| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч Ч.Н,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Н-т холбогдох эрүүгийн 2124000080055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........оны .......дугаар сарын ...д ........... аймгийн ......... суманд төрсөн, ......... настай, ...........,*******, б........ боловсролтой,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ......... аймгийн ..............сумын ..........багийн...........хэсэг .......... тоотод оршин суудаг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ................. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б овогт Ч.Н.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ч.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн Сэтэрхий гэх газрын орон нутгийн асфальтан хатуу хучилттай зам дээр О.Б эзэмшлийн Toyota Prius маркийн 23-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 13.2.а-д өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг талын урсгал сөрж хөдөлгөөнд оролцон Toyota Crown маркийн 83-04 УБИ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж.Ө, О.Б, Ш.Г нарын амь нас хохирч, мөн Ж.Ж-н эрүүл мэндэд хүнд хохирол, У.У, П.Г, Б.П нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 15-нд Улиастай хотоос өдөр 15 цагийн орчим Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд ачаатай чиргүүлтэй урт автомашины хажуугаар нь зөрөхөд урдаас Тоёота Приус-20 маркийн маркийн автомашин урдаас урсгал сөрж орж ирээд Тэлмэн сумын Баян-Айраг багийн Сэтэрхий гэх газар осолд орсон. Осолд ороод хэсэг хугацааны дараа ухаан орсон. 17 цаг 50 минутад осол болсон гэж зөрсөн том ачааны автомашины жолооч цагдаад дуудлага өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 146-147-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд өөрийн нөхрөөсөө Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт зам тээврийн осол гарсны улмаас ээж чинь бие нь тааруу ухаангүй байдалтай Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэгдсэн байна гэж хэлснээр л ээжийгээ эмнэлэгт байгаа юм байна гэж мэдсэн. Тэгээд тухайн бүдэг бадаг байдлыг сонсоод Тосонцэнгэл сум руу нөхрийнхөө хамт өөрийн амьдарч байгаа Ургамал сумаасаа өөрсдийн машинтай гарцгаасан. Тэгээд замд явж байх зуур дүүтэйгээ холбогдоход ээжийг минь эмнэлэгт хүргэгдсэн хойноо нас барсан байна гэж сонсож мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 121-122-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байсан. 17 цагийн орчим над руу миний том хүү Б 86902927 гэсэн дугаараас залгаж Завхан аймгийн Тосонцэнгэл сум өнгөрөөд явж байгаад ээж, дүү хоёр зам тээврийн осолд орсон байна, та яаралтай наашаа ирээрэй гэж хэлсэн...маргааш нь гэртээ ирэхэд манай гэрт манай ах дүү нар болон найз нөхөд цугларчихсан лам ирчихсэн байсан. Надад миний дүү М зам тээврийн ослын улмаас миний эхнэр Ж.Ө, хүү О.Б нар нас барсан талаар хэлсэн..”, “... Манай талийгаач хүү О.Б 2016 онд төрсөн, хүүдээ Бүрэнзэвсэг гэдэг нэр өгсөн боловч хүү маань уйлагнаад байхаар ламд үзүүсэн чинь хөлд орох хүртэл нь С гэдэг нэрээр дуудаж бай гэсэн учраас бид нар С гээд дуудах болсон юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 128-129-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Ш-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өдөр 15 цагийн үед Завхан аймгийн Улиастай хотоос 83-04 УБИ улсын дугаартай Кровн маркийн автомашинтай Улаанбаатар хот руу гарсан юм. Тухайн үед аймгаас гараад 140 гаран км газар явж байсан байх гадаа цас орчихсон байсан би зам хараад явж байтал өөдөөс ачаатай машин ирж байгаа харагдсан тухайн машин зөрөх үед миний гар утсанд чат ирэхээр нь утсаа гаргаад хартал гэнэт осол гарсан. Тухайн үед миний ухаан балартсан гэнэт сэргээд машинаасаа буугаад хартал миний сууж явсан машин саарал өнгийн Приус-20 маркийн машинтай халз урдаасаа мөргөлдсөн байсан...