Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар   2020/ШЦТ/07

 

2019 12 23                                                                        2020/ШЦТ/07

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус

шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн Боржигон овогт Нд холбогдох эрүүгийн

1911026031195 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч

хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Боржигон овогт Наранбаатарын Оюунбат, Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр эдлэлийн үйлдвэрт туслахаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 7-33 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НГ97081211.

Шүүгдэгч Н.О /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь арван найман насанд хүрсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 25, 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны орцонд Г.Маралмааг 16 насанд хүрээгүйг мэдсээр байж 15 нас 4 сар 16 хоногтой байхад нь бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар

шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Надад

сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-38-39х/,

Шүүгдэгч Н.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах

ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй”

гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Маралмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би жилийн өмнө фэйсфүүкээр Батка батка гэх хаягтай хүнтэй найз болж байсан. Тэгээд сардаа 1,2 удаа чаталдаг байсан ...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би уулзах уу гэж асуухад Батка зөвшөөрөөд бид орой 18 цагийн үед Тэнгис кинотеатрын талбай дээр уулзаад манай байрны гадаа очоод юм яриад сууж байх үед Батка миний хөх, бөгснөөс бариад миний өмдийг тайлах гээд байсан. Тэр үед би айгаад өмдний тэлээнээс бариад би айгаад байна гэсэн чинь больчихсон. Тэр өдрөөс хойш өдөр болгон утсаар ярьдаг болсон ...09 дүгээр сарын 25-ны өдөр дахиад уулзахад Батка дүү гэх 2 хүүхдийн хамт ирсэн ... Тэр үед Батка намайг үнсээд байсан. Тэгээд Мөнхжингийн гэрээс буцаж алхаад орой 23 цагийн үед манай байрны гадаа ирээд Батка дүү нараа байрны гадаа үлдээчихээд надтай хамт орц руу ороод 5 давхарын сандал дээр юм яриад сууж байгаад намайг оролдоод байсан. Тэгээд миний өмдийг тайлаад бэлэг эрхтэнг хөхөөд долоогоод байсан. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орох үед надад ямар нэг хүч хэрэглээгүй намайг оролдоод байсан болохоор бие сонин болоод байсан болохоор би ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд бэлгийн харьцаанд орох үед өвдөөд байсан болохоор би өвдөөд байна гэж хэлээд больсон ...09 дүгээр сарын 29-ний орой ... Тэгээд дахиад манай орцонд ороод хамт сууж байгаад миний бэлэг эрхтэнг оролдоод өөрийнхөө бэлэг эрхтэнгээ хөхүүлээд байхаар нь би бөөлжих гээд болиод бэлгийн харьцаанд орсон ...би жирэмсэн болчихвол яах вэ гэсэн чинь нээрээ чи насанд хүрээгүй биз дээ гэж хэлсэн ...Батка би 22 настай чи хэдэн настай вэ гэж асууж байсан би өөрийгөө 15 настай гэдгээ хэлсэн ...надад ямар нэг хүч хэрэглэж байгаагүй ...”, “...Н.О нь намайг айлган сүрдүүлж дарамталж зодсон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-5-7х/,

Гэрч Д.Ганхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 10 дугаар сарын 01-ний орой хотод гэртээ ирсэн. Тэгээд Маралмаагаас ямар хүнтэй уулзаад байгаа талаар асуухад би нэг залуутай уулзаж байгаа гэсэн. Тэгээд ер нь байгаа байдал нь нэг сонин байгаад байхаар нь миний охин юу болсон талаар аавдаа үнэнээ хэлчих гэсэн чинь би өөрөөсөө 7 ах залуутай үерхэж байгаа би таньд үнэнээ хэлэх юм бол та намайг загнах уу гэхээр нь үнэнээ хэлчих аав нь чамд уурлахгүй гэсэн чинь би нэг залуутай утсаар яриад мессеж бичээд танилцсан. тэгээд нэг удаа уулзахад намайг оролдоод байсан гэсэн. Тэгээд тэр залуутай уулзаад 2 удаа бэлгийн харьцаанд орсон талаараа хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-8-9х/,

Гэрч Н.Энхтунхаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надтай ярихдаа миний дүү ахаа би 15 настай Маралмаа гэх охинтой үерхэж байгаад 2 удаа бэлгийн харьцаанд орчихсон юм. Тэгсэн чинь Маралмаагийн аав нь цагдаад гомдол гаргачихсан байна ...” гэхээр нь би тэр үед шийд хэлж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар

сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12017 тоот дүгнэлтэнд: “1. Г.Маралмаагийн охин хальс шинэ урагдал гэмтэлтэй байна. Охин хальсны урагдал үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 2. Г.Маралмаагийн бэлэг эрхтэнд ямар нэгэн гэмтлийн гаралтай өөрчлөлт тогтоогдсонгүй. 3. Шүүх биологийн шинжилгээгээр Г.Маралмаагаас авсан наалдацанд 1 ширхэг эр бэлгийн эс илэрсэн байна. 4. Г.Маралмаа нь бэлгийн замын халдварт өвчингүй эрүүл байна. 5. Г.Маралмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-25х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1195 тоот дүгнэлтэнд: ” ...Н.О нь сэтгэцийн ямар нэг эмгэг үгүй байна. Н.О сэтгэцийн эмчийн хяналтанд байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Н.О удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Н.О нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.О нь хэрэг хариуцах чадвартай байна ...” гэжээ /хх-19-21х/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Маралмаагийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний

өдөр эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-17х/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Маралмаагийн төрсний гэрчилгээний хуулбар,

мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-41-42х/,

Шүүгдэгч Н.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45х/, Эрүүгийн

хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44х/, Оршин суух хаягийн

тодорхойлолт /хх-46х/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт

авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.О нь

арван найман насанд хүрсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 25, 29-ний өдрүүдэд

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны орцонд Г.Маралмааг 16 насанд

хүрээгүйг мэдсээр байж 15 нас 4 сар 16 хоногтой байхад нь бэлгийн харьцаанд орсон

болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн үедээ хохирогчийг 16 насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч нь “...гомдол санал

нэхэмжлэх зүйлгүй” /хх-7х/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Н.Оад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, 1 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдсугай.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт НОыг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн үедээ

хохирогчийг 16 насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Оад хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, 1 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих

эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ё.ЦОГТЗАНДАН