| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
улсын яллагч Б.Сансарбаяр,
шүүгдэгч *******,
нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт *******-д холбогдох эрүүгийн :::::::дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... оны ........... дугаар сарын ....-нд ....... аймгийн ......уманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-4, эмээ, ээж, ахын хамт ........... аймгийн ....... сумын ..... багт оршин суух, ....... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Ц овогт *******-д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг овооны өвөр гэсэн газарт согтуугаар Л.И-н нүүрэн тус газарт нь цохих, цээжний хэсэгт нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Л.И-н: “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад миний 99741518 дугаарын утас руу 96119179, 96862926 дугаарын танихгүй дугаараас ээлжлэн дуудлага ирээд байхаар нь автал Д байна уулзаж сайхан танилцаж, жаахан сууя гэсэнээр нь надад тийм зав байхгүй, маргааш ажилтай нялх нойтон хүүхэдтэй гэтэл гараад ирээч гэрт чинь яваад очъё гээд байхаар нь Д гэж таньдаг харж байсан хүн шиг санагдаад за хүрээд ир гэтэл манай гэрийн гадаа 1 машинтай ирсэн. Тэгээд тэд нартай уулзаад зогсож байтал хамт ийшээ холдоод жаахан ууя найз нөхөд болъё гээд байхаар нь надад зав байхгүй гээд гэр лүүгээ орох гэтэл нэг нь миний араас барьж аваад нөгөөх нь миний нүүр лүү цохиод учир зүггүй нүдээд эхэлсэн. Би Б болон Д нарыг танихгүй байсан тул нэрийг нь андуурсан зүйл байгаа. Намайг цохисон залууг Б гэдэг юм билээ. Д гэсэн залуу бол огт зодоон цохион хийгээгүй надтай барьцалдаж аваад газарт хамт унасан. Б гэж залуу миний урдаас барьж аваад ямар нэгэн үгийн зөрүүгүй баруун нүд, толгой руу цохисон. Тэр үед би “та нар яаж байгаа юм бэ” гээд Д-тай барьцалдаж аваад газарт унахад Б гэдэг залуу нь миний хавирга руу маш хүчтэй олон удаа өшиглөсөн. Миний баруун нүд хөхөрч хавдсан, баруун мөр далны орчим халцарч зулгарсан байгаа хамар жаахан хөндүүртэй байсан одоо гайгүй болж байна. Цээжний хөндийн зураг авхуулахад 10 дугаар хавирга хугарсан байсан..., “... миний эмчилгээний зардалд 500,000 төгрөг гарсан бөгөөд түүнийг бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-12-р хуудас/,
Гэрч Б.Д-н: “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчим би хөдөөнөөс ирээд гол руу адуугаа усалчхаад явж байтал манай найз Д над руу залгаад хүрээд ирээч гэсэнээр нь Д-н гэрт очиход Б-тэй хамт байж байсан. Надтай хамт манай дүү Б гэдэг 10 жилийн хүүхэд хамт явсан. Тэнд очоод Д-тай уулзахад Тагнуулын И гэж залуу манай багийн засаг дарга болсон Б-г сонгуулийн орой зодсон гэж яриад байхаар нь би сайн ач холбогол өгч сонсоогүй. Бид дөрөв миний унаж явсан приус-20 маркийн автомашинтай эмнэлгийн хажуу талын шар байрны тэнд нэг айлд ирээд Д, Б хоёр нэг хүн рүү ярьж байгаад буугаад явсан. Би Б хамт машин дотроо сууж байтал Б, Д хоёр нэг хүнтэй маргалдаад зодолдоод байх шиг болохоор нь дүүгээ араас нь гаргатал ахаа эд нар зодолдоод байна гэсэнээр нь би гарч салгаад та нар одоо больцгоо гэж хэлээд Д, Б хоёрыг машиндаа суулгаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Д.Д-н: “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчим манай найз Д хөдөөнөөс манай гэрт ирээд ганц пиво ууцгаая гээд *******, Д, дүү Б нарын хамт 2 литрийн дээрээс нь задалсан том пивийг уучхаад юм яриад сууж байгаад гэнэт Б-г И зодсон гэсэн түүнтэй ярьж үзье, яагаад зодсоныг асууя гээд дугаарыг нь мэдэхгүй байж байтал манай найз Бий дугаарыг нь хүнээс асуусан байсан. Б би гэрийг нь мэднэ, очиж уулзъя гээд гэрийн гадна талд нь очоод Б утсаараа залгаж байснаа гэр лүү нь ороод гаргаад ирсэн. Би И-г гараад ирэхээр нь уулзаж, сайн муугаа мэдчихээд байж байтал манай найз Б толгой руу нь хажуу талаас нь гэнэт цохиод автал И намайг хальт цохиод авсан. Тэгээд би И-тэй зууралдаад хашааны хажууд хураасан байсан модны тийшээ унасан чинь манай найз Б учир зүггүй өшиглөөд эхэлсэн. Тэгээд бид нарыг тэгэж байхад Д машинаас гарч ирээд одоо больцгоо гээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Б: “...