| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0717/Э/001/2020/0555 |
| Дугаар | 2022/ШЦТ/126 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/126
2022 02 24 2022/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, Ц.Баярмаа,
шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Г.Тамир,
шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Болдбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, П.А, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 1910026080055 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Лояалти лаунжид зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, П.А /РД:.........../.
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт .............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.М /РД:............/.
3. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ....... жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт С......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.Т /РД:............/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.А, Ц.М, Ц.Т нар нь бүлэглэн ....... УНО улсын дугаартай “Верна” маркийн автомашин ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт баригдаж байгаа Нийслэлийн нутгийн захиргааны ордны барилга дээрээс “.........” ХХК-ийн 126 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.225.600 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч П.А, Ц.М, Ц.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, төмрийн хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .....УНО улсын дугаартай “Верна” маркийн автомашиныг улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.А, Ц.М, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР