| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02516/И |
| Дугаар | 2125 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2125
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 67/1 5 давхарт байрлах Номин юнион ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 6 дугаар гудамж 169 тоотод оршин суух Цуут тайж овогт Дашравдангийн Ганчимэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.874.557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Иргэн Д.Ганчимэг нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Номин юнион ХЗХ-той NU/ХЗГ06500 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 2.909.940 төгрөгийн зээлийг зурагт, плитка, холигч, тоос сорогч, битүү чанагч, индүү тус тус худалдан авах зориулалтаар жилийн 20.28 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй болно. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хоршооноос мэдэгдэл шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй.
Иймд Д.Ганчимэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.899.343 төгрөг, хүүний үлдэгдэл 822.802 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 140.512 төгрөг, нотариатын хөлс 11.900 төгрөг, нийт 2.874.557 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ, хариуцагч Д.Ганчимэг бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 2.874.557 төгрөгийг хариуцагч Д.Ганчимэг нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 674.557 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 550.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ, хариуцагч Д.Ганчимэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.874.557 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэлийн шаардлага болох 2.874.557 төгрөгийг хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 674.557 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 550.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Номин юнион ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Цуут тайж овогт Дашравдангийн Ганчимэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Ганчимэг нь нэхэмжлэлийн шаардлага 2.874.557 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 674.557 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 550.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.943 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 30471.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Ганчимэгээс З0471.5 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчидолгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.