Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40В байрны 82 тоотод оршин суух, Тайж овогт Гончигжавын Эрдэнэчимэгийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Налайх дүүргийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын гуанзанд тогоочоор ажилласан.

Тэрээр 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 дүгээр гуанзанд Ээлжийн ахлах тогоочоор мөн 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ерөнхий тогоочоор ажилласан болно.

Дараа нь зах зээлийн шилжилтийн үе эхэлж, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баялаг хоршоондтогоочоор ажилласан.

Миний Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн боловч Налайх дүүргийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа гуанз болон Баялаг хоршоонд ажиллаж байсан талаарх баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна.

Иймд намайг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Налайх дүүргийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа гуанзанд тогоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн Баялаг хоршоонд нарийн боовчин, тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Налайх дүүргийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа гуанзанд тогоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Налайх дүүргийн Баялаг хоршоонд нарийн боовчин, тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Налайх дүүргийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа гуанзанд тогоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Налайх дүүргийн Баялаг хоршоонд тогоочоор ажиллаж байсан болох нь 1982 оны 8 дугаар сарын 09-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Налайх дүүргийн Худалдаа нийтийн хоол 80 жилийн түүхэн дурсамж номын хуулбар, Худалдаа бэлтгэлийн яамны Завхан аймаг дахь Худалдааны техникумын 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 712 дугаартай Диплом, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7650 дугаартай Байнгын курсын тогоочийн мэргэжил дээшлүүлэх курсын үнэмлэх, 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын нам, захиргаа олон нийтийн байгууллагын Баярын бичиг, 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Налайх районы ҮЭ-ийн зөвлөлийн Баярын бичиг, 1985 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Налайх районы эмэгтэйчүүдийн зөвлөлийн Баярын бичиг, 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Налайх Худалдаа бэлтгэлийн удирдах газрын нам, захиргаа олон нийтийн байгууллагын Баярын бичиг, 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ХБУГ-ын Нам, захиргаа олон нийтийн байгууллагын Баярын бичиг, 1985 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Налайх хот ХБУГазрын намын үүрийн Баярын бичиг, гэрч О.Даваасамбуу, Ц.Оюун нарын мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тайж овогт Гончигжавын Эрдэнэчимэгийг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа гуанзанд тогоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн Баялаг хоршоонд нарийн боовчин, тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.