Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2204

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Болд цамхаг*ийн 502 тоотод байрлах Мапроуд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 103/2-2 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 131/4 тоотод байрлах Монголын үндэсний оператор ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 24.523.621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Мапроуд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр MNO-2015/94 дугаартай, Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан, гэрээнд заасны дагуу өөрийн өмчийн, нийт 7 техникийг ажиллуулсан.

Түрээслэгч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-тай түрээсийн гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийн тооцоо нийлэхэд 22.133.149 төгрөг гарсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймээс түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж зааснаар нийт 108 хоногийн алданги 2.390.472 төгрөг, үндсэн төлбөр 22.133.149 төгрөг, нийт 24.523.621 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн MNO 2017/66 тоот Гэрээний үүргийг шилжүүлэх тухай, гурван талт гэрээ-ний үндсэн дээр Монголын үндэсний оператор ХХК-иас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Мапроуд ХХК, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд хандан түрээсийн гэрээний үүрэгт 22.133.149 төгрөг, алданги 2.390.472 төгрөг, нийт 24.523.621 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагынхаа 20.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 24.503.621 төгрөгийг, хариуцагч Монголын үндэсний оператор ХХК 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 8.167.873 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8.167.873 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 8.167.873 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Мапроуд ХХК, хариуцагч Монголын үндэсний оператор ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт 24.523.621 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 20.000 төгрөгнөөс татгалзаж, 24.503.621 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Монголын үндэсний оператор ХХК, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 8.167.873 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8.167.873 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 8.167.873 төгрөгийг төлж барагдуулахаар зоихгчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 145.285 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Мапроуд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын үндэсний оператор ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 24.523.621 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 20.000 төгрөгнөөс татгалзаж, 24.503.621 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Монголын үндэсний оператор ХХК 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 8.167.873 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8.167.873 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 8.167.873 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.570 төгрөгийг улсын орлогод үлдээж,хариуцагчаас 145.285 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.