ухаан ороод машинаас буугаад харахад Приус-20 маркийн автомашин урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 154-155-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд явсаар байгаад 16 цагийн орчим Тосонцэнгэл сумд ирсэн. Тосонцэнгэл суманд очиж худалдааны төвүүдээр явж хоол идэцгээгээд 18:00 цаг өнгөрч байхад Тосонцэнгэл сумаас хөдөлж би ч унтсан байсан. Тэгээд нэг сэртэл осол болчихсон миний сууж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн тээврийн хэрэгслийн хойд суудал дээр намайг суулгасан, миний дэргэд нэг эмэгтэй ухаангүй хурхирсан байдалтай байсан ба тэгээд би юу болчихвоо гээд, би жаахан хүүхэдтэй явж байсан гэдгээ санаж хөдлөх гэтэл хөл гар хөдлөхгүй байсан тэгээд би нэг жаахан хүүхэд байх ёстой байна уу гэхэд хүүхэд ухаангүй байна гэж хэлсэн ба хүүхдийг аваад ир хиймэл амьсгал хийх хэрэгтэй гэхэд тэнд байсан хүн гүйж хүүхдийг авч ирэхэд нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 159-160-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би уг өдөр өөрийн нөхөр Н, хадам эгч Ө, түүний хүү Б болон хадам эгч Жамъянсүрэн, Б /П/ нарын хамт Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд явж байсан. Уг осол гарах үед 17-18 цаг орчим болж байсан...миний баруун хөл бүдүүн гуяны дунд чөмөг болон шилбэний хэсгээрээ хоёр хугарсан. Мөн баруун нүдний дунд зовхи зүсэгдсэн. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 164-166-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бууж хоол унд идээд цаашаа явж байгад би унтсан. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Би осол хэдэн цагт болсон яагаад болсон талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 173-174-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн 23-38 УБР улсын дугаартай Тоёота Приус маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин нь миний эзэмшлийн автомашин байсан юм. Би уг автомашиныг 2019 оны 02 дугаар сард зээлээр худалдаж аваад зээлээ төлөөд өөрийн нэр дээр шилжүүлээд авчихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-р хуудас/
Гэрч Т.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайгаас нүүрс ачаад Rhino маркийн 5 тонны ачааны машинд суугаад Тэлмэн орох гээд явж байсан. Тэгсэн араас хамт явж байсан машины жолооч Б гэж дууддаг Н утсаар залгаад энд хоёр машин мөргөлдчихлөө хурдан хүрээд ир түргэн, цагдаа дуудъя гэсэн. Тэгээд буцаад осол болсон газар очтол Prius, Crown маркийн хоёр машин мөргөлдсөн байсан. Би машинаас буугаад Crown маркийн автомашин дээр очиход хүмүүс нь гараад ирсэн байсан. Prius маркийн автомашинаас нэг хүн гараад ирсэн бусад хүмүүс нь машиндаа байсан. Тэгээд очоод би Prius маркийн автомашинаас гарч ирсэн охиныг хөдөлж чадахгүй болохоор нь үүрээд хамт явсан жолоочтойгоо хамжаад өөрийн сууж явсан автомашинд суулгасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 185-р хуудас/,
Гэрч М.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би могойн голоос нүүрс ачаад буцаад Улиастай сумын чиглэлд Тэлмэн орох гээд засмал зам дээр чиргүүлтэй Howo маркийн автомашинтайгаа явж байсан. Тэгтэл урдаас цайвар өнгийн Crown маркийн автомашин надтай зөрсөн. Зөрөөд дөнгөж өнгөртөл хойно түс хийгээд аймар чанга дуу гарсан. Тэгэхээр нь би чиргүүл мөргөчхөв үү гэж бодоод шууд зогсоод машинаасаа буугаад хойшоо харсан чинь хоёр автомашин мөргөлдсөн байсан. Би шууд гүйгээд яваад очсон. Тэгтэл Crown маркийн автомашины жолоочийн хаалгыг нь онгойлгоод буулгаад цааш машин руу дотор талыг нь харахад хойд суудал дээр нь нэг эмэгтэй ухаангүй байсан...тоормосны мөр сайн мэдэгдэхгүй байсан анзаарч хараагүй сандарсан байсан. Тухайн хоёр автомашины Crown маркийн автомашин нь өөрийнхөө явах ёстой эгнээгээр явж байсан. Prius маркийн автомашин урсгал сөрөөд өөдөөс нь ирээд мөргөлдсөн байсан...” гэсэн /1-р хх-ийн 187-188-р хуудас/ мэдүүлэгүүд
