Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/ 891

 

 

 

 

 

 

 

 

  2020           12           15                                   2020/ШЦТ/ 891    

 

                       

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа дарга..., тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: А.Нямсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,  

Шүүгдэгч: Т М түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуу... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэхолбогдох эрүүгийн 2011000000841 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1961 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү, дүүгийн 2 хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд:

-2000 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгэсэн. 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 9 сарын хорих ял шийтгэсэн. 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, А Т М, /РД:ЧМ/,

  Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч Т М нь 2020 оны  07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух иргэн Д З хүн амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт нэвтрэн орж 192.000 төгрөгийн үнэлгээ бүхий “...” брендийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

Т М нь 2020 оны 08 дугаар сарын 04-ны орой 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух иргэн Д С  хүн амьдрах зориулалттай орон байранд “...” брендийн ... зурагт, удирдлага, сансар кабелын станц, ширээний жижиг электрон цаг, малгай, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 269.760 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2011000000841 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т М шүүхийн хэлэлцүүлэгт: Би тухайн үед согтуу байсан болохоор юм санахгүй байгаа. Тэр үед би ганцаараа 3 шил архи уусан байсан. Харин зурагт шидсэн үйлдлээ санаж байна гэв.

Хохирогч Д З “...2020 оны 7 дугаар сарын 30-ны орой 9 цагийн үед унтахаар хэвтсэн. Намайг унтахаар хэвтэх үед манай том хүү Б, охин С нар гадаа тоглоомын талбай дээр тоглож байгаад ирье гээд гараад явсан. Би бага хүүхдээ тэврээд унтаж байтал гэнэт хаалга дуугарах чимээ гарсан. Тухайн үед 2 хүүхдээ орж ирж байгаа юм байх гэж бодоод харахгүйгээр буцаад унтаж байтал миний баруун талд унтаж байсан охин уйлагнахаар нь өөрлүүгээ татаж ойртуулчихаад эргэж дээшээ харахад архи үнэртэх шиг болсон. Тэгээд нүдээ нээгээд харахад манай гэрт нэг хүн манай зурагтыг  барьчихсан зогсож байхаар нь хөөе чи гээд босоод ирэхэд зурагтаа буцаад тавиур дээр нь  шидчихээд зугтаагаад явсан. Тэр үед манай охин гаднаас орж ирж таараад охин бид 2 араас нь хөөгөөд хажуу талын жалганд оруулаад барьж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

Хохирогч Д С “...2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 15 цаг 30 минутын үед би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ...... тоотод ажлаа тараад гэртээ ирэх үед манай хашааны хаалга  онгойхгүй бага зэрэг цөмөрсөн байдалтай гацсан байсан бөгөөд том хаалгыг онгойлгон ороод гэртээ орох гэхэд үүдний амбаарын цоож  сул, зүүгдээстэй байсан ба гэртээ орох үед эд зүйлсийг маань сандаачсан байдалтай, угаалгын машин онгорхой, мөн зурагт маань байгаагүй нь илт мэдэгдсэн бөгөөд би тухайн үед шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... брэндын 32 инчийн  ... зурагт, удирдлага, сансар кабелын станц, залгууртайгаа, ширээний жижиг электрон цаг, цайвар өнгийн шляпан малгай, орны саарал өнгийн бүтээлэг зэрэг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106 хуудас/,

            Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд “...... брэндийн 32 инчийн зурагт 192.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 15-16 хуудас/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын №899  дугаартай дүгнэлтэнд “...Т М нь хэргийн талаар үнэн зөв  мэдүүлэг өгөх чадвартай байна. Т М нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн  нийгмийн аюулыг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна...” гэжээ /хх-ийн 24-25 хуудас

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 98-102 дугаар хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд “... Эрүүгийн 2011014660920 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан цайвар өнгийн саравчтай малгайг эд мөрийн  баримтаар тооцож хэрэгт хавсаргав...” гэжээ /хх-ийн 103-104 хуудас/,

            Мэдүүлгийг  газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 110-114 хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...хохирогч Д.Сумъяад ... зурагт удирдлагын хамт 1 ширхэг, ширээний цаг 1 ширхэг, Бүрх малгай 1 ширхэг, Сансар кабелын төхөөрөмж 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, зэргийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 120 хуудас/,

            Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 сарын 12-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 269.760 төгрөг үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 122-123 хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т М нь 2020 оны  07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, .... тоотод оршин суух иргэн Д З хүн амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт нэвтрэн орж 192.000 төгрөгийн үнэлгээ бүхий “...” брендийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

Т М нь 2020 оны 08 дугаар сарын 04-ны орой 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод оршин суух иргэн Д С  хүн амьдрах зориулалттай орон байранд “...” брендийн ... зурагт, удирдлага, сансар кабелын станц, ширээний жижиг электрон цаг, малгай, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 269.760 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д З, Д С мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуу..., бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Т Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуу... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэ...илсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг үндэслэн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуу... шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэхь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Т М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялаас доогуур ял оногдуу..., уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Т М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн прокуророос Т Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуу... яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2. А Т М  хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устагсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчи..., цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           8.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүү..., тогтоол хүчин төгөлдөр болтол Т Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛА