| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02697/И |
| Дугаар | 2191 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2191
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 20 дугаар гудамж, 326 тоотод бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол 119 дүгээр байрны 26 тоотод оршин суух Илжигин овогт Цээвээгийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6-Б байрны 66 тоотод оршин суух Урианхай овогт Дашдаваагийн Даваацэрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.865.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Даваацэрэн 2015 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 5.000.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөгийн зээл аваад, буцааж өгөхгүй алга болсон.
Олон удаа араас нь нэхэл дагал болж, цагдаад гомдол гаргаж байж 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 4.500.000 төгрөг өгөөд, үлдсэн 6.500.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл сар бүр хуваариар төлж байхаар баталгаа гаргасан.
Гэтэл 2017 он гарснаас хойш 1.865.000 төгрөгийг төлөхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй, намайг хохироож байгаа тул Д.Даваацэрэнгээс 1.865.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Д.Даваацэрэн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 1.865.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Даваацэрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.865.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор 1.865.000 төгрөгийг төлөхөөр шүүхэд бичгээр тайлбарааирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44790 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22395 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Даваацэрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 22395 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.