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 09-15-р хуудас/
Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-21-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Мөн шинжээчийн дүгнэлтүүд болон дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн шинжээчийн мэдүүлэг:
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 000000009 дугаартай “...Амь хохирогч Ш.Г-н биед гэмтэл учирсан байна. Зам тээврийн осолд орох үед үүсгэгдсэн байх боломжтой гавал тархины битүү гэмтэл, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, сээрний 4-р нугаламын их биеийг дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, олон хавирганы хөндлөн зөрүүтэй хугарал, дотуур цус алдалт /900мл/, уушигны эдийн няцрал, зүүн шаант болон тахилзуур яс доод 1/3 хэсгээр хөндлөн зөрүүтэй бяцарсан хугарал, зүүн нүдний зовхи, баруун шуунд цус хуралт, зүүн эгэмэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч Ш.Г-н цогцост үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Гавал тархины битүү гэмтэл, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, сээрний 4-р нугаламын их биеийг дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, олон хавирганы хөндлөн зөрүүтэй хугарал, дотуур цус алдалт /900мл/, уушигны эдийн няцрал гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна. Амь хохирогч Ш.Г-н цогцост учирсан гэмтлүүд нь амьд байх хугацаанд ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч Ш.Г-н задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ш.Г нь гавал тархины битүү гэмтэл, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, сээрний 4-р нугаламын их биеийг дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, олон хавирганы хөндлөн зөрүүтэй хугарап, дотуур цус алдалт /900мл/ уушигны эдийн няцрал, уушиг уналтын улмаас олон эрхтний дутагдал, цус алдалтын шокын улмаас нас баржээ. Асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 228-229-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 000000010 дугаартай “...амь хохирогч О.С /О.Б/ биед гэмтэл учирсан байна. ЗТО орох үед үүсгэгдсэн байх боломжтой аман хүзүүний мултрал, нугас тасрал, баруун шуу болон богтос яс, баруун 2, 3-р хавирганы хөндлөн зөрүүтэй хугарал, дух, баруун чихний ард чамархайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч О.С цогцост үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Нугас тасрал, аман хүзүүний мултрал гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна. Амь хохирогч О.С цогцост учирсан гэмтлүүд нь амьд байх хугацаанд ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч О.С задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч О.С нь аман хүзүүний мултрал, нугас тасрал гэмтлийн улмаас нас баржаа. Асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 242-246-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 000000011 дугаартай “...Амь хохирогч Ж.Ө-н биед гэмтэл учирсан байна. ЗТО орох үед үүсгэгдсэн байх боломжтой аман хүзүүний мултрал, нугас тасрал, гавал тархины битүү гэмтэл, олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /450 мл/, элэгний язрал, эдийн няцрал, баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн хөмсөгний шарх, 2 хөмсөг, зүүн доод зовхины ар доод хэсэг, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч Ж.Ө-н цогцост үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Аман хүзүүний мултрал, нугас тасрал, гавал тархины битүү гэмтэл, олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /450 мл/, элэгний язрал, эдийн няцрал гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна. Амь хохирогч Ж.Ө-н цогцост учирсан гэмтлүүд нь амьд байх хугацаанд ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч Ж.Ө-н задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ж.