх зохиомол байдлыг зориудаар бий болгосон, эзэмшигч нарыг төөрөгдүүлж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба уг зээлүүдийг авахдаа талууд амаар болон бичгээр гэрээ байгуулж, харилцан хүү тохирч, гэрээний дагуу тодорхой хэмжээний хүүг төлж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Алимаагийн “...Бид хоёр мөнгө зээлж өгч авч байсан. Надаас 28.000.000 төгрөг цувуулж аваад 2012 оны 11 дүгээр сар хүртэл 31.000.000 төгрөг болгож төлөөд дууссан. 2012 оны 08 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 55.000.000 төгрөгийг Байгалмаагийн дансанд цувуулж хийсэн. Байгалмаа ихэвчлэн Замын-Үүдэд байдаг байсан. Оны сүүлээр нэг ирэхэд нь бид 2 гэрээ байгуулсан. 2013 оны 03 дугаар сард дахиж 8.000.000 төгрөгний зээл аваад 2013 оны 07 дугаар сард хүүгийн хамт 11.200.000 төгрөг өгч төлж дуусгасан. 55.000.000 төгрөгний зээлээс үлдэх зээлэндээ миний авах байрны 1 өрөөг тохижуулж өгөхөөр тохирсон байсан. 2013 оны намар багын найз Батболдоос доллар зээлж аваад монгол мөнгөөр солиулчихаад байж байтал Байгалмаа надад мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би итгэсэн байсан учир 70.000.000 төгрөг зээлүүлсэн. Тухайн үед бид 2 ярилцаж байгаад гэрээ байгуулсан. Оныг нь буруу биччихлээ гээд ярилцаж байгаад засаж байсан. 2014 онд 13 сая төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 57.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн, Х.Саранцэцэгийн “...Байгалмаа нь анх мөнгө зээлүүлээч гэж ирж бид танилцаж байсан. Ингээд бид 2 мөнгө төгрөг авалцаж байсан. ... Би Байгалмаагаас нэхсээр байгаад 14.000.000 төгрөг авсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 27.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2.350.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.010.000 төгрөг, нийт 68.360.000 төгрөг зээлүүлсэн. Үүнээс 1.000.000 болон 14.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 53.360.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн, Б.Золбоогийн “...Байгалмааг Солонгоо эгчээр дамжуулан танилцаж мөнгө зээлүүлж байсан. 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг зээлүүлсэн. 30.000.000 төгрөгийн хүү гэж 11.705.000 төгрөг эхнэрийн данс руу шилжүүлсэн байсан. Одоо 36.950.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлгүүд, зээлийн гэрээнүүд /1-р хх 19-20, 27-28, 32-33, 42 ху/, талуудын харилцан мөнгө шилжүүлж байсан Хаан банкны дансны хуулга /1-р хх 50-123 ху, 2-р хх 180-250 ху, 3-р хх 01-96 ху, 231-245 ху, 4-р хх 84-175 ху/ зэргээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь тухайн үед гахайн мах нийлүүлэх бизнес эрхэлж байсан болох нь Траст трейд ХХК-тай 2013 оны 07 сард байгуулж байсан худалдах, худалдан авах гэрээ /1-р хх 249 ху, гэрч М.Мөнхтуяагийн “...Би мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мөнхийн болор ХХ-ийн борлуулалт, үйлдвэр хариуцсан захирлаар ажилладаг. Манай байгууллага нь 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. ...Х.Байгалмаа гэж хүнийг танина. 2012 оноос хойш манай байгууллагад гахайн мах нийлүүлдэг байсан. Хамтран ажилладаг учраас танина. ...Дандаа гахайн мах нийлүүлдэг байсан. Доод тал нь 1 тн дээд тал нь 2-3 тн мах нийлүүлдэг байсан” /1-р хх 245-246 ху/ гэсэн, Ч.Отгондаваагийн “... Траст трейд ХХК-д нягтлангаар ажилладаг. Х.Байгалмаа гэж хүнийг танина. 2013 оны 07 сараас хойш манай байгууллагад гахайн шулсан мах нийлүүлдэг байсан. ...доод тал 1,5 тн, дээд тал нь 3-4 тн махыг сардаа 1 8. удаа ч юм уу нийлүүлдэг байсан” /1-р хх 246-247 ху/ гэсэн мэдүүлгүүд зэргээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Р.Цэрэнханд нар нь “Байгалмаагийн үйлдлийг зээлийн гэрээгээр халхавчилж хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Байгалмаа нь зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Энэ талаархи банкны хуулга хэрэгт байгаа. Гахайн махны ашигтай бизнес эрхэлж байсан нь үнэн болох нь нотлогддог. Золбоогийн хувьд зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжилдэг. Гэрээний дагуу хохирогч нарт тодорхой хүү төлөөд явж байсан. Хохирогч нарын хувьд бага багаар зээл өгч байгаад түүнийгээ нэгтгээд нэг гэрээ хийдэг байсан. Энэ нь шүүгдэгчийг өрөнд орох байдалд хүргэсэн. Тэдний хооронд иргэний эр зүйн харилцаа үүссэн. Байгалмаагийн үйлдэлд хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар авсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч шүүх шүүгдэгч Х.Байгалмаагийн хохирогч Х.Саранцэцэгээс 27.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ. Шүүгдэгч Х.Байгалмаа нь “нөхрийн төрсөн ахын хүүхэд Золбоо Хас банкнаас 300.000.000 төгрөгний зээл авахаар болчихлоо гэж ирсэн. Хас банкинд 27.000.000 төгрөгний үлдэгдэлтэй юм байна. Тэрийг чамаас авч төлье” гэж 27.000.000 төгрөг залилан мэхлэж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 27.000.000 төгрөг бэлнээр авсан” гэсэн, мөн хохирогч Х.Саранцэцэгийн “...3 дугаар сар гараад байж байтал нөхрийн төрсөн ахын хүүхэд Золбоо Хас банкнаас 300.000.000 төгрөгний зээл авахаар болчихлоо гэж ирсэн. Хас банкинд 27.000.000 төгрөгний үлдэгдэлтэй юм байна. Тэрийг чамаас авч төлье гэхээр нь Хас банкны гадаа хамт очисон. Тэр үед нэг хүнтэй утсаар ярьсан. Банкны хүмүүстэй дотор нь архи ууж байна, гарч болохгүй байна, наад хүндээ 27 сая төгрөгний хүүг нь өгчих гэж байна гэж надад хэлээд хүү өгсөн. Би ч итгээд 27.000.000 төгрөгийг өгсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Батболдын “...Саранцэцэг бол миний эхнэр байгаа юм. …2014 оны 03 сарын 27 билүү 28-ны өдөр Байгалмаа зээл хөөцөлдөж байгаа 300 сая төгрөгний зээл гарч байгаа, нөхрийн дүү “Эрдмэн” ХХК-д ажилдаг инженер хүн байгаа тэр дүү маань 300 сая төгрөгний зээл авах гэж байгаа зээлийн үлдэгдэл 27.000.000 төгрөг байгаа юм, тэрийг нь хаачих юм бол надад зээлсэн мөнгөнөөсөө өгнө гэсэн юм. Тэрнээс мөнгө аваад та хоёрын тооцоог дуусгана гэсэн юм. Би 27.000.000 төгрөг өгснийг сайн мэдэж байна. Тэр мөнгийг нөхрийнхөө дүүгийн зээлийг хаана гэж аваад Найгалмаа гэж хүнд өгсөн байсан” /1-р хх 196-197,189 ху/ гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба шүүгдэгч Х.Байгалмаагийн дээрхи үйлдэл нь эзэмшигчийг төөрөгдүүлж авсан болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Иймд шүүгдэгч Х.Байгалмаад Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж 9. авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Байгалмаагийн үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад хамрагдаж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Саранцэцэгт 27.000.000 төгрөгний хохирол учирсан байх боловч 14.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул үлдэх 13.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжилсэн 12 нэр төрлийн 9.616.000 төгрөгийн эд зүйлийн тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сөүл 40/а байр 140 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг, мөн шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хоригийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, түүний Е-1248551 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Байгалмаад холбогдох хэргээс Б.Алимаагаас 70.000.000 төгрөг, Б.Золбоогоос 30.000.000 төгрөг, Ц.Саранцэцэгээс 41.360.000 төгрөгийг тус тус залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Байгалмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Шарнууд овогт Хүрэлбаатарын Байгалмааг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Х.Байгалмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн 12 нэр төрлийн 9.616.000 төгрөгийн эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сөүл 40/а байр 140 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг 10. түдгэлзүүлсэн хоригийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, шүүгдэгч Х.Байгалмаагийн Е-1248551 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Байгалмаагаас 13.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-24-67 тоотод оршин суух Ц.Саранцэцэг /ФД73030207/-т олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-т зааснаар Б.Алимаа, Б.Золбоо, Ц.Саранцэцэг нарын нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Байгалмаад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

С.ЦЭРЭНХАНД