| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02187/И |
| Дугаар | 2168 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2168
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах Орчлон-10 СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байр, 100 тоотод оршин суух, Ц.Мөнхзулд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 353.575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, хариуцагч Ц.Мөнхзул, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орчлон-10 СӨХ, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 онд дээрх байруудыг хүлээн авсан
Иргэн Б.Үүрцайх миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар сонгогдон, зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө., мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 149 дүгээр зүйлийн 149.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 148.2.3 дахь хэсэгт заасан үүргээ зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрвэл гэж тус тус заасны дагуу СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймээс 53 дугаар байрны 100 тоотын оршин суугч Ц.Мөнхзулаас Сууц өмчлөгчийн холбоонд төлөх ёстой 2015 оны 5, 6 дугаар сар, мөн оны 9-12 дугаар сарууд, 2016 он, 2017 оны 1-5 дугаар сарын төлбөр 353.575 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Орчлон-10
СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, хариуцагч Ц.Мөнхзул нар дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч, хариуцагч Ц.Мөнхзулаас СӨХ-ны төлбөр 353.575 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас байрны дээврийн засварын ажилд 100.000 төгрөг, 2016 оны 6, 7, 8 дугаар саруудын төлсөн төлбөр 53.400 төгрөгийг хасаж, үлдэх 200.175 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 100.175 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 100.000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ, хариуцагч Ц.Мөнхзул, Г.Одончимэг нарт холбогдуулан дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 353.575 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч Г.Одончимэгээс татгалзах хүсэлт гаргасныг, шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09776 дугаартай Шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч 353.575 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас байрны дээврийн засварын ажилд 100.000 төгрөг, 2016 оны 6, 7, 8 дугаар саруудын төлсөн төлбөр 53.400 төгрөгийг хасаж, үлдэх 200.175 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 100.175 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 100.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Орчлон-10 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.Мөнхзулд холбогдох дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 353.575 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 153.400 төгрөгнөөс татгалзаж, 200.175 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 100.175 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 100.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11258 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6655 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчидолгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.