Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2082

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж 48-д байрлах Капитал банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Горькийн 22 дугаар гудамж 878 тоотод оршин суух Боржигон овогт Даваадоржийн Баасанхүүд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.243.634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус банк нь зээлдэгч Д.Баасанхүүтэй 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-93 тоот зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу хүүгийн тогтмол төлөлттэй эргэн төлөх нөхцөлтэйгээр олгосон. Өнөөдрийг хүртлэх хугацаанд үндсэн зээлээс 780.628 төгрөг, зээлийн хүүнээс 410.943 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 12.299 төгрөг нийт 1.203.870 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Д.Баасанхүүгээс үндсэн зээл 2.219.372 төгрөг, зээлийн хүү 926.588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97.674 төгрөг, нийт 3.243.634 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Д.Баасанхүү шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Капитал банкнаас нэхэмжилсэн зээлийн төлбөр 3.243.634 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа ул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Капитал банк, хариуцагч Д.Баасанхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.243.634 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 3.243.634 төгрөгийг төлөхөөр шүүхэд бичгээр тайлбарааирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Капитал банк, хариуцагч Боржигон овогт Даваадоржийн Баасанхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.243.634 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.848 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 33.424 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Баасанхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 33.424 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтынжурмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.