Би Б, Д, Д нартай хамт явсан юм. Б, Д хоёр хүнтэй уулзана гээд эмнэлгийн хажуу талд нэг айлын гадаа ирээд машинаас буугаад яваад өгсөн. Тэгээд нэг их удаагүй байтал Д ах намайг ахын дүү гараад хараадах гэхээр нь гарсан чинь Б, Д нар нэг хүнтэй зодоон хийгээд байх шиг байсан. Б ах танихгүй нэг ахыг өшиглөөд Д ах зууралдсан байж байсан. Би Д ахад эд нар зодоон хийгээд байна гэж хэлтэл манай ах машинаас бууж ирээд та нар яаж байгаа юм, одоо больцгоо гээд Б, Д нарыг машиндаа суулгаад явцгаасан. Өөр зүйл болоогүй. Д ах Б ахыг чи яагаад зүгээр надтай юм яриад зогсож байгаа хүнийг гэнэт цохиод авч байгаа юм бэ, чамайг цохисноос болоод наад хүн чинь надаас зуураад тавихгүй юм гэж байсан. Намайг машинаас буугаад очтол Д ах зууралдсан зодолдоогүй, Б ах И гэж хүнийг өшиглөж байсан. Д ах И-с намайг тавиач яагаад зуураад байгаа юм бэ гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000413 дугаартай: “...Л.И-н биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 4-5 удаагүй үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн 10 дугаар хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун мөр, баруун нүдний склерт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Л.И-н биед учирсан зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/
мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
Ц овогт ******* нь урьд нь ял шийтгэсэн эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 341 дугаартай: “...Б овогтой Б /ИО98081910/ ам бүл-4, эмээ, ах, ээжийн хамт Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багт амьдардаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/
Ц овогт ******* /РД:ИО98081910/-ий гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч Х.Б-н: “...******* хувийн зан байдлын тухайд төлөв даруу зантай, хүнтэй эвсэг харьцаатай, нийтэч, хүнд тусархуу зан байдалтай, Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багт мал малладаг, 12 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч мал маллахаар болсон юм. Тэс сумын Баян-Уул багийн нутгийн хүмүүсийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм. Эмээ, ээж, дүү, надтай цуг амьдардаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,
Гэрч А.В-н: “...******* хувийн зан байдлын тухайд төлөв даруу зантай, хүнтэй эвсэг харьцаатай, нийтэч, хүнд тусархуу зан байдалтай, морь уях сонирхолтой, айлын адуу мал хардаг юм. Эмээ, ээж, дүү, нагац ахын хамт амьдардаг. Эгэл жирийн амьдралтай...” /хх-ийн 63-р хуудас/, гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно. Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн байна.
Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэсэн ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг овооны өвөр гэсэн газарт согтуугаар Л.И-н нүүрэн тус газарт нь цохих, цээжний хэсэгт нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Л.И-н “... Б гэдэг залуу нь миний хавирга руу маш хүчтэй олон удаа өшиглөсөн. Цээжний хөндийн зураг авахуулхад 10-р хавирга хугарсан байсан...” гэсэн,
гэрч Б.Д-н: “...Б “...ахаа эд нар зодолдоод байна гэсэнээр нь би гарч салгасан, машины гэрэлд харахад баруун талын нүд нь хөхөрч улайсан байсан...” гэсэн,
гэрч Д.Д-н: “...Б толгой руу нь хажуу талаас нь гэнэт цохиод авсан..”, “... манай найз Б учир зүггүй өшиглөөд эхэлсэн....” гэсэн,
гэрч Н.Б: “...Д ах зууралдсан зодолдоогүй, Б ах И гэж хүнийг өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэгүүд,
“... Л.И-н биед ... зүүн 10 дугаар хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун мөр, баруун нүдний склерт цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөн түүнчлэн шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би И ахын толгой хэсэг рүү 2 удаа цохиод байж байтал Д салгаад И ахыг түлхэх үед нь би бас 2 удаа цээжийн хэсэг рүү нь өшиглөсөн. Пиво уусныхаа халуунд би тухайн Л.И-н толгой хэсэг рүү болон цээжийн хэсэг рүү нь цохисон...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч хохирогчид төлөх хохирлоо төлсөн болох нь:
Хохирогч Л.И-н “...миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг гарсан бөгөөд түүнийг бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..., “... тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн 2124000000102 дугаартай хэрэгт яллагдагч *******-тэй эвлэрч хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч ******* “...Тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн 2124000000102 дугаартай хэрэгт хохирогч Л.И-тэй эвлэрч хохирлыг нь бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус ту дурдаж, шийтгэсэн тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэсэн тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэсэн тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэсэн тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