Ө нь Аман хүзүүний мултрал, нугас тасрал, гавал тархины битүү гэмтэл, олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /450 мл/, элэгний язрал, эдийн няцрал гэмтлийн улмаас нас барсан баржээ. Асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 2-8-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1069 дугаартай “...У.У-н биед баруун гарын шуу ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, баруун шилбэний шаант яс дунд болон доод хэсгээрх зөрөөтэй хөндлөн далд хугарал, тахилзуур ясны доод хэсгээрх зөрөөгүй далд хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сархиулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1070 дугаартай “...Ж.Ж-н биед гавлын баруун дух яснаас баруун нүдний ухархайн дээд хана, этмойд, суурийн хөндий дайрсан, зүүн талд суурь ясны бага далавч, зүүн нүдний ухархайн дээд хана, гадна хана дайрсан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 19-21-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 000000037 дугаартай “...Иргэн Б.П-н биед гэмтэл тогтоогдлоо. Б.П-н биед баруун хөлийн шилбэний дотор хавчаар ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Б.П-н биед учирсан гэмтэл нь 2021 оны 01 сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. Б.П-н биед баруун хөлийн шилбэний дотор хавчаар ясны далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр гэмтэлд, тархи доргилт гэмтэл нь 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 41-р хуудас/,
2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000000154 дугаартай “...П.Г-н биед гэмтэл учирсан байна. П.Г-н биед баруун 5-р хавирганы бага зэрэг зөрүүтэй хугарал, зүүн 2-р хавирганы дотогш цөмөрсөн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь Зам тээврийн осолд орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. П.Г-н биед гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 28-29-р хуудас/,
2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000000154 дугаартай “...Р.Ш-н биед гэмтэл учирсан байна. Р.Ш-н биед хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь Зам тээврийн осолд орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь хэрэг болох гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. П.Г-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 37-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 000000197 дугаартай “...Иргэн Ч.Н-н биед гэмтэл учирсан байна. Иргэн Ч.Н-н зүүн талын 2-р хавирганы хугарал, цээжний хөндийд цус хуралт, зүүн уушгины няцрал, баруун шаант ясны гадна хавчаар ясны хугарал, эрүүн зүүн доод хэсэгт шарх, баруун гуяны хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осол болсон гэх 2021 оны 01 сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Ч.Н-н биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 24-26-р хуудас/,
Завхан аймгийн Техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...Тоуоtа маркийн Сrown загварын 8304 УБИ улсын дугаартай цагаан өнгийн автомашин нь 2006 онд Япон улсад үйлдвэрлэсэн, 2015-03-04-нд Монгол улсад орж ирсэн, хамгийн сүүлд 2020 оны 03-р сарын 03-ны өдөр “Доктор Авто Сүлжээ” техник хяналтын төвөөр үзлэгт орж тэнцсэн, Монгол улсад орж ирэхдээ 2015-оны 05-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх үзлэгийн төвийн үзлэгээр техникийн хяналтын үзлэгт хамрагдаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан үнэлгээ авсан байна. Тус дүгнэлтийн хуудсыг хавсаргалаа. МNS84598:2003 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага’ стандартыг шалгуур болгон МNS85011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд: Ерөнхий байдал: GRS1800053920 аралын Дугаартай .ТОҮОТА СROWN” маркийн тээвриин хэрэгслийн эд ангиудын хувьд бүрэн бус байна дээрх тээврийн хэрэгслийг асааж явж тоног техөөрөмжеөр шалгаж үзэх боломжгүй болсон байна. Техникийн хувьд бүрэн бус, механик эвдрэл гэмтэлтэй байна. Тоуоtа маркийн CROUWN загварын 8304 УБИ улсын дугаартай цагаан өнгийн автомашины эвдрэл гэмтэлтэй байгаа эд ангийг жагсаавал.
GRS1800053920 аралын дугаартай “ТОҮОТА СЕЮ\Л/М” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудын хувьд Жолооны механикм, Явах ангийн эд хэсгүүд, тормосны системийн үйл ажиллагаа, Гэрэлтүүлэх хэрэслүүд, Дуут дохио болон салхины /урд/ шил зэрэг эд ангиудын бүрэн бүтэн байдал нь тухайн үед ямар байсныг тодорхойлох боломжгүй болсон ба дээрх /3/-д жагсаасан эд ангиуд ослын дараа буюу механик үйлчлэлээр цохилтын дүнд эвдэрсэн гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд үүссэн тоормосны систем, жолооны механизм, явах ангийн үйл ажиллагааг /өөрөөр хэлбэл осол болоход шууд нөлөөлж болох эд ангиуд/ тоног төхөөрөмжөөр шалгаж болохооргүй эвдрэл гэмтэлтэй байгаа тул осол болоход нөлөөлсөн, эс нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй байгаа ба Замын хөдөлгөөний дүрмийг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд осол хэрэг гарна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 50-53-р хуудас/,
Завхан аймгийн Техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...TOYOTA маркийн PRIUS20 загварын 2338 УБР улсын дугаартай саарал өнгийн автомашин нь 2003 онд Япон улсад үйлдвэрлэсэн, 2017-оны 02-р сарын 14-нд Монгол улсад орж ирсэн, хамгийн сүүлд 2020 оны 08-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Монгол Терминал техникийн хяналтын үзлэгийн төвд техникийн хяналтын үзлэгээр орж тэнцсэн үнэлгээ авсан байна. Монгол улсад орж ирэхдээ 2017-оны 04-р сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх үзлэгийн төвөөр техникийн хяналтын үзлэгт хамрагдаж техникийн бүрэн бүтэн байдпыг хангасан үнэлгээ авсан байна. Тус дүгнэлтийн хуудсыг хавсаргалаа. МNS84598:2003 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон МNS85011:2003 "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд: Ерөнхий байдал: NHW200003775 арлын дугаартай "ТОҮОТА-РRIUS20 маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудын хувьд бүрэн бус байна. Дээрх тээврийн хэрэгслийг асааж явж шалгах боломжгүй, кузов их бие, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, явах анги, жолооны механизмын бүрэлдэхүүн, бүхээг доторх эд ангиуд /хамгаалах бүс, жолооч болон зорчигчийн суудал гм/ хэвийн бус хэв гажилтад орж эвдэрч хэмхэрсэн байна. Тоуоtа маркийн PRIUS20 загварын 2338УБР улсын дугаартай саарал өнгийн автомашины эвдрэл гэмтэлтэй байгаа эд ангийг жагсаавал.
Тоуоtа маркийн РRIUS20 загварын 2338 УБР улсын дугаартай саарал өнгийн автомашины хувьд Жолооны механикм, Явах ангийн эд хэсгүүд, Тоормосны системийн үйл ажиллагаа, Гэрэлтүүлэх хэрэгслүүд, дуут дохио болон салхины /урд/ шил зэрэг эд ангиудын бүрэн бүтэн байдал нь тухайн үед ямар байсныг тодорхойлох боломжгүй болсон ба дээрх /3/-д жагсаасан эд ангиуд ослын дараа буюу механик үйлчлэлээр цохилтын дүнд эвдэрсэн гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд үүссэн тоормосны систем, жолооны механизм, явах ангийн үйл ажиллагааг /өөрөөр хэлбэл осол болоход шууд нөлөөлж болох эд ангиуд/ тоног төхөөрөмжөөр шалгаж болохооргүй эвдрэл гэмтэлтэй байгаа тул осол болоход нөлөөлсөн, эс нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй байгаа ба Замын хөдөлгөөний* дүрмийг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд осол хэрэг гарна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 52-55-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2021 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 26, 27 дугаартай “...83-04 УБИ улсын дугаартай Crown маркийн автомашинд 7,930,000 төгрөгийн хохирол учирсан байна, 23-38 УБР улсын дугаартай приус 20 маркийн автомашинд 6,000,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Шинжээч Я.Б-н 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “....1. Тоёото Приусс маркийн 23-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Н нь Монгол Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тээвийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүйгээс. 13.2 а-д заасан өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. 23.9 а-д зааснаар тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос илүү зорчигч тээхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн. 3.4 б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 23.8-д заасан 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл ашиглаагүй. 23.9-ын ж-д заасан суудлын автомашины арын суудалд хүүхдийг өвөр дээрээ авч явахыг хориглоно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас хүний амь нас эрсэдсэн байх үндэслэлтэй байна.
2. Тоёота кроун маркийн 83-04 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм бусад хууль тогтоомжийн ямар нэг зүйл заалт зөрчөөгүй байна.
3. Тоёота приус маркийн 23-38 УБР улсын дугаартай авто машиныг эзэмшиж явсан жолооч нь 3.7 б-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдлолд) шилжүүлэхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн. Тоёото Приусс маркийн 23-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ч.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон.
