Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

 

 

 

 

 

 

 

   2022          03         15                                    2022/ШЦТ/259

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

            Улсын яллагч: П.Бямбасүрэн,

            Шүүгдэгч, хохирогч: А.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

            Шүүгдэгч, хохирогч: Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа нар оролцсон эрүүгийн ................. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

А.С, 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24 дүгээр байрны 52 тоотод оршин суух, урьд:

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсэн,

 

Г.Д,  1998 оны 12 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артилерын команд мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салаан захирагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хотхон 101 дүгээр байрны 115 тоотод оршин суух, урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1001 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тогтоолоор ял бүрэн төлөгдсөн,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.С нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн замын урд байрлах явган хүний нүхэн гарцын орчим мөрлөж хажуугаар өнгөрсөн гэх асуудлаас хоорондоо маргалдан улмаар Г.Дын эрүүл мэндэд халдан зодож биед нь зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын салстад няцарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруулын салстад зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Г.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн замын урд байрлах явган хүний нүхэн гарцын орчим мөрлөж хажуугаар өнгөрсөн гэх асуудлаас хоорондоо маргалдан улмаар А.Сийн эрүүл мэндэд халдан зодож биед нь баруун талын гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....2021 12 17-ны өдөр энэ хэрэг гарсан. Бид хоёр найзтайгаа харьж байхад Г.Д агсам тавьж танхайраад байсан. Тэр үедээ намайг цэргийн үүрэгтний үнэмлэхээрээ цохиод байсан. Би цагдаагийн албан хаагчийг, Хуулийн талаар мэдлэг олгож байна гэж далимдуулаад намайг цэргийн үүрэгтний үнэмлэхээрээ цохисон үйлдэл нь одоо надад тод санагдаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “.... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           

Хохирогч А.Сээс “...Миний хамар хугарсан. Би сургуулиа төгсөх гээд эрүүл мэндийн асуудлаа хойш нь тавиад зөвхөн дипломын ажилдаа анхаарал хандуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Г.Доос “....Миний шүд хөдөлсөн. Өөрөөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн ........................... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  7 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Дын мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Сийн мэдүүлэг /хх-ийн 14, 16 дугаар хуудас/,

           

Гэрч Б.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

           

Гэрч Э.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Сийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №789 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №767 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

А.Сийн эмчилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Г.Дын эмчилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45, 65 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хх-ийн 67-69 дүгээр хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 66 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-64 дүгээр хуудас/,  шүүгдэгч Г.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-73 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 74 дүгээр хуудас/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хх-ийн 76-78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.С нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн замын урд байрлах явган хүний нүхэн гарцын орчим “Г.Д нь А.Сийн найз Балжиннямыг мөрлөж, хажуугаар өнгөрсөн” гэх асуудлаас хоорондоо маргалдан улмаар Г.Дын эрүүл мэндэд хүч хэрэглэн зодож биед нь зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын салстад няцарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруулын салстад зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Г.Дын “...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчимд өөрийн найз Золжаргалын хамтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлын баруун талын явган хүний гарцны зүүн талд үл таних 2 эрэгтэй хүнтэй шүргэлцсэн ба яг зөрөөд явах гэтэл тухайн залуучууд нь “яах гээд байгаа согтуу хоёр пизда вэ” гэхээр нь би зай байхгүй байна шүү дээ гээд би тухайн 2 эрэгтэйд хандан “ахын дүү нар ингэж болохгүй, би согтуу ч гэсэн та нар хүнтэй ийм харилцааны зөрчил гаргаж болохгүй” гээд түрийвчээрээ толгой хэсэг рүү хэд хэдэн удаа далайж байгаад нүүр хэсэг рүү нь түлхэхэд одоо цагдаагийн байгууллагад зодуулсан гэж гомдол гаргаад байгаа Сэрээтэр гэх залуу нь миний уруул хэсэг рүү баруун гараараа цохисон. Тэгээд би тэнд байж байтал тухайн 2 залуу нь хүмүүсээ согтуу хүмүүс бид нарыг зодох гээд байна гээд орилоод байсан...Тэгэхээр нь цагдаагийн нүдэн дээр Сэрээтэр гэх залуугийн нүүр хэсэг рүү нь баруун гараараа цохисон..Нарийхан гудамжинд шүргэлцсэнээс мөн тухайн хүүхдүүд нь намайг болон найзыг маань хэл амаар доромжилсноос болсон..Би Сэрээтэр гэх залуугийн нүүр хэсэгт цохисон. Сэрээтэр нь миний шүд хэсэгт цохисон....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Балжиннямын “....тэр үед Доржготов нь Сэрээтэрийг зүүн гараараа цохисон. Тэр үед Сэрээтэр Доржготовыг эргүүлээд уруул хэсэгт нь цохисон...Тухайн хүмүүстэй мөрлөлцөөд үл ойлголцсоноос болж  хэрүүл маргаан үүссэн....Доржготов нь Сэрээтэрийн нүүр хэсэгт нь 2 удаа цохисон...Сэрээтэр нь Доржготовын уруул хэсэгт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

           

Гэрч Э.Золжаргалын “....Тэр үед Доржготов офицер үнэмлэхээ Сэрээтэр гэх залууд харуулаад чи хүнийг харааж болохгүй, бид хоёр бол хүн хүмүүжүүлдэг, сургадаг хүмүүс гэж хэлсэн. Тэр үед Сэрээтэр гэх залуу нь Доржготовын уруул хэсэгт нь цохисон....Доржготовын биед  Сэрээтэр гэх залуу халдсан.... Сэрээтэр гэх залууг Доржготов л бие хэсэгт нь цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Сийн яллагдагчаар өгсөн “....Би Доржготовын  эрүү, уруулны доод хэсэгт зүүн гараараа бээлийтэй байхдаа маш зөөлхөн, гэмтэл учруулахгүйгээр цохисон...гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №789 дугаартай: 1. Г.Дын биед зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын салстад няцарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн эрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. 

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.С нь хохирогч Г.Дтой “мөрлөж хажуугаар өнгөрсөн” гэх асуудлаас болж хоорондоо маргалдан улмаар Г.Дын биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч Г.Д, гэрч Б.Балжинням, Э.Золжаргал нараас тус тус мэдүүлж,  хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Тодруулбал А.С нь хохирогчийн нүүрэн тус газарт цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Г.Дын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн замын урд байрлах явган хүний нүхэн гарцын орчим А.СтэйГ.Д нь А.Сийн найз Балжиннямыг мөрлөж хажуугаар өнгөрсөн” гэх асуудлаас хоорондоо маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн зодож биед нь “баруун талын гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч А.Сийн “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 10 минутад би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн нүхэн гарцаар найз Балжиннямтай хамт гарах гээд явж байхад зүс үл таних 25 орчим насны хоёр согтуу эрэгтэй хүн хажуугаар зөрөхдөө нэг нь миний найз Балжиннямыг мөрөөрөө мөрлөсөн. Тэгээд Балжинямыг мөрлөсөн гэх залуу нь бид хоёрт яагаад муухай хараад байгаа юм гэж хэлсэн. Би хариуд нь та хоёр аятайхан харьцаач гэж хэлээд би найзтайгаа хамт тэр хоёр хүнийг орхин цааш явсан чинь нөгөө хоёр залуу бид хоёрын хойноос дагаж хүрж ирээд...нэг нь халааснаасаа офицерийн цэнхэр өнгийн хавтастай үнэмлэх гаргаж ирээд уг үнэмлэхээрээ миний толгой руу аажуухан гурав, дөрөв удаа цохиод наадхаа унш гээд байсан, тэгээд би “та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд биеэ хамгаалах зорилгоор түүний биеийг түлхэж өөрийн биенээсээ холдуулсан. Доржготов гэх залуу нь миний хамар зүүн нүд хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Доржготовыг баруун гараараа доод уруул эрүү хэсэгт нь цохьсон. Доржготов нь зүүн гараараа миний баруун хацар, хамар нүд, хэсэгт цохисон...Тэгсний дараа тэр залуу гараараа миний нүүрний баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохисон...цагдаагийн хажууд надад үнэмлэх үзүүлсэн гэх эрэгтэй намайг 2 удаа миний нүүрний хамар хэсэг рүү гараараа цохиж миний хамарнаас цус гаргасан....” гэсэн мэдүүлэг,

           

Гэрч Б.Балжиннямын “....тэр үед Доржготов нь Сэрээтэрийг зүүн гараараа цохисон. Тэр үед Сэрээтэр Доржготовыг эргүүлээд уруул хэсэгт нь цохисон...Тухайн хүмүүстэй мөрлөлцөөд үл ойлголцсоноос болж  хэрүүл маргаан үүссэн....Доржготов нь Сэрээтэрийн нүүр хэсэгт нь 2 удаа цохисон...Сэрээтэр нь Доржготовын уруул хэсэгт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

           

Гэрч Э.Золжаргалын “....Тэр үед Доржготов офицерийн үнэмлэхээ Сэрээтэр гэх залууд харуулаад чи хүнийг харааж болохгүй, бид хоёр бол хүн хүмүүжүүлдэг, сургадаг хүмүүс гэж хэлсэн. Тэр үед Сэрээтэр гэх залуу нь Доржготовын уруул хэсэгт нь цохисон....Доржготовын биед  Сэрээтэр гэх залуу халдсан.... Сэрээтэр гэх залууг Доржготов л бие хэсэгт нь цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Дын яллагдагчаар өгсөн “....А.С гэх хүний биед учруулсан гэх гэмтлийг  би учруулсан. Би эхлээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Монгол Улсын Боловсролын Их сургуулийн түнээлийн орчимд явж байхдаа түрийвчээрээ нүүрэн хэсэгт нь зүүн гараараа 1 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэр үед Сэрээтэр нь намайг эргүүлээд уруул хэсэг рүү зүүн гараараа цохисон. Тэгээд сүүлд би цагдаагийн хажууд нэг удаа баруун гараараа Сэрээтэрийн хамар хэсэг рүү цохисон..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №767 дугаартай: “....1. А.Сийн биед баруун талын гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.  

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь хохирогч А.Стэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “мөрлөж хажуугаар өнгөрсөн” гэх асуудлаас хоорондоо маргалдан улмаар А.Сийн биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч А.С, гэрч Б.Балжинням, Э.Золжаргал нараас тус тус мэдүүлж,  хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Тодруулбал Г.Д нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас А.Сийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

                           

Хохирол төлбөрийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.С 492.400 төгрөгийн баримт /хх-н 41-42/, хохирогч Г.Д 2.040.000 төгрөгийн баримтыг /хх-н 46-47/ тус тус гаргаж өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт А.С “...Хохирол үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байсан. Г.Д надад 392.000 төгрөгийг төлж миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй..” гэж, Г.Д “..нэхэмжлэх зүйлгүй..” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч А.С, Г.Д нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүрийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч Г.Дт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Г.Д нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН