Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1323

 

 

 

 

 

 

 

 

  2021         12         01                                    2021/ШЦТ/1323

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Мягмарсүрэн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Б.Зулбаяр,

шүүгдэгч А.Ц, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.Ц, М.Б нарыг тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 06683 0407 дугаартай хэргийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхэдтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран Уулын өвөр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогтой Г-ын Э.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсpөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Топ Сикл” ХХК-д дуудлагаар автомашин болон орон байрны хаалга онгойлгодог ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогт А-ын Ц.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, С овогт М-ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

          Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худгийн задгайд талийгаач Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан,

          Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нутаг дэвсгэрт Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслах ажиллагаан саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нутаг дэвсгэрт Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслах ажиллагаан саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Би гэмт хэрэг үйлдээгүй.” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хэлэх зүйлгүй.” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэж яриад байна. Миний охин 2018 оны 7 дугаар сарын 11-ний өглөө эмнэлэгт хэвтээд  эмнэлгээс 2018 оны 7 дугаар сарын 18, 19-ний өдөр гарсан. Тэгээд эд нар 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр уулзсан гээд байгаа юм. Манайд манай бэр байсан.  Би тухайн үед нь байхгүй хүүхэд авах гээд Баянхошуу явсан байсан. Машинаа урд нарийн гудамж дээр зогсоосон гэсэн нэг машинтай хүнтэй явлаа гэж манай бэр надад хэлсэн. Тэгэхээр эд нар 7 дугаар сарын 20-ны өдөр нийлээд явсан байгаа юм. Тэгээд 7 дугаар сарын 20-ны өдөр нийлж яваад хэзээ ирсэн гэдгийг нь би мэдэхгүй. Би А.Ц, М.Б  хоёрыг бол одоо л харж байна. Би сайн мэдэхгүй юм байна. Г.Э бол талийгаачтай хэд хэдэн удаа уулзаж байсан. Би байрыг нь хүртэл янзалж өгч байсан. Би ээжийг нь сайн танина. Бид нар нэг гудамжинд байдаг. Г.Э, манай охин хоёр бол одоогоос 2 жилээс 3 жилийн өмнө хүртэл уулзаж байсан. Манай охин амьд байхдаа “Г.Э бид хоёр Зайсан гарч зугаалсан” гэж хүртэл ярьдаг байсан. Миний охиныг нас барахаас өмнө хүртэл машинаа нарийн гудамжинд тавьж байгаад миний охиныг аваад явсан. Би эхлээд авч явсан гэдгийг нь мэдээгүй. Тэгээд би яагаад мэдсэн гэхээр манай охин өдөр гарч яваад алга болсон. Тэгэхээр нь би гайхаад манай охин элэг муутай, бие муутай болохоор нь би хажуугаас нь салдаггүй юм. Тэгээд нэлээн удаан байж байгаад манай охин харуй бүрий болоход ирсэн. Тэгээд  би машин ирээд зогсохоор нь хашааны завсраар чимээгүй харсан чинь машинд Г.Э сууж байсан. Машиных нь арын хаалга онгорхой байсан. Тэгээд би гэр рүүгээ гүйгээд орсон чинь манай охин удалгүй ороод ирсэн. Тэгээд машин нь хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд би охиноо чи элэг муутай байж яагаад пиво ууж байгаа юм гэж гэсэн чинь надаа пиво авч өгөөд өөрөө 0.33 уугаад согтуу машинаа бариад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж согтуу машин барьж явж болдог юм би ээж, аавыг нь танин ороод хэлнэ шүү наадах чинь эхнэр, дөрвөн охин хүүхэдтэй хүнтэй чи яагаад ингэж явж байгаа юм гэж хэлсэн чинь гэмгүй залуу та юу яриад байгаа юм гэр бүл үймүүлэх гээд байна уу гэхээр нь би за за гэж бодсон. Гэхдээ энэ хоёр дандаа уулзахгүй ч гэсэн үе үе уулздаг. Миний охины нөхөр нь бие муутай Дарханд байдаг байсан. Одоо бодохоор миний охиныг ашиглаад авъя гээд элэг бариад дагуулж явдаг байсан байх гэж бодож байна. Одоо ингээд амь насанд нь хүрсэн. Дараа нь бас 8 дугаар сарын 20-ны өдөр бас аваад явсан гэж манай бэр гэрчилнэ. Би эхлээд Г.Э-ыг манай охины амь насанд хүрсэн гэж огт бодоогүй байсан. Тэгээд манай охины 49 хоног болоод Г.Э-ынх дэлгүүртэй байсан болохоор би юм авах гээд орсон чинь Г.Э ээжийнхээ хажууд зогсож байснаа царай нь цонхийгоод хөшгөө хаасан. Тэгээд би Г.Э-тай, эхнэр, хүүхэдтэйгээ явж байхад нь гудамжинд таараад гараа өргөсөн чинь явж зогсохоор нь миний дүү хаана ажиллаж байгаа юм гэж асуухад би Ганцын ард тал руу айлын байшин янзалж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би манай охин нохойноос айгаад гудамжаар ч явдаггүй хүүхэд би тосож авдаг хүүхэд ганцаараа тийм хол явмааргүй юм гэж бодсон. Тэгээд би Г.Э Ганцын ард тал руу ажиллаж байгаа гэсэн гэж бодоод Г.Э-ыг сэжиглээд би өөрөө мэдүүлэг өгсөн. Би сэтгэл санаа, элэг, зүрхээрээ хохирч байна. Би маш их гомдолтой байна. Хоёр хүүхэд нь одоо маш хэцүү байна. Би хохирлоо барагдуулмаар байна. Надад баримт бол байхгүй байна. Би 10.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна,...7 дугаар сарын 10-ны өдөр гэрийнхээ гадаа хогоо шүүрдээд зогсож байгаад манай охинтой таарсан. Тэгээд 8 дугаар сарын 9, 10, 11-ний өдөр гуравхан өдөр болоод нас барсан байхад 7 дугаар сарын 20-ны өдөр гэж яриад байна. Та нар цаг хугацааны хувьд зөрүүтэй яриад байна. Би 16 настай,  нэг нь 7 дугаар ангийн хоёр хүүхэдтэй хэцүү байна. Надад 3.000.000 төгрөг анх тогтоогдсон бага байна гэж үзэж байна. Одоо тэгээд цагаатган гэж байгаад гомдолтой байна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-19/, хохирогч Ц.Ц-гийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг /1хх-55, 60/, хохирогч Ц.Ц-гийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /1хх-57/, хохирогч Ц.Ц-гийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /1хх-60/, гэрч Г.Ундрахын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр  өгсөн мэдүүлэг /1хх-63/, М.Б-ын гэрчээр 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /1хх-66-67/, гэрч В.Ганбаатарын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг /1хх-70, 130/, Г.Э-ын гэрч, яллагдагчаар 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /1хх-125, 206, 208, 211/, А.Ц-ийн гэрчээр 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /1хх-128/, гэрч А.Ц-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-40-47/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1787 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-151-155/, шинжээч эмч Б.Ундармаагаас авсан мэдүүлэг /1хх-151-155/, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1/1747 дугаартай хариу мэдэгдэх хуудас /4хх-33/, Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3а/3448 дугаартай албан бичиг /4хх-47/, Авлигатай тэмцэх газрын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 06/4518 дугаартай албан бичиг /4хх-49/, өвчтөний нас барсан бичиг /1хх-9/, гэрч М.Сувд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-64-65/, гэрч Од-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-91-92/, гэрч Мягмаржавын өгсөн мэдүүлэг /1хх-94/, гэрч Эрдэнэсувдын өгсөн мэдүүлэг /1хх-105-106/, гэрч Цэрэнжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-130/,  гэрч Цэрэнжаргалын дахин өгсөн мэдүүлэг /1хх-131-133/, гэрч Энхжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-135-136/, гэрч Нямжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-138-139/, гэрч Ганзоригийн өгсөн мэдүүлэг /1хх-141-143/, гэрч Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-145-147/, гэрч Буянжаргалын өгсөн мэдүүлэг /2хх-92-94/, гэрч А.Ц-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-96-98/, М.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-99-100/, гэрч Бямбажавын өгсөн мэдүүлэг /2хх-101-103/, шинжээч эмч Бямбадоржийн өгсөн мэдүүлэг /2хх-105-107/, шинжээч эмч Ундармаагийн өгсөн мэдүүлэг /2хх-108-110/, Баянзүрх дүүргийн эмнэлэг ХХК-н албан бичиг /2хх-111-143/, шүүгдэгч Г.Э-ын хувийн байдалтай холбоотой баримт /2хх-209/, А.Ц-ийн “Хаан” банкны дипозит дансны хуулга /2хх-222/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /3хх-40/, гэрч Бүрэнбаярын өгсөн мэдүүлэг /3хх-65-67/, гэрч Цогбадрахын өгсөн мэдүүлэг /3хх-71-72/, ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-112-113/,  М.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-121-123/, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг даалгасан прокурорын даалгавар /3хх-173-174/, шүүгдэгч Г.Э-ын ээж Цэрэнжаргалын гаргасан гомдлууд /4хх-33-90/, гэрч Амаржаргалын мэдүүлэг /1хх-76/, сэтгэцийн эмчийн дүгнэлт /1хх-176/, илтгэх хуудас /2хх-27/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-33/, гэрч Буянжаргалын мэдүүлэг /2хх-92, 245, 239/, гэрч Бямбажавын мэдүүлэг /2хх-101/, Буянжаргалын дансны хуулга /2хх-146/, 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс шинжээч эмч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, А.