4. Зорчигч Ч.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүйгээс 13.2 а-д заасан өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвап гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн. 23.9 а-д зааснаар тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос илүү зорчигч тээвэрлэхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн. 3.4 б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй баих. 23.8-д заасан 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл ашиглаагүй. 23.9-ын ж-д заасан суудлын автомашины арын суудалд хүүхдийг өвөр дээрээ авч явахыг хориглоно хэрэгжүүлээгүйн улмаас хүний амь нас эрсдсэн баих үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 80-81-р хуудас/,
А овогт О.Б нь /УН06250554/ 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан, Д овогт Ж.Ө нь /ИА80032609/ 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан болохыг тус тус бүртгэсэн нас барсны гэрчилгээний хуулбарууд,
А овогт Д.О, С овогт Ж.Ө нар нь 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг бүртгэж олгосон, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, лавлагаа зэрэг баримтууд болно.
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд болох:
Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн засаг даргын 2021 оны 161 дугаартай:”...Ч овогтой Н нь тус багийн иргэн мөн болно. РД:*******, ам бүл 3, аав ээж, дүү нарын хамт амьдардаг, ажилгүй, өрхийн амьжиргааны түвшин доогуур нэн ядуу өрх нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /2-р хх-ийн 109-р хуудас/
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 651 дугаартай “...иргэн Ч.Н /*******/-ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө одоогийн байдлаар манай цахим мэдээллийн санд байхгүй байна...” гэсэн тодорхойлолт,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 00/000102 дугаартай “...РД: 97021612, овог: Боорч, эцэг, эхийн нэр: Ч, нэр: Н, яс үндэс:*******, хүйс:*******, Байнга оршин суудаг хаяг, Завхан, Улиастай, 3-р баг, Чигэстэй, Жавхлант 1 гудамж, 5 тоот...” гэсэн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 00/000173 дугаартай “...РД: 97021612, овог: Боорч, эцэг, эхийн нэр: Ч, нэр: Н, яс үндэс:*******, хүйс:*******...” гэсэн иргэний үнэмлэхийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 00/000100 дугаартай “...С овогт Н.Ч, Далайван овогт Ж.Ж нарын гэр бүлд 1997.02.16-нд төрсөн Ч овогтой Н-г 1997.5.24-нд Завхан аймгийн Алдархаан сумын 0027 дугаарт бүртгэсэн төрөлтийн лавлагаа байгаа тул лавлагаа олгов...” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 265/000196 дугаартай “...Б овогт Ч.Н, Б овогт У.У нарын гэр бүлд 2021.05.22-нд төрсөн Н.У 2021.06.03-нд Завхан аймгийн Алдархаан сумын 8104000010 дугаарт бүртгэсэн төрөлтийн лавлагаа байгаа тул лавлагаа олгов...” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
Ч.Н-н гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Ч.Н, У.У нарыг 2021.08.25-нд гэр бүл болсныг Завхан аймгийн Улиастай суманд 2021.08.25-нд бүртгэсэн гэрлэлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар шүүгчийн захирамж болон бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ч.Н-г 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн Сэтэрхий гэх газрын орон нутгийн асфальтан хатуу хучилттай зам дээр О.Б эзэмшлийн Toyota Prius маркийн 23-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 13.2.а-д өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг талын урсгал сөрж хөдөлгөөнд оролцон Toyota Crown маркийн 83-04 УБИ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж.Ө, О.Б, Ш.Г нарын амь нас хохирч, мөн Ж.Ж-н эрүүл мэндэд хүнд хохирол, У.У, П.Г, Б.П нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Н нь Ж.Ө, О.Б /О.С/ У.У, Ж.Ж, Б.П нарын хамт Ж.Ө-н хүү О.Б эзэмшлийн Toyota Prius маркийн 23-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос гарч Завхан аймгийн чиглэлд зорчин явж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр уг тээврийн хэрэгслийг жолоодож, улмаар Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн Сэтэрхий гэх газар хатуу хучилттай зам дээр зорчин явж байгаад “өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг мөн зөрчиж эсрэг талын урсгал сөрж хөдөлгөөнд оролцон П.Г-н жолоодож, Р.Ш, Ш.Г нарын хамт зорчин явсан Toyota Crown маркийн 83-04 УБИ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж,
