| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02537/И |
| Дугаар | 2067 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2067
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
батлах тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ Эко 26-1 байрны 16 тоотод оршин суух Алтанхүү овогтой Мөнх-Эрдэнэд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Мөнх-Эрдэнэ манай компанитай 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1139763 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаанд 20000 төгрөг төлж, үлдэгдэл 220000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.
А.Мөнх-Эрдэнэ одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 140000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.
Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу 985 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч А.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч А.Мөнх-Эрдэнээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 210000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, А.Мөнх-Эрдэнээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 210000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч А.Мөнх-Эрдэнэ төлбөрөө төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Алтанхүү овогтой Мөнх-Эрдэнэд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 210000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3475 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.