Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2207

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам-53, Саруул төв-ийн 215 тоотод байрлах Цэгц капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамжны 5 дугаар байрны 02 тоотод байрлах Говьгео ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23.600.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Цэгц капитал ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Говьгео ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1703 дугаартай Зээлийн гэрээ-ээр 20.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Барьцааны гэрээ-г хамт байгуулж, Хэнтий аймгийн Галшир сумын Бамбар-ын талбай нэртэй газар орших 29 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн 10380-А лицензийг барьцаалуулсан.

Иймд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 3.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 600.000 төгрөг, нийт 23.600.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Говьгео ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Индра шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Манай Говьгео ХХК, Цэгц капитал ББСБ ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн.

Зээлийн барьцаанд Хэнтий аймгийн Галшир сумын Бамбар-ын талбай нэртэй газар орших 29 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн 10380-А лицензийг барьцаалсан.

Бид эдийн засгийн хүндрэлтэй байдлыг улмаас авсан зээлээ тохирсон хугацаанд эргүүлэн төлж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Цэгц капитал ББСБ ХХК, хариуцагч Говьгео ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 23.600.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 23.600.000 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрснөө шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Цэгц капитал ББСБ ХХК, хариуцагч Говьгео ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 23.600.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346.150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 173.075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Говьгео ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 173.075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтынжурмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.