зорчигч Ж.Ө-н биед аман хүзүүний мултрал, нугас тасрал, гавал тархины битүү гэмтэл, олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /450 мл/, элэгний язрал, эдийн няцрал гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон,
О.Б-н биед нугас тасрал, аман хүзүүний мултрал гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон,
Ш.Г-н биед гавал тархины битүү гэмтэл, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, сээрний 4-р нугаламын их биеийг дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, олон хавирганы хөндлөн зөрүүтэй хугарап, дотуур цус алдалт /900мл/ уушигны эдийн няцрал, уушиг уналтын улмаас олон эрхтэний дутагдал, цус алдалтын шокын гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон,
У.У-н биед баруун гарын шуу ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, баруун шилбэний шаант яс дунд болон доод хэсгээрх зөрөөтэй хөндлөн далд хугарал, тахилзуур ясны доод хэсгээрх зөрөөгүй далд хугарал зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан,
П.Г-н биед баруун 5-р хавирганы бага зэрэг зөрүүтэй хугарал, зүүн 2-р хавирганы дотогш цөмөрсөн хугарал зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан,
Б.П-н биед баруун хөлийн шилбэний дотор хавчаар ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан,
Р.Ш-н биед хамрын таславчийн мурийлт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 13.2.а-д өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Шүүгдэгч Ч.Н нь эсрэг талын урсгал сөрж хөдөлгөөнд оролцон Toyota Crown маркийн 83-04 УБИ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол үйлдэгдэж, Ж.Ө, О.Б, Ш.Г нарын амь нас хохирч, мөн Ж.Ж-н эрүүл мэндэд хүнд хохирол, У.У, П.Г, Б.П нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.
Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хамааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд болон дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй, хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Иймд шүүгдэгч нь Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос нагац эгч Ж, Ө, Б /П/, эхнэр У, нагац дүү С /Б/ нарын хамт Приус-20 маркийн 23-38 УБР улсын дугаартай автомашинтай Завхан аймгийн чиглэлд гарсан, замдаа Архангай аймгийн Чулуутад хоноглоод тэндээс 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн орчимд хөдөлгөөнөө үргэлжлүүлж явсаар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 14 цагийн орчимд ирсэн, Тосонцэнгэл суманд хоол унд идээд, нагац эгч нар гадуур дэлгүүр орсон. Ж эгч зам халтиргаатай эгч нь жолоодож явж чадахгүй юм байна, чи өөрөө машинаа барь гээд Ө эгчид хэлсэн чинь Ө эгч миний толгой өвдөөд бие эвгүй оргиод байна, Н-аа эгчийн дүү чи түр бариад явчих гэсэн, тэгэхээр нь би жолоодох эрхийн үнэмлэхгүй шүү дээ, болохгүй байх, цагдаа байгаа гэсэн чинь сум хооронд гайгүй байх, Тэлмэн сум орохоос өмнө өөрөө жолоодъё гэж хэлсэн. Тэгээд би 23-38 УБР дугаартай приус-20 маркийн авто машиныг жолоодоод цааш хөдөлгөөнийг үргэлжлүүлээд 4 замын уулзвар өнгөрөөд том ачааны машины араас дагаад явж байхад цас бургиад, зам нилээн халтиргаатай, нар жаргах гээд үзэгдэх орчих хязгаарлагдмал болоод эхлэхээр нь замын хажуу руу орчихож магадгүй гэж бодоод засмал зам голлоод явж байсан чинь нэг мэдэхэд л урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн байсан...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг нь давхар нотолж байна.
Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нэхэмжлэлийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.Б-н зүгээс шүүгдэгч Ч.Н-с гаргуулах, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О, Б.П, У.У, Ж.Ж, Р.Ш, Б.Н, П.Г, иргэний нэхэмжлэгч О.Б нарын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэсэн мэдүүлэг өгч, тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна.
Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болох нь:
Хохирогч Р.Ш-н “...Миний бие Р овогтой Ш нь иргэн Н-т холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Ч.Н-н ар гэрийнхэнтэй холбогдон өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлсэн болно. Иймд миний бие уг хэрэгт холбогдох Н-т гомдолгүй болно...” гэсэн хүсэлт,
Хохирогч Д.О-н “...Д.О миний бие эхнэр Ж.Ө, хүү О.С /О.Б/ нарын амь хохирсон гэх эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Дээрх зам тээврийн ослын улмаас надад нийт 20,129,299 төгрөгийн хохирол учирсан бөгөөд яллагдагч Ч.Н-с /РД*******/ өөрийн Хаан банкны 5518016927 дугаарын данс руу 20,129,299 төгрөгийн хохирлыг төлсөн, бүрэн хүлээж авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болно...” гэсэн хүсэлт,
Хохирогч Б.Н-н “...Б.Н миний бие ээж Ш.Г-н амь нас хохирсон гэх эрүүгийн хэрэгт хохирогчоор татагдан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Дээрх зам тээврийн ослын улмаас нөхөн төлбөр болох 20 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд яллагдагч Ч.Н нь 5495332491 буюу миний Хаан банкны данс руу 20 сая төгрөгийн хохирлын шилжүүлж, бүрэн хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, мөн шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн хүсэлт,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Б-н “...Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Б и хохирогч Г-н өмгөөлөгчөөр оролцох хурлын товыг авсан боловч миний үйлчлүүлэгч Г хэргийн улмаас учирсан хохирол шүүгдэгчээс /13,400,000/ төгрөгийг хүлээн авсан болно. Хохирол санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байр суурьтай, шүүх хуралд оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү...” гэсэн хүсэлт,
Хохирогч П.Г-н “...П овогтой Г миний бие 2021.01.15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт хот хоорондын авто замд осолд орж иргэн Ч.Н-н хохирогч болсон. Уг ослоос гарсан хохирлыг Ч.Н нь бүрэн барагдуулсан тул миний зүгээс иргэн Ч.Н-т санал гомдолгүй болно...” гэсэн хүсэлт,
Хохирогч Б.П-н “...Надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...”, У.У-н “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл айхгүй...”, Ж.Ж-н“...Энэ осол санаатай болоогүй гэж бодож байна. Надад ямар нэг гомдол санал байхгүй...”, иргэний нэхэмжлэгч О.Б“...Надад хохирол гомдол, санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлгүүд,
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5518048020 тоот данс руу “Ч.Н хохирол төлөв” гэсэн утга бүхий 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт,
2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5495332491 тоот данс руу “Н-н хохирол, төлбөр барагдуулав” гэсэн утга бүхий 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 171700020862 тоот данс руу “Н хохирол барагдуулав” гэсэн утга бүхий 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 5068163234 тоот данс руу “хохирлын төлбөр гэсэн” утга бүхий 2,198,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 5005336462 тоот данс руу “Хохирол төлбөр Н” гэсэн утга бүхий 7,980,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 5518016927 тоот данс руу “Н хохирлын төлбөр” гэсэн утга бүхий 6,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5518016927 тоот данс руу “Н хохирлын төлбөр” гэсэн утга бүхий 11,600,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтууд, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Н-г энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Н-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” -аар хуульчилсан байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн санал гаргасан байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” тухай заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохиролоо төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.Н биедээ хүнд гэмтэл авсан, түүний эхнэр У.У нь жирэмсэн байхдаа мөн биедээ хүндэвтэр гэмтэл авч, одоо 5 сартай нярай хүүхэдтэй, хэвтэрт эмчлүүлж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталагдсан байх бөгөөд Ч.Н-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь уг хуулийн үйлчлэлд хамрагдаж болох боловч Ч.Н нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж торгуулийн ялаас чөлөөлөгдсөн болох нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар шүүгчийн захирамж, түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар Ч.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Н-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ж.Ж-н эрүүл мэндэд хүнд хохирол, У.У, П.Г, Б.П нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Ж.Ө, О.Б, Ш.Г нарын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Б овогт Ч.Н-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Н-н эдлэх 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Ч.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулсугай.
5. Шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор шүүгдэгч Ч.Н-т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчийн хорих ял эдлэх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