Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баттулга,

Шүүгдэгч *******,*******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогтой *******, Ц овогтой******* нарт холбогдох эрүүгийн 2124000690074 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...... оны....... дүгээр сарын .......-нд .. аймгийн ........суманд төрсөн, ......... настай, ......, ............боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, .. аймаг ....... сумын ............. багт байнга оршин суух хаягтай,

............оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.а-д зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар,

1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

1995 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай Төв аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1,3, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

1998 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 29 дугаартай Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 2 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 173 дугаартай Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14а дугаартай Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, .........регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, М овогтой *******,

Монгол улсын иргэн, ..........оны ...... дугаар сарын .....-ны өдөр ....... аймгийн ........ суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамтаар ........ аймаг ............сумын................ багт байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Ц овогтой*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр “Хужиртын ар шил” гэх газарт байх ойгоос 0.665 м3 босоо нойтон мод бэлтгэж байгаль экологид 442.214 /дөрвөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдснээр/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Иргэний нэхэмжлэгч Ж.Ж-н: “...Ойгоос мод бэлтгэсэн асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Ш.Т-н “...Би 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20-21 цагийн үед адуундаа явж байгаад нутгийн 2 морьтой залуутай таараад, адуугаа асуух гээд очих үед нөгөө хоёр залуу маань “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Хужиртын амны дэргэд мод бэлтгэж байсан Портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан” гэж надад тухайн залуучууд хэлсэн. Тэр үед би адуундаа явж байсан. Тэгээд тухайн залуучуудын заасан газарт очиж үзэхэд Завхан аймгийн Баян-Улаан багийн иргэн ******* болон******* нар нь Портер маркийн 09-41 дугаартай тээврийн хэрэгсэлтэй “Хужиртын арын Цагаан толгойн шил” гэх газарт машинтайгаа зогсож байсан. Тэгээд би тухайн машиныг очоод шалгах үед нойтон мод унагааж 2 метрээр тайрч машин дээр ачиж цагаалсан байсан. Тэгээд би тухайн хоёр хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг наанаа зогсож бай гээд тухайн мод бэлтгэсэн гэх газрыг харах гээд мод руу  орохоор алхаад явж байтал тухайн машинтай хүмүүс машиндаа суугаад, надаас зугтсан. Тэгээд би машин руу гүйж очоод тухайн машины гэрлийг дагаад уулын уруу буухад тухайн машинтай хүмүүс зугтаад явчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирээд тухайн мод бэлтгэх эрхийн бичиггүй хүн, “Хужиртын арын Цагаан толгойн шил” гэх газраас зугтчихлаа гэж хэлээд дуудлага өгсөн. Тэр үед гарч байсан цагдаа нь надад тухайн мод бэлтгэсэн гэх газарт өнөөдөр танай байгууллагаас хүмүүс гаргаад тухайн газарт уг машин ирэхийг ажиглаад байж бай гэсэн. Тэгэхлээр нь би байгаль хамгаалагч П.Г-тай хамт 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагаас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг хүртэл уг газар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд би маргааш өглөө буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед цагдаагийн ажилтан С.М болон байгаль хамгаалагч С.Б-н хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Хужиртын ар Цагаан толгой шил гэх газар очин хэргийн газрын үзлэг хийхээр очсон. Тэгээд хэргийн газрын үзлэг хийж ирсэн. Завхан аймгийн Баян-Улаан багийн иргэн ******* болон******* нар нь Портер маркийн 09-41 дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хужиртын арын Цагаан толгойн шил гэх газарт машинтайгаа нойтон мод бэлтгээд машиндаа ачаад зогсож байсан. ... Иргэн ******* болон******* нар нь мод бэлтгэх эрхийн бичиггүй явж байсан. ...Нойтон мод бэлтгэсэн байсан хэргийн газрын үзлэгээр 9 ширхэг мод нь босоо модыг тайрч бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-35-р хуудас/,

