| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02610/И |
| Дугаар | 2167 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамжны 4 дүгээр байр, 33 тоотод оршин суух, Хаад боржигон овогт Хасаарайн Гантулгын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Олхонуд овогт Ядмаагийн Одгэрэлийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Х.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Я.Одгэрэлтэй Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өөрийн өмчийн 88-66 УБЭ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашинаа 85.000.000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон.
Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зөрчин, төлбөрөө төлөхгүй, хаяг нь тодорхойгүй байна.
Иймээс Я.Одгэрэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Хаад боржигон овогт Хасаарайн Гантулга, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Олхонуд овогт Ядмаагийн Одгэрэлийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Олхонуд овогт Ядмаагийн Одгэрэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2014 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07087 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Олхонуд овогт Ядмаагийн Одгэрэлийг эрэн сурвалжилсугай.
2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахЭ.Дарханцэцэгт үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.