Ц-ийн дүү Цогбадрах, эхнэр Оюун-Эрдэнэтэй харилцсан хувь чат /1хх-202-203/, А.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-233/, М.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-234/, гэрч Бүрэнбаярын мэдүүлэг /1хх-65/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтаст, 3 ширхэг сиди үүнээс үр дүн, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /3хх-236/, шинээр хувийн байдалтай холбоотой 4 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн өгсөн: “....Талийгаач болсон байх охин Г.У маань 1984 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод миний том охин болж төрсөн юм....2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүүхдийн баяр өнгөрсний дараа гэрээсээ гараад гэртээ эргэж ирэлгүй 20 гаруй хоног архи уугаад яваад байхаар нь би хайж яваад олж гэртээ авч ирсэн юм. Гэтэл гэртээ ирээд хэд хоног архи ууж байгаад архины хордлого болон элэгний В, С вирүстэй болж түүнийгээ эмчлүүлэх гээд 2018 оны 7 дугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж 7 хоног эмчилгээ хийлгээд гарсан юм. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гараад дахиад л архи уугаад гэртээ ирээгүй алга болчихсон байсан ба өнгөрсөн 2 дахь өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “805”-ын тэнд явж байхад нь бас л би олж гэртээ авч ирсэн. Тэгээд 8, 9-ний өдрүүдэд гэр зуураа л эргэж тойроод архи уугаад байсан ба аргаа барсандаа би өөрөө хүртэл архи авч өгсөн. Тэгээд өнгөрсөн 4 дэх өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэрээсээ гарч явсан байсан. Тэгээд 9, 10 ,11-ний өдрүүдэд гэртээ ирж хоноогүй холбоогүй алга болчихсон учир өнөөдөр өглөө би гэрээсээ гараад шил лааз авдаг газруудаар явж охиныгоо хайсан юм.” гэх мэдүүлэг, /1хх-55/,... 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин авсан “...В.Ганбаатартай нийлж уулздаг байсан нь үнэн. Гэхдээ талийгаач охины минь хуучин нөхөр Ямаахүү нь Ганбаатартай найзууд учир гэр орноороо орж гараад л явдаг юм. Гэхдээ би Ганбаатарыг огт сэжиглэхгүй байна, ягаад гэвэл Ганбаатар нь харин ч манай охиныг өмгөөлж хамгаалаад л яваад байдаг учир зодож цохих хүн биш гэж бодож байна. Талийгаач охин маань Ганбаатараас гадна өөр нэг залуутай ганц хоёр удаа уулзаад байсан юм. Гэхдээ тэр залууг нь би танихгүй бас л манай гэрийн тэр хавьд явж харагдаад байдаг юм. Тэр залуу 2018 оны 6 дугаар сард манай гэрийн гадна ирээд талийгаач охинтой маань нэг удаа уулзаж байсан. Түүний дараа 7 дугаар сард баярын дараа манай охиныг эмнэлэгээс гарсны дараа нэг удаа уулзах гэж талийгаач охин өөрөө хэлсэн юм. Тэгэхээр энэ залууг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг /1хх-57/,... 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дахин авсан “...Тэр залуу нь манай гэрээс доошоо уруудаад гудамжинд байх “Элбэг дүүрэн” гэсэн нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг эмэгтэйн хүү байгаа юм. Хашаандаа ээжтэйгээ эхнэр 4 хүүхэдтэйгээ амьдардаг юм. 2018 оны 6 дугаар сард өдрийн цагаар талийгаач хүнтэй уулзана удахгүй гээд гэрээсээ гараад явсан тэгээд орой гэгээ тасраад харанхуй болох гэж байх үед хашааны гадаа машин ирээд зогссон тэгээд би ямар машин бэ гээд хартал “Элбэг дүүрэн” хүнсний дэлгүүрийн эзний хүүтэй хамт талийгаач нэг машинд сууж байсан. Машин доторх гэрлээ асаачихсан жолоочийн суудал дээр тэр залуу суучихсан. Арын суудал дээр нь талийгаач суучихсан байж байхаар  нь би хараад очилгүй буцаад гэртээ орсон. 30 орчим минутын дараа талийгаач гэртээ орж ирсэн. Орж ирэхээр нь яагаад энэ залуутай нийлж уулзаад байгаа юм бэ, энэ чинь эхнэр хүүхэдтэй хүн би тэр гэрт нь очоож ээж эхнэрт нь хэлээд хашгирчихна шүү гэхэд талийгаач тэр залууг эхнэр хүүхэдтэй бид 2 чинь хааяа уулздаг байнга уулзаад байдаггүй гээд уурлаад хувцасаа өмсөөд гараад явчихсан. Тухайн үед хэлэхдээ тэр залууг 0,33 литрийн архи авч уусан надад 6.500 төгрөгөөр пиво авч өгсөн гээд талаасаа доогуух пиво барьчихсан орж ирсэн. Тэр залуу архи уусан би пиво өөрөө уусан гэж хэлж байсан. Хаагуур явж байгаад ирж байгаа юм гэхэд энэ дээшээ байж байгаад ирлээ гэж хэлэхээр нь юу хийгээд байдаг юм гэхэд машинд сууж архи пивоо ууж байгаад л ирсэн юм шиг чимээгүй байгаад байсан. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр талийгаач эмнэлэгт хэвтэж гараад 18-ны өдөр нь гэртээ байхдаа утсаар ярихдаа эмнэлэгээс гарсан уухгүй байгаа, ууя гэсэн үед уудаггүй юм байж уухгүй гэхээр ууя гээд байх юм гээд гэрээсээ гараад явсан. Тэр үед урд дэлгүүрийн залуу машинтайгаа авч явсан байсан. Учир нь тэр хавьд талийгаачийг машинтайгаа ирж авах хүн байхгүй урд дэлгүүрийн залуу ирж авч явсан байсан. Хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын 10-ны 5 дахь өдөр өглөө 09 цагийн үед талийгаач бид 2 гэрээсээ гараад “Элбэг дүүрэн” дэлгүүр өнгөрөөд дараагийн тоосгон улаан дэлгүүрийн ойролцоо салсан. Надаас архи авч өг гэж нэхээд байхаар нь би нэг лаазтай пиво, нэг хайрцаг тамхи авч өгөөд салсан. Талийгаач дээшээ гэртээ харь гэхэд за гээд гэр рүүгээ чиглэж алхаад хамгийн сүүлд салсан. Тухайн өдөр орой 20 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хүнгүй байсан. Тэгээд бүтэнсайн өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр талийгаачийг нас барсан талаар олж мэдсэн...Ер нь тэр залуугийн талаар ярьж байгаагүй. Одоогоос 2 жилийн өмнө гэж санаад байна, талийгаач энэ дэлгүүрийн эзний хүү надтай утсаар яриад уулзая гээд байдаг гэж хэлэхээр нь би загинаж байсан юм, эхнэр хүүхэдтэй айл, гэр үймүүлэх нүү гэж уурлаж байсан. Өөрөөр тэр залуугийн тухай ярьж байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-60/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ундрахын өгсөн: “... Талийгаачийг нас барсаны ажил явдал өнгөрч 49 хоног болохын өмнө ээж Ц.Ц-той ярилцаад сууж байхад талийгаачийг доод гудамны “Элбэг дүүрэн” хүнсний дэлгүүр ажиллуулдаг эмэгтэйн хүү машинтайгаа талийгаачийг ирж авч явж байсан талаар ярьж байсан. Тэгээд тэр залууг талийгаачийг нас барсан байдалтай олдсон гэх газрын ойролцоо байшин барьж байгаа гэж сонсоод тэр залууг сэжиглэх болсон.” гэх мэдүүлэг /1хх-63/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эрдэнэсувдын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 6 дугаар сард нүүж ирсэн. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн өнгөрч байхад манай хүргэн Баянцогт нь ажилдаа явахдаа эхнэр болох Эрдэнэсувдыг дуудаад хойд талын хашааны буланд нэг эмэгтэй хэвтэж байна, согтуу юм шиг байна, та хоёр үзээдэх гэж хэлээд явсан. Тэгэхэд уг эмэгтэй нь доошоо харсан чигтээ хэвтэж байсан ба бид хоёр дуудсан чинь ямар ч хөдөлгөөнгүй байсан бөгөөд хурхирч байсан. Тэгэхээр нь унтаж байна гэж бодоод буцаад явсан ба бид 2 дахиад 30-40 минутын дараа эргэж ирсэн чинь ямар ч чимээгүй, хурхирхаа больчихсон болохоор нь Эрдэнэсувд нөхөртөө утсаар хэлсэн ба тэгээд л нөхөр нь цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй түргэн ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-65/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд М.Б-ын гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр нь 2018 оны 08 дугаар сарын үед байсан санагдаж байна. Ямар ч байсан урин дулаан цаг байсан юм. Тухайн үед манай гэр Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн ганцын буудал гэх газарт байсан юм. Яг хэдний өдөр, ямар гариг байсныг би одоо хэлж мэдэхгүй байна. Манай аав М.Мөнхжаргалын дүү Авид ахын хүүхэд Цог-Эрдэнэ ахын гэрт нь би тэр өдөр 12-13 цагийн үед очиж уулзаад бид хоёр гадаа гудманд архи билүү, пиво хувааж уусан юм. Яг юу ууснаа одоо сайн хэлж мэдэхгүй байна. А.Ц ахын гэр нь ганц худгийн задгай гэдэг газар байдаг юм. Тэгээд бид хоёр байж байтал үеэл ах Г.Э өөрийнхөө цайвардуу өнгийн Хюундай Верна маркийн автомашинд үл таних 30-35 насны туранхай эмэгтэй хүн суулгачихсан ирсэн. Тэгээд бид дөрөв нийлээд Г.Э ахын машинаар А.Ц ахын гэрээс хойшоо яваад гэр хорооллын гудамжинд нэг ширхэг том савтай пиво хувааж уусан. Г.Э ах тэгэхэд 200 граммын шилтэй жижиг архиа авсан байсныг нь мөн бид 4 хувааж уусан. Г.Э ахын дагуулж ирсэн тэр эмэгтэй нь өөрийгөө Г.У гэж танилцуулж байсан. Тэгээд архи, пиво дуусаад А.Ц ах бид хоёр А.Ц ахынх руу ороод Г.Э ах тэр хүүхнээ аваад гэр рүүгээ явна гэж байх шиг байсан. Тэр хоёр хоорондоо ойр зуурын л юм ярьж байсан байх. Ямар ч байсан амь хохирогч Г.У нь “сая наадмын дараа 7 хоног тасралтгүй архи уусан тураалдаа ороод үхэнгээ алдлаа” гэж ярьж байсан. Ер нь их тураалтай гэмээр биетэй хүүхэн байсан. Гэр нь нь Г.Э ахын хажууханд байдаг гэж ярьж байсан. Өөр юу ярьсаныг нь санахгүй байна. Тэр хоёр хоорондоо маргалдаад байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-67/, 

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Ганбаатарын өгсөн: “... Би мэдэхгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ирж хэлсэн санагдаж байна, маргааш буяны ажил нь болно гэж ээж нь надад хэлсэн юм. Би мөнгө төгрөг ч байхгүй дээр нь хаанаас гаргахыг нь мэдээгүй учир очоогүй юм. Миний хувьд 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 11-ний өдрүүдийн хооронд “Жинжимаа” нэртэй 2 догч түүхий эд, хог авдаг цэгээр хогоо түүж тушаагаад явж байсан. Тухай өдрүүдэд буюу 9-11-ний өдрүүдэд Г.У байхгүй болохоор оройдоо гэртээ ирээд хоноглодог байсан юм. Г.У надтай уулзаагүй бараг 10-аад хоносон юм гэтэл нас барсан гэж ээжээс нь сонссон юм. Ээж Ц.Ц нь надад нас барсан талаар дуулгахаас 10-аад хоногийн өмнө амь хохирогч Г.У надаас салаад “Жинжимаа” руу яваад би хүүхдийн хөл хугалсан учир харах гэж үлдсэн чинь “Жинжимаа” дээрээс ээж нь аваад явсан юм байна лээ, ... Өөр хүнтэй уулздаггүй байсан. Надаас өөр хүнтэй гадуур явдаггүй юм. Харин архи уудаг хүмүүстэй бол архи уучихаад байдаг байсан юм. Гэр рүүгээ яваад ирэхдээ мөн архи уучихаад ирдэг байсан. Тэгэхдээ хэнтэй архи уудаг байсан талаар мэдэхгүй, ээжтэйгээ уудагч байсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /1хх-70/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нансалмаагийн өгсөн: “... Би нас барсан хүний зургийг харлаа. Би энэ хүнийг танина. Г.У гэх эмэгтэй байна. Энэ эмэгтэй архи уудаг. Гилжгий гэх хочтой  Ганбаатартай цуг байдаг. Амь хохирогч Г.У нь В.Ганбаатараас өөр хүнтэй түүхий эд түүдэг эсэхийг мэдэхгүй. Ирэх үедээ дандаа В.Ганбаатартай цуг ирдэг байсан.” гэх мэдүүлэг /1хх-74/,  

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Уранчимэгийн өгсөн: “...Би энэ хүнийг танина. Аав нь сахал Ганбаа гэж байсан надад түүхий эдээ өгдөг байсан. Сахал Ганбаа 4-5 жилийн өмнө нас барсан. Охин нь Ууганаа гэх энэ эмэгтэй мөн байна. Нас барсан талаар мэдээгүй. Ер нь манайд түүхий эдээ өгдөггүй учир тоодоггүй. Хааяа ирж байдаг. Ууганаа нь гилжгий Ганбаатай хамтран амьдардаг байсан. Манайхаар 8 сард ирсэн эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-80-81/,  

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхзулын өгсөн: “...Би Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицероор 2018 оны 2 сарын 6-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна. Миний бие 2018 оны 08 сарын 11-ний өдөр цагдаа жолооч ахлах ахлагч Н.Отгонбаярын хамт Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн Сүлд-117 чиглэлд автомашинтай үүрэг гүйцэтгэж байсан юм. Өдөр 12 цагийн үед шиг санагдаж байна. Сүлд-10-aac “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганц худгийн задгайд ухаангүй эмэгтэй хүн хэвтэж байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу а/а Н.Отгонбаяр бид хоёр дуудлага өгсөн хүнтэй утсаар ярьж хаягийг нь заалгаж очсон бөгөөд хаяг андуурч нилээн теерч, хайж байж олж очсон юм. Ганц худгийн задгай гудманд хашааны буланд нэг эмэгтэй хүн доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байасан бегөед бид хоёрыг очих үед 103-ийн тусламжийн машин мөн ирчихсэн байсан. 103-ийн түргэний эмч уг эмэгтэйг үзээд “энэ хүн нас барсан байна” гээд бичиг хийж өгөөд явсан тул Н.Отгонбаяр бид хоёр хэргийн газрын хамгаалалтыг уг гудманд нь авсан. Уг гудамж нь хүний хөдөлгөөн багатай гудам байсан тул Н.Отгонбаяр бид хоёр уг гудамжны хоёр талын орц, гарцыг хоёуланг нь хааж хамгаалалт аваад төв рүү мэдэгдэж бүрэлдэхүүн ирэхийг хүлээсэн. Тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч Пүрэвжаваар удирдуулсан бүрэлдэхүүн ирж үзээд “гадны нөлөөтэй байж магадгүй” гээд төвийн бүрэлдэхүүн дуудсан юм. Н.Отгонбаяр бид хоёр энэ хооронд дуудлага өгсен айлын хүнтэй уулзаж “талийгаачийг хэзээ энд ирээд хэвтэв, таниж мэдэх үү” гэх зэрэг мэдээлэл авахаар асуусан боловч мэдэхгүй байсан. Уг эмэгтэй доошоо харчихсан, нэг гутал нь сугарсан байдалтай байсан. Одоо сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-82/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонбаярын өгсөн: “...Миний бие Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаа жолооч ажилтай. 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүлд-117 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Т.Мөнхзулын хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх явцад 12 цагийн үед Сүлд-10 буюу хэлтсийн шуурхай удирдлагын тасгаас “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худгийн задгайд ухаангүй эмэгтэй хүн хэвтэж байна” гэх дуудлага ирсэн бөгөөд хаяг тодорхойгүй байсан тул дэслэгч Т.Мөнхзул бид хоёр автомашинтайгаа Ганц худгийн задгай гэх газраар нилээн хайж байж уг эмэгтэйг олсон. Очиход 103- ийн түргэн тусламжийн автомашин бид нартай зэрэг шахуу ирсэн бөгөөд уг гудамжинд хашааны буланд 30 гаран насны эмэгтэй хүн доошоо харсан байдалтай, өрөөсөн гутал нь сугарсан хэвтэж байсан. 103-ийн эмч үзээд уг эмэгтэйг нас барсан байна гээд явсан бөгөөд Н.Мөнхзул бид хоёр Сүлд-10-т мэдэгдэж хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн иртэл хамгаалалтанд авсан юм. Энэ хугацаанд би анх дуудлага өгсөн гэх хэргийн газрын урд талын хашаанд байдаг залуутай уулзаж, тэр хавиар явж байсан хүмүүсээс талийгаачийг хэн болохыг асууж, талийгаач хэзээ, хэнтэй тэнд ямар байдалтай ирж хэвтсэн зэргийг асууж тодруулсан боловч мэдэх хүн байгаагүй. Бүрэлдэхүүн ирж үзлэг хийгээд талийгаачийг эргүүлэхэд нилээн удаан хэвтсэн бололтой байсан. Би хувцас хунарт нь үүссэн урагдал цооролт, нүүр царай биед нь гэмтэл шарх байсан үгүйг одоо сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-83/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Энхбаярын өгсөн: “... Би В.Ганбаатар гэдэг эрэгтэйг 3 жилийн өмнөөс таньдаг болсон. Би өөрөө “Сансар” орчмоор хог хаягдал түүж тушаадаг байсан юм. 3 жилийн өмнөөс хог хаягдал түүж явж байхдаа В.Ганбаатартай танилцаж байсан. В.Ганбаатар мөн “Сансар” орчмоор хог хаягдал түүдэг юм. Би өөрөө Санжаа, Охиноо гэдэг хүмүүстэй хамт явж хог хаягдал түүдэг юм. В.Ганбаатар өөрийн эхнэр Ууганцэцэгтэй явж байдаг юм. Бид нар энэ “Сансар” орчмоор хог хаягдал түүдэг юм. Бид нар “Сансар” орчмоор хог хаягдал түүгээд “Сэлэнгэ” зочид буудлын дэргэдэх түүхий эд авах цэг, 104.5 радиогийн хажууд байдаг түүхий эд авах цэгт тушаадаг. В.Ганбаатар, Г.У ихэвчлэн “Сэлэнгэ” зочид буудлын дэргэдэх түүхий эд авах цэгт түүсэн хог хаягдалаа тушаадаг байсан. В.Ганбаатар, Г.У хоёрт тогтсон гэр орон байдаг эсэхийг мэдэхгүй, хааяа нэг тааралдаж хамт архи уудаг байсан. Ер нь бол бид нар байнга архи уудаг. Хааяа мөнгө хүрэхгүй үедээ мөнгөө нийлүүлж байгаад архи аваад хамт уудаг юм. Хамгийн сүүлд энэ хоёртой хэзээ уулзсанаа тодорхой санахгуй байна. Одоо бодоход 1 жилийн өмнө хамт архи уусан санагдаж байна. Сүүлийн үед В.Ганбаатар, Г.У нартай тааралдаагүй. Өчигдөр явж байхад хог түүдэг Содоо эгч тааралдаад Г.У нас барчихсан гэнээ гэж хэлсэн. Би нас барсан талаар нь өчигдөр л сонссон.” гэх мэдүүлэг /1хх-84/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Санжаахүүгийн өгсөн: “... Би 9 жилийн өмнөөс хуванцар сав, лааз, шил түүж гадуур тэнэмэл маягаар амьдардаг болсон. 3 жилийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын урд талд байрладаг Нансаа гэдэг эмэгтэйн хоёрдогч түүхий эд авдаг цэгт цуглуулсан хуванцар сав, лааз шилээ тушаах гэж байхдаа Ганбаа гэх залуутай танилцаж байсан. Ганбаатай хамт яваад байдаг Ууганцэцэг гэх эмэгтэй миний үзсэн зурган дээр байгаа эмэгтэй мөн байна. Би Ууганцэцэгийг сайн бол танихгүй, Ганбаатай хамт явж байхад нь 2 удаа харж байсан. Заримдаа Ганбаа ганцаараа гороо түүгээд, гороогоо тушаагаад хоол хүнсний зүйл цуглуулаад явж байдаг. Тэр үед нь Ганбаатай нийлж хааяа ганц шил архи уудаг байсан. Ганбаа Нансаагийн түүхий эд авдаг цэгээс хойшоо гэр хороолол руу яваад байдаг, би амьдардаг газрыг нь мэдэхгүй, очиж байгаагүй. Ууганцэцэг Ганбаатай явж байхыг нь би 2 удаа л харж байсан. Өөр хүнтэй нийлээд гороо түүгээд явж байхыг нь хараагүй, мөн хамт өөр хүнтэй архи ууж байхыг нь хараагүй, мэдэхгүй байна. Ууганцэцэг архи уудаг эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-89/,

 

  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Од-Эрдэнийн өгсөн: “... Би зураг дээр байгаа эмэгтэйг зүс танина. Ууганцэцэг гэдэг, Ганбаа гээд нөхрөөр нь дамжуулан танидаг болсон. Би 2010 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дотоодын цэргийн 805 дугаар ангийн хойд талд амьдардаг байхад Ганбаа тэр хашаанд тусдаа гэрт амьдардаг байсан. Би 2018 оны 3 сард байх cap өдрөө сайн санахгүй байна, Ганбаагийн амьдарч байсан гэрт 1 удаа хонох гээд очих үед гэрт нь Ууганцэцэг унтаж байсан, тэр үед анх царайг нь харж байсан. тэгэхэд гутал хувцастайгаа унтаж байсан. Би Ууганцэцэг, Ганбаа хоёртой нийлж архи уудаггүй, хааяа л тааралдхаараа мэндийн зөрөөтэй өнгөрдөг. Ууганцэцэг Ганбаатай 2017 онд нийлэхээс өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын энэ хавиар явж гороо түүдэг “Ямака” гэж дууддаг залуутай нэлээн олон жил хамт амьдарсан. Дундаасаа хүүхэдтэй болоод хүүхдээ асрамжинд өгсөн гэж сонсож байсан. Ууганцэцэг дандаа л архи уугаад, хэнтэй ч хамаагүй нийлээд явж байдаг. Архи ууж байгаа гороочин хаана байна тэр хүний архинаас горьдоод уух гээд зогсож байдаг. Аряи уухаараа их агсан зантай, тасартлаа архи уучихаад хүмүүс рүү орилж хашгирч дайраад л газарт шороотойгоо хутгалдаад л унаад явж байдаг. Гороочид ер нь Ууганцэцэгийг архи их уудаг талаар нь бүгд мэддэг. Ууганцэцэг Нансаагийн түүхий эд авдаг цэг, Дарь-Эхийн дунд буудал дээр байдаг түүхий эд авдаг хужаагийн цэг, Дарь-Эх руу салдаг уулзварын тэнд байдаг Урнаагийн түүхий эд авдаг цэгт гороо тушаадаг бүх л архичидтай нийлж архи уудаг. Ихэвчлэн Ганбаатай л нийлээд явж байдагдаа. Ганбаагийн гэрт ихэвчлэн Эби, Шуламаас гадна 2-3 гороочин байнга очиж хонодог. Би нэрийг нь сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-91/, 

 

  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мягмаржавын өгсөн: “... Ганбаатай явж байдаг туранхай хүүхэн бололтой. Г.У гэж дууддаг санагдаж байна. Ганбаатай 2 жилийн өмнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны “Сэлэнгэ” зочид буудлын урд 9 давхрын хогийн цэг дээр хог ухаж байгаад танилцаж байсан. Тэр үед Ууганцэцэг хамт байхыг нь харсан. Ууганцэцэгийг бараг танихгүй. Ууганцэцэг Ганбаатай явж байхыг нь би 4 удаа харж байсан. Өөр хүнтэй нийлээд гороо түүгээд явж байхыг нь хараагүй, Ууганцэцэгтэй таарах болгонд архи уучихсан согтуу явж байдаг. Одоогоос 2 жилийн өмнө намрын улиралд “Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх”-ээс урагш байдаг “Тэргэл” зочид буудлын урд талд байдаг хогийн цэг дээр хог түүж байхдаа Ганбаатай хамт явж байхад нь таарсан. Ганбаатай л мэндэлдэг болохоос Ууганцэцэгтэй юм ярьж үзээгүй. Дараа нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны “Сэлэнгэ” зочид буудлын автобусны буудлын хойд талд байдаг түүхий эдийн цэг дээр хамт сав, шил тушааж байхдаа Ганбаатай хамт явж байхад нь таарсан. Яг хэзээ таарснаа одоо cap, өдрөөр нь хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-93/, 

 

 

 

 

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн Дарь эхийн “шинэ буудал” нэртэй автобусны буудлаас “Улаан худаг” хүртэлх зайд би хувийн Верна аксент автомашинаараа 1 хүний 500 төгрөгөөр такси үйлчилгээнд явдаг байхдаа би Г.У-тэй анх зүс мэддэг болсон. Манай ээж Цэрэнжаргалын дэлгүүрт засвар үйлчилгээг Г.У ээжтэйгээ хамт хийсэн. Тэгэхэд анх танилцаж утасны дугаарыг нь авч байсан юм. Утасны дугаарыг нь одоо санахгүй байна. 2018 оны 7 дугаар сард Улсын баяр наадмын дараахан би ганцаараа өөрийн утсаар нь ярьж байгаад гэрийнх нь гадаа машинтайгаа очоод хашааных нь гадаа Г.У бид хоёр 2,5 литрийн Боргио нэртэй пиво хувааж ууж дотно танилцаж байсан. Тэр өдрөөс хойш уулзалгүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын эхээр би өөрийн 99655797 дугаарын утаснаас Г.У-ийн утас руу өдөр 13 цагаас хойш залгаж гараад ирэх үү пиво уух уу гэж асуухад Г.У гэрээсээ гараад ирсэн. Тухайн үед би өөрийн 15-29 УНО улсын дугаартай Верна аксент машинтай явж байсан юм. Би Г.У-тай уулзахаасаа өмнө ганцаараа 200 граммын Хараа архи уучихсан байсан юм. Ууганцэцэг бид хоёр уулзаад доошоо уруудаад дэлгүүрээс 2,5 литрийн Боргио нэртэй пиво аваад 0,5 литрийн Хараа архи аваад хойшоо Дэнжийн задгай руу “эмэгтэйчүүдийн хорих ангиас чанх хойшоо” хамаатны үеэл А.Ц-ийн гэрт очиход А.Ц гэртээ ганцаараа байхаар нь дуудаж гаргаж ирээд мөн хамаатны үеэл дүү М.Б ирж байна гээд зам дээрээс тосож аваад дэлгүүрээс нэмж 1 шил 0,5 литрийн Хараа архи, 2,5 литрийн том пиво аваад Г.У-, А.Ц, М.Б бид 4 А.Ц-ийн гэрийн хойшоо дайрганы карейрын зүг айлуудын хашааны хажууд гадаа очиж зогсоод машинаасаа буугаад машины ард зогсож байгаад А.Ц, М.Б, Г.У 2 ширхэг 2,5 литрийн том пиво уусан би ганцаараа 2 шил архийг бараг уусан, сүүлийн үлдсэн 1 шил архинаас бүгдээрээ хуваагаад ууж дуусгасан. Тухайн үед цаг 17 цагийн орчим болж байсан байх сайн санахгүй байна. Тэгээд архи пиво ууж дуусчихаад доошоо уруудаад А.Ц-ийн гэрийн гадаа очоод А.Ц, М.Б хоёрыг үлдээгээд нар жаргах үеэр /харанхуй болж байсан/ Г.У бид 2 доошоо уруудаад А.Ц-ийн гэрээс урд зүгийн Жамсран уулын зүүн талд машинтайгаа очиж зогсоод 2 удаа Г.У бид 2 секс хийсэн /бэлгийн харьцаанд орсон/. Г.У-тэй бэлгийн харьцаанд орох үед Г.У эсэргүүцээгүй бид харилцан тохиролцож бид миний машин дотор бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед харанхуй болсон байсан. Бэлгийн харьцаанд ороод дууссаны дараа Г.У дахиад уулзая байя гэж хэлэхээр нь би яар юм хэрэггүй байх гэхэд Г.У эхнэрт чинь надтай унтсаныг чинь хэлнэ гэж хэлэхээр нь би машинаас буугаад би чамтай дахиж уулзахгүй гэхэд за тэгвэл яахав дээ эхнэрт чинь хэлнэ гэж хэлэхээр нь Г.У машинаас буучихсан жолоочийн эсрэг талын харалдаа багажны хажууд хойд тормосны гэрэлний харалдаа зогсож байхад нь зүүн гараараа нүүр рүү 3 удаа цохисон 3 дахь цохилтын дараа газар машины хойна унасан. Тэгэхэд Г.У ухаан алдаад хөдөлгөөнгүй болчихсон. Тэгээд би амьсгалж байгаа эсэхийг нь шалгаагүй татаад 2 хөл дээр нь босгох гэж сэрээх гэж оролдож үзэхэд сэхээгүй болохоор нь Г.У-ийн нуруу талаас нь 2 суган доогуур нь гараараа тэврээд машиныхаа жолооч талын арын хаалгаар оруулж дээш нь харуулж хэвтүүлээд машинаа унаж хөдлөөд зогсож байсан газраасаа урагшаа хөдлөөд айлын хашааны /банзан хатаатай айлын хойд хэсэгт/ машинаасаа татаж буулгаад өнхөрүүлчихсэн юм. Тэгэхэд хашааны хажууханд үлдээгээд гэрлүүгээ амарсан.” гэх мэдүүлэг /1хх-125/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ц-ийн өгсөн: “.... Би он сарыг нь сайн санахгүй байна Улсын баяр наадам болон миний төрсөн өдөр өнгөрсөн байсан гэхээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эхнэр Цэрэннадмид дадлагын ажил хийхээр Архангай аймаг явсан байхад намайг гэртээ ганцаараа байхад М.Б ирээд бид 2 пиво уугаад байж байтал Г.Э ах өөрийн Верна аксент машинтай ирсэн. Ирэхдээ машиндаа дээрх зураг дээрх эмэгтэйтэй хамт ирсэн. Г.Э ах ирэхдээ согтолттой ирсэн хамт ирсэн эмэгтэй нь архи уусан байсан эсэхийг санахгүй байна. Манайд ирэхдээ 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авч ирээд Г.Э ах, тэр эмэгтэй бид 3 манай гэрээс хойшоо байдаг уулан дээр очиж 2,5 литрийн пиво уучихаад дахиад дэлгүүр яваад дахиад 2,5 литрийн пиво авсан. Манай гэрийн арын уул руу 4 дэх хашаан дотор пиво уусан би жоохон муудаад гэртээ хүргүүлсэн. М.Б надтай хамт буусан эсэхийг санахгүй байна. Г.Э ах хамт ирсэн эмэгтэйтээгээ машинтайгаа явсан хаашаа явсныг нь мэдэхгүй, надад хаашаа явж байгаагаа хэлээгүй. Маргааш нь Г.Э ах, М.Б нартай уулзаагүй би тэнд байшин барьж байсан болохоор дахин Г.Э ах, М.Б нартай уулзаагүй.” гэх мэдүүлэг /1хх-128/,

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1787 дугаартай дүгнэлтэд

         1. Г.У-ийн биед тахины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархай хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, уртавтар тархины цэгчилсэн цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, зүүн өвдөгний цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын зулгаралт, доод уруулын цус хуралт, язрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

         3. Тархины хатуу хальсан доорх цусан хураа нь тусгай будгийн аргаар шинжлэхэд нас барахаас 6-12, 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн байна.

         4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

         5. Талийгаач элэгний хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл, уушгины сүрьеэ зэрэг архаг хууч өвчтэй байх ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачид 2018 оны 8 дугаар сарын 11-ний 19 цагийн 35 минутанд цогцосны гадна үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байжээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-151-154/,

 

       Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ундармаагийн өгсөн: “...Уг гэмтлийг авсанаас хойш 12-18 цагийн дараа нас барсан байх боломжтой гэж үзэж байна. Энэ нь эд эсийн шинжилгээний тусгай будгийн аргаар тогтоосон.” гэх мэдүүлэг /1хх-155/,

 

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-16/,

        Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-19/,

        Хүний бие, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-33-35, 36-39/,

        Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-40-47/,

        Самналт хийсэн тухай тэмдэглэл /1хх-48-54/,

        Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1/1747 дугаартай хариу мэдэгдэх хуудас /4хх-33/,

        Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3а/3448 дугаартай албан бичиг /4хх-47/,

        Авлигатай тэмцэх газрын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 06/4518 дугаартай албан бичиг /4хх-49/ зэрэг болно.

 

      Хууль зүйн дүгнэлт

 

        1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-ыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худгийн задгайд талийгаач Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

        Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 151-155 дугаар хуудсанд авагдсан ....Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 11787 дугаартай “...Талийгаачид 2018.08.11-ний 19 цаг 35 минутад цогцосны гадна үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байжээ. ...” гэсэн дүгнэлт гарчээ.

 

         Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн өгсөн: “....Тэгээд өнгөрсөн 4 дэх өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэрээсээ гарч явсан байсан. Тэгээд 9, 10 ,11-ний өдрүүдэд гэртээ ирж хоноогүй холбоогүй алга болчихсон учир өнөөдөр өглөө би гэрээсээ гараад шил лааз авдаг газруудаар явж охиныгоо хайсан юм.” гэх мэдүүлэг /1хх-55/,

 

         Гэрч М.Эрдэнэсувдын өгсөн: “... 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн өнгөрч байхад манай хүргэн Баянцогт нь ажилдаа явахдаа эхнэр болох Эрдэнэсувдыг дуудаад хойд талын хашааны буланд нэг эмэгтэй хэвтэж байна, согтуу юм шиг байна, та хоёр үзээдэх гэж хэлээд явсан. Тэгэхэд уг эмэгтэй нь доошоо харсан чигтээ хэвтэж байсан ба бид хоёр дуудсан чинь ямар ч хөдөлгөөнгүй байсан бөгөөд хурхирч байсан. Тэгэхээр нь унтаж байна гэж бодоод буцаад явсан ба бид 2 дахиад 30-40 минутын дараа эргэж ирсэн чинь ямар ч чимээгүй, хурхирхаа больчихсон болохоор нь Эрдэнэсувд нөхөртөө утсаар хэлсэн ба тэгээд л нөхөр нь цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй түргэн ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-65/,

 

         Гэрч Т.Мөнхзулын өгсөн: “...Би Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицероор 2018 оны 2 сарын 6-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна. Миний бие 2018 оны 08 сарын 11-ний өдөр цагдаа жолооч ахлах ахлагч Н.Отгонбаярын хамт Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн Сүлд-117 чиглэлд автомашинтай үүрэг гүйцэтгэж байсан юм. Өдөр 12 цагийн үед шиг санагдаж байна. Сүлд-10-aac “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганц худгийн задгайд ухаангүй эмэгтэй хүн хэвтэж байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу а/а Н.Отгонбаяр бид хоёр дуудлага өгсөн хүнтэй утсаар ярьж хаягийг нь заалгаж очсон бөгөөд хаяг андуурч нилээн теерч, хайж байж олж очсон юм. Ганц худгийн задгай гудманд хашааны буланд нэг эмэгтэй хүн доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан бөгөөд бид хоёрыг очих үед 103-ийн тусламжийн машин мөн ирчихсэн байсан. 103-ийн түргэний эмч уг эмэгтэйг үзээд “энэ хүн нас барсан байна” гээд бичиг хийж өгөөд явсан тул Н.Отгонбаяр бид хоёр хэргийн газрын хамгаалалтыг уг гудманд нь авсан.” гэх мэдүүлэг /1хх-82/,

 

          Гэрч Н.Отгонбаярын өгсөн: “...Үүрэг гүйцэтгэх явцад 12 цагийн үед бид нартай зэрэг шахуу ирсэн бөгөөд уг гудамжинд хашааны буланд 30 гаран насны эмэгтэй хүн доошоо харсан байдалтай, өрөөсөн гутал нь сугарсан хэвтэж байсан. 103-ийн эмч үзээд уг эмэгтэйг нас барсан байна гээд явсан бөгөөд Н.Мөнхзул бид хоёр Сүлд-10-т мэдэгдэж хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн иртэл хамгаалалтанд авсан юм.” гэх мэдүүлэг /1хх-83/ зэрэг тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.У нь нас барсан үйл явдал нь тогтоогдож байна.

 

         Гэтэл гэрч М.Цэрэнжаргал “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэжаргал ах төрсөн том ах Нямжаргалын Шархадны “Да хүрээ” захын хойно гэр хороололд байх хашаа байшингийн байшинд засвар хийж байсан. Нямжаргал нь эхнэр, хүүхдийн хамт 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Цахир сум руу амралтаар явсан үед Эрдэнэжаргал байшинд нь эхнэр, хүүхэдтэйгээ, Цог-Эрдэнэ хэсэг ажилласан, Ганзориг гэдэг хуурай дүүтэйгээ хамт засвар хийсэн. ...” /1хх-131-133/,

 

          Гэрч А.Нямжаргалын “...Би Архангай аймаг руу эхнэр, хүүхдийн хамт амрахаар 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр явснаас хойш манай гэрт Эрдэнэжаргал, Цог-Эрдэнэ нар манай байшингийн шал цутгасан. ...”/1хх-137-139/,

 

          Гэрч Н.Ганзоригийн “...мөрдөгчийн Г.Э 2018 оны 8 дугаар сарын 10-нь өдөр хаана байсан талаар мэдэж байгаа зүйл байна уу...” гэсэн асуултад “...мэдэж байгаа Шар хаданд гүйдэг хаалга хийлгэхээр намайг дуудаж би очиж хаалгыг нь хийх гэтэл хаалганы трубаг салгаж чадаагүй. Тэр өдрөө тэндээ хоносон. Орой нь Буяа гэж ах 1 шиг Болор архи авч ирээд хувааж уусан. ...өглөө нь Буяа гэж ах 10-11 цагийн үед явсан. Би явж Эрдэнэжаргал ах ганцаараа үлдсэн. ...Эрдэнэжаргал ахын охины төрсөн өдөр болох гэж байгаа. Тэрнээс өмнө ажил хийж байгаа гэж надад хэлж байсан. ... Машинаа унаж гараагүй. Тухайн өдөр Шархадны байшинд нь Буяа ах нэг эмэгтэйтэй, Эрдэнэжаргал ах бид дөрвүүлээ хоносон. ...” /1хх-141-143/,

 

          Гэрч Б.Эрдэнэчимэгийн “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Шархаданд ахындаа байсан. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр манай эгчийн бэр гуйлга болоод 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Шархаданд би хүүхдүүдээ аваад Эрдэнэжаргалтай хамт 2 хоносон. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэжаргал машинтайгаа бид нарыг гэрт хүргэж өгөөд буцаад Шархаданд очиж Нямжаргал ахын байшинд хоносон. Тухайн өдөр намайг явах үед Ганзориг гэж дүү нь ирж байсан. ...” /1хх-145-147/,

 

         Гэрч Г.Энхжаргалын “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нямжаргалын гэрт Эрдэнэжаргал хөлөө гэмтээсэн гэж очиж авч байсан...” /1хх-135/,

 

        Гэрч Б Буянжаргалын “...2018 оны 8 дугаар сард засвар хийж байсан. Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна 2018 оны 8 дугаар сарын 9, 10-ны өдрүүдийн аль нэг нь байгаа. Би цалингаа аваад Эрдэнэжаргал дээр очиж хоносон. ...” /2хх-92-94/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

 

        Эдгээр мэдүүлэгт 2018 оны 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүд буюу хохирогчийн нас зарсан өдөр шүүгдэгч Г.Э-ыг хаана байсныг тодруулан мэдүүлсэн байхад үүнийг няцаасан баримт хэрэгт алга.

 

        Шинжээч эмч Б.Ундармаагийн: “...Тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тархины доргилт үүссэнээр гэмтэж дээрхи гэмтлүүд үүссэн. Тархины гэмтэл нь дангаараа доргих үед үүссэн гэмтэл. Нүүрэнд учирсан гэмтлүүдтэй холбоотой үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /1хх-156-157/, нь хохирогчийн биед ямар гэмтэл үүссэн байсан, учирсан гэмтэл нь хэрхэн яаж учирч болох, гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх зэрэг асуудлыг тодотгосон мэдүүлэг байх ба энэ нь шүүгдэгч Г.Э нь талийгаач Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсаныг нотлоогүй.

 

         Шинжээчийн дүгнэлт нь талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан, ямар гэмтэл хэрхэн үүссэн эсэх, уг гэмтлийг ямар арга хэлбэрээр учруулж болох зэрэгт хамаарах эсэх зэргийг тогтоож нотлож байгаа баримт болно. Түүнээс хэн гэмтэл учруулсаныг нотлох баримт биш юм.

 

         Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д “нотолбол зохих байдал” тухайлбал гэмт хэргийг хэн үйлдсэн нөхцөл зэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна. 

 

           Мөн шүүгдэгч Г.Э-ын 1 дүгээр хавтаст хэргийн 122-126 дугаар хуудсанд авагдсан: “...2018 оны 8 дугаар сарын эхээр би өөрийн дугаараас Ууганцэцэгийн утас руу өдөр 13 цагаас хойш залгаж гараад ирэх үү, пиво уух уу гэж асуухад Ууганцэцэг гэрээсээ гараад ирсэн. ... Тэгээд архи, пиво ууж дуусчихаад доошоо уруудаад Цог-Эрдэнийн гэрийн гадаа очоод Цог-Эрдэнэ, Булгантамир хоёрыг үлдээгээд нар жаргах үеэр /харанхуй болж байсан/ Ууганцэцэг бид хоёр доошоо уруудаад Цог-Эрдэнийн гэрээс урд зүгийн Жамсран уулын зүүн талд машинтайгаа очиж зогсоод 2 удаа секс хийсэн /бэлгийн харьцаанд орсон/. Тухайн үед харанхуй болсон байсан. Бэлгийн харьцаанд ороод дууссаны дараа Ууганцэцэг дахиад уулзаж байя гэж хэлэхээр нь би “яах хэрэггүй байх” гэхэд Ууганцэцэг “эхнэрт чинь надтай унтсаныг чинь хэлнэ” гэхээр нь би машинаас буугаад “би чамтай дахиж уулзахгүй за” гэхэд тэгвэл яахав дээ эхнэрт чинь хэлнэ гэж хэлсэн. Ууганцэцэг машинаас буучихсан жолоочийн эсрэг талын жолоочийн эсрэг талын харалдаа багажны хажууд хойд тоормосны гэрэлний харалдаа зогсож байхад нь зүүн гараараа нүүр рүү нь 3 удаа цохисон..." гэх мэдүүлэг /1хх-122-126/,

 

         Тодруулбал, мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...”,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”,

 

Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтаа өртөхгүй” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, “мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Э-аас гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 11787 дугаартай “... Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /1хх-151-154/,

 

Хавтаст хэрэгт Г.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт талийгаачтай хамт согтууруулах ундаа уусан гэж мэдүүлсэн боловч энэ нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 11787 дугаартай “... Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /1хх-151-154/ үгүйсгэгдэж талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй гэсэн байгааг анхаарвал зохино. 

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгасан байх бөгөөд хэрэгт цугларсан хамааралтай бүхий л нотлох баримтуудыг харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг мадагдлах аргаар нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Г.Э-ыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худгийн задгайд талийгаач Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн талаар нотлогдохгүй байх ба гэм буруутай эсэхэд эргэлзээ бий болж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл буюу “….Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг…шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Г.Э-ыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж зааснаар шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хэрэгт үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэргийг хүчингүй болгож, 1806 06683 0407 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас 61 хуудастай, 3 ширхэг сидины хамт, мөн хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди зэргийг хэргийг хамт прокурорт буцаан хүргүүлэхээр тогтлоо.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж  зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн зүгээс шүүгдэгч Г.Э-аас нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардал 3.263.960 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нийт 13.263.960 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон ба нийт 665 хоног цагдан хоригдсоныг дурдаж байна.

 

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Э-д авсан "хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

 

         2. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ц, М.Б нарыг тус бүрийг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд “Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нутаг дэвсгэрт Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Г.У-ийн толгойн тус газар нь гараараа цохиж алсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мэдсэний дараа, зориуд өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, шүүн таслах ажиллагаан саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд үйлдлийн шинж нь зориуд худал мэдүүлэг өгөх үйлдэл юм.

 

Гэтэл зориуд худал мэдүүлсэн гэдгийг нотлоогүй, шалгаагүй, зөвхөн дээрх байдлыг харьцуулан дүгнэж үзвэл гэрч А.Ц, М.Б нарыг өмнөх мэдүүлэгтээ дурдсан үйл явдлын cap, өдрийг зөрүүтэй мэдүүлсэнээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэг гарсан байдлын тухайд гэрч М.Б “...тухайн өдөр нь 2018 оны 8 дугаар сарын үед байсан санагдаж байна. Ямар ч байсан урин дулаан цаг байсан юм. ...Цог-Эрдэнэ ахын гэр нь ганц худгийн задгай гэдэг газар байдаг. Бид хоёрыг байж байхад үеэл ах Эрдэнэжаргал өөрийнхөө цайвардуу өнгийн Хюандай Верна маркийн автомашинд үл таних 30-35 орчим туранхай эмэгтэй хүн суулгачихсан ирсэн. Тэгээд бид дөрөв нийлээд Эрдэнэжаргал ахын машинаар Цог-Эрдэнэ ахын гэрээс хойшоо яваад гэр хорооллын гудамжинд нэг ширхэг том савтай пиво уусан. ...тэр эмэгтэй өөрийгөө Ууганцэцэг гэж танилцуулж байсан. Эрдэнэжаргал нөгөө хүүхнээ автомашиндаа суулгаад яваад өгсөн...” /1хх 66-67/, "... бид нарын уулзсан өдөр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө юм байна лээ. Би 2018  оны 7 дугаар сарын 25-ны өдөр жолооны эрхээ хасуулсан юм. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Эрдэнэжаргал ахтай уулзаагүй. ...” /2хх 99-100/, “...зөвхөн он cap зөрүүтэй, бусад нь үнэн зөв. ...би наадмын дараа гэж хэлээгүй. Наадмын үеэр гэж хэлсэн.... 2018 оны 7 дугаар сарын 20-нд уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...” /2хх 245/,

 

гэрч А.Ц “... би он, сарыг сайн санахгүй байна. Улсын баяр наадам болон миний төрсөн өдөр өнгөрсөн байсан гэхээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эхнэр Цэрэннадмид дадлагын ажил хийхээр Архангай аймаг руу явсан үед намайг гэртээ ганцаараа байхад Булгантамир ирээд бид 2 пиво уугаад байж байтал Эрдэнэжаргал ах өөрийн Верна аксент машинтай ирсэн. Ирэхдээ машиндаа дээрх зураг дээрх эмэгтэйтэй ирсэн. ...” /1 хх 128-129/, “... дахин мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн үйл явдлын талаар би мэдүүлэгтээ өгсөн байхад 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үйл явдалтай холбосон байна...” /2хх 96-97/, “...Тухайн талийгаачтай уулзсан өдөр 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр уулзсан. Харин 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр уулзсан гэж бичсэн байдаг. ...би 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ахынхаа байшинд засвар хийж байсан. ...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хаана уулзаж архи уусан газраа зааж өг гэсэн...” /2хх-239/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Гэтэл эрүүгийн 1806 06683 0407 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Х.Гантулгад холбогдох худал мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа М.Б, А.Ц нарт холбогдох худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн  нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл худал мэдүүлэг өгөхөд нөлөөлөөгүй юм бол тухайн он сарыг зөрүүтэй хэлсэн мэдүүлгүүд нь худал биш гэсэн логик харагдаж байна. Нэг зүйлийг прокурор, шүүх хоёр талаас нь ялгаатай дүгнэх нь тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй. 

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч М.Б, А.Ц нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б, А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б, А.Ц нарт авсан "хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б, А.Ц нарыг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан тус хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр Б овогтой Г-ын Э-ыг цагаатгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Э-ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэргийг хүчингүй болгож, 1806 06683 0407 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

 

4. Хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас 61 хуудастай, 3 ширхэг сидины хамт, мөн хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди зэргийг хэргийг хамт прокурорт буцаан хүргүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж  зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн зүгээс шүүгдэгч Г.Э-аас нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардал 3.263.960 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нийт 13.263.960 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б, А.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Э, М.Б, А.Ц нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Э, М.Б, А.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      

 

                      ДАРГАЛАГЧ                        Э.ЧИНГИС     

                                    

                                     ШҮҮГЧИД                        Г.ХАТАНЦЭЦЭГ 

 

                                                                              М.ТҮМЭННАСТ