Гэрч Л.Г-н “...Байгаль хамгаалагч Ш.Т ах хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж цагдаад дуудлага өгсөн чинь өнөө шөнөдөө хараад, маргааш өглөө цагдаатай хамт тухайн газар очиж хэргийн газрын үзлэг хийнэж гэж надад хэлсэн. Тэгээд намайг 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагаас 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Хужиртын арын толгой дээр байгаль хамгаалагч Ш.Т-тай хамт хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч С.Б-н “Би уг тээврийн хэрэгслийг 2019 онд 4 сая 500 мянган төгрөгөөр хүнээс авч байсан. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр болгосон. Миний эзэмшлийн машин байсан юм. Уг тээврийн хэрэгслийг би 2020 оны хавар П гэх хүнд 4 сая төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн П гэх хүн нь Архангай аймгийн Хангай суманд оршин суудаг гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай “...Иргэн *******,******* нарын хууль бусаар бэлтгэсэн 0,665м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах, Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 0,665м3=442,214 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 442,214х3-1,326,642 төгрөгийг нөхөн төлүүлэх. Актаар тогтоосон 1,326,642 төгрөгийг 2021 оны 1 дугаар сарын 26-ны өдрийн дотор бүрэн барагдуулахыг иргэн *******,******* нарт сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай “...Ойгоос бэлтгэсэн 9 ширхэг мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн 9 ширхэг моднууд нь ангиллын хувьд хэрэглээний нойтон мод байна. /Монгол улсын NMS5413:2011 стандартаар түлээний модонд хэрэглээний модны шаардлагад тохирохгүй зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй модыг хэлнэ/. Уг мод 2,05-2,20 урттай босоо нойтон хэрэглээнд ашиглаж болох мод учир хэрэглээний модны ангилалд багтана. Тухайн бэлтгэсэн 9 ширхэг хэрэглээний нойтон 0,665 метр, куб мод байна. Тухайн бэлтгэсэн 9 ширхэг мод нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Хужиртын ар шил” гэх газар ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 хэрэглээний нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ 363,436 төгрөг байна. Ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний нойтон модонд 363,436 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 664,984 төгрөг, бэлтгэсэн 0,665 м3 хэрэглээний нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 442,214 төгрөг. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 20.2.1, 35.4-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 54-55-р хуудас/

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

 *******-н 2020 оны жилийн эцэст хариуцан тоолуулсан малын тоо,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 184 дугаартай “...Т овогтой П /НТ60011919/  ам бүл-1, тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

М овогт *******-н иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь хувийн зан байдлын тухайд гэвэл даруу төлөв зантай, хүнтэй илэн далангуй яриатай, алиа хошин зантай мөрөөрөө хүн байгаа юм. Тухайн хүн нь дээр үед шорон оронгоор орж суллагдаж ирж байсан. Уг хүн нь өөрийн хэдэн тооны мал аж ахуйгаа тэжээгээд манай багт ганцаараа оршин суудаг. Өөр түүний хувийн зан байдлын талаар хэлээд байх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 111-р хуудас/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 178 дугаартай “...Г.Т /ИГ96022217/ ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор өөрийн нэр дээр мал тоолуулаагүй нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

Завхан аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн “...Цагаан гэр овогт Ганбаатарын Тэгшжаргал нь Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Ц овогт*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,

Гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Т нь хувийн зан байдлын тухайд хүний үгнээс гардаггүй “ах, эгчээ сайн байна уу” гэж хэлээд явдаг хүүхэд байгаа юм.******* нь хүнд тусархуу зантай, малчин айлын хүүхэд юм. Тосонцэнгэл сумын 1 дүгээр арван жилийн сургуулийг төгссөн, 1 жилийн хугацаат цэргийн албыг 2017 оны хавраас 2018 оны хавар хүртэл хааж байсан...” гэсэн /хх-ийн 122-р хуудас/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.  

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

            Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т.П, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, тэдний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Шүүгдэгч *******,******* нарыг нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр “Хужиртын ар шил” гэх газрын ойгоос 2021 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүйгээр 0.665 м3 босоо нойтон мод бэлтгэж, байгаль экологид 442.214  төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 08 дугаартай улсын байцаагчийн акт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт,  гэрч Ш.Т-н “...иргэн ******* болон******* нар нь Портер маркийн 09-41 дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хужиртын арын Цагаан толгойн шил гэх газарт машинтайгаа нойтон мод бэлтгээд зогсож байсан..., мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн..”, гэрч Л.Г-н “... Байгаль хамгаалагч Ш.Т ах хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотолж байна.  

               Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

               Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Өөрөөр хэлбэл зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг  бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

           Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч нар нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2021 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүйгээр 0.665 м3 босоо нойтон мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Шүүгдэгч *******,******* нарын хууль бусаар мод бэлтгэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байх ба шүүгдэгч  нар нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Т-н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Булагийн хонхор гэх газарт байрлах гэрээсээ сумын төв рүү мотоциклоор орж ирээд Архангай аймгийн Цахир сум явах гэж  байсан П-тай уулзсан. Тэгээд явахаар болоод сумын төвөөс хөдөлтөл Идэр багийн нутаг Хужиртын амнаас мод ачна гээд явсан, очоод модон дотор ороод хуурай мод унагах гэсэн боловч олдоогүй, тэгсэн П ах хөрөөгөө асаагаад 2 ширхэг босоо нойтон мод огтолж унагаад тэр хоёр модоо 2 метрийн хэмжээтэй тайрч бэлтгэсэн. Тэр моднуудаа бөөгнүүлээд ачих гээд бэлтгэж байтал доороо машины гэрэл гараад байхаар нь эргүүл орж байх шиг байна гэж хэлтэл П машинаа асаагаад моднуудаа орхиод модны захад гараад зогсож байтал машины гэрэл бид нарыг чиглээд ирсэн. Машин дотроо байгаль хамгаалагч Тарав ах бууж ирээд та нар мод хийгээд байгаа юм биш үү, мод ачих гээд 2 машин явж байна гэх мэдээлэл ирлээ гэсэн чинь П ойр орчим хуурай мод, гишүү байвал хийж ачих санаатай ирсэн боловч даан ч хуурай мод алга, тэгээд ч газар нойтон болохоор машин хий эргээд явахгүй байна. Бас Б ах адуу мал хараадахаач гэсэн болохоор харж явна гэсэн. Тэгсэн бэлтгэсэн модыг чинь үзнэ гээд машинтай мод бэлтгэсэн газар луу очиж үзчихээд буцаад ирж байхад нь П ах замаа буруулаад явсан. Бид хоёр тэндээс явсаар байгаад 02 цагийн орчим Тосонцэнгэл сумын төв рүү орж ирээд Архангай аймгийн Цахир сум явсан...” гэсэн /хх-ийн 90-91-р хуудас/ мэдүүлэг,

Шүүгдэгч *******-н “...2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Цахир сум явах гэж байтал Т ирж уулзаад надтай хамт явахаар болсон. Тухайн үед сумаас гарахдаа Хужиртын эх орж тугалын хашаа авах санаатай очтол тухайн хашаа алга болчихсон байсан. Буцах замдаа Идэр багийн Хужиртын арын мод руу очиж хоёр ширхэг босоо нойтон мод огтолж унагаад ачаад явах гэж байтал Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч Тарав хүрж ирсэн. Тэгээд надаас мод бэлтгэх эрхийн бичиг чинь хаана байна гэж асуухаар нь надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, мод хийгээгүй, хуурай мөчир байвал ачих гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн чинь та нарыг энд мод бэлтгээд байна гэх мэдээлэл ирсэн учраас ирлээ, та нарын хийсэн модыг үзнэ гээд мод руу явахаар нь би машинаа асаагаад явчихсан юм...” /хх-ийн 78-79-р хуудас/ гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

     Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд  хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 442,214 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 442,214 төгрөг гэж үзнэ.

               Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,326,642 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохролоо шүүгдэгч нар нь төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь:

Иргэний нэхэмжлэгч Ж.Ж-н “...Тухайн иргэдийн зүгээс ойн санд учруулсан хохирлоо барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” , “...2021 оны 10 дугаар сарын 22...”-ны өдрийн төрийн сангийн 100090455405 дугаартай дансанд 450,000 төгрөгийг Г.Т-с төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...”, “...2021 оны 10 дугаар сарын 27...”-ны өдрийн төрийн сангийн 100090455405 дугаартай дансанд 650,000 төгрөгийг *******-с төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч ******* нь өмнө нь ял шийтгүүлж байсан, Г.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан *******-н өмчлөлийн шар өнгийн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,05-2,50 метрийн урттай нойтон шинэс төрлийн 9 ширхэг модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 0,665 м3 эзлэхүүнтэй, 2,05-2,50 метрийн урттай, нойтон шинэс төрлийн 9 ширхэг мод битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогтой *******, Ц овогтой******* нарыг бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******,******* нарт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 4. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Шүүгдэгч *******,******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигасан шар өнгийн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 0,665 м3 эзлэхүүнтэй, 2,05-2,50 метрийн урттай, нойтон шинэс төрлийн 9 ширхэг  модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын  2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

9. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  нарт  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОТГОНХИШИГ