Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

 

   2022         03        16                                    2022/ШЦТ/270

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Ц.Буянхишиг,

Хохирогч: М.Мөнхзориг,

Хохирогч: О.Мөнхжин, С.Амартүвшин, Ө.Батпүрэв, тэдгээрийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

Хохирогч Э.Ирээдүй, Н.Энхсайхан нарын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

Хохирогч Б.Отгонбаярын хууль ёсны төлөөлөгч С.Нагашыбай,

Шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар оролцсон эрүүгийн ................... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1988 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ...................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... тоотод оршин суух, урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр:  “Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилан мэхэлж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Н.Энхсайханаас 2.500.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Э.Ирээдүйгээс 2.500.000 төгрөгийг Соотэн Планинг ХХК-ны 5002478957 тоот Хас банкны дансаар тус тус шилжүүлэн авч, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Ирээдүй, Н.Энхсайхан нараас 2.500.000 төгрөгийг тус тус бэлнээр авч бусдад нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвд хохирогч М.Мөнхзоригт “Япон улс руу гаргаж өгнө, бичиг баримт бүрдүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.600.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5002478957 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 "Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулан хуурч хохирогч Н.Хонгорзулаас 2.500.000 төгрөгийг Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 13-р хорооллын Хас банкны салбараас “Соотэн ланинг” ХХК-ны 5002478957 тоот Хас банкны дансанд шилжүүлэн авч залилсан,

 “Япон улс руу ажлын байранд зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол айдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Отгонбаяраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах DHL /Ди Эйч Эл/ төвийн 6 давхарт 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2.500.000 төгрөгийг “Соотэн планнинг” ХХК-ийн Хас банкны 5002478957 тоот дансаар, 2019 оны 09 сарын 24-ний өдөр 100.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хас банкны салбараас 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5622086747 дугаарын дансаар, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хас банкны салбараас 3.900.000 төгрөгийг буюу нийт 7.500.000 шилжүүлэн авч залилсан,

 “Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилан мэхэлж хохирогч Ө.Батпүрэвээс 2.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “DHL” төвийн 6 давхрын 604 тоот өрөөнд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Соотэн планинг” ХХК-ийн Хас банкны 5002478757 дугаартай дансаар, 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Том энд Томс кофе шопод 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5035260156 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 “Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулан хуурч хохирогч О.Мөнхжингээс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбараас 2.000.000 төгрөгийг “Соотэн Планнинг” ХХК-ны 5002478957 тоот Хас банкны дансаар,

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хас банкны салбараас 1.500.000 төгрөгийг “Соотэн Планнинг” ХХК-ны 5002478957 тоот Хас банкны дансаар,

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар байр, 9 тоотоос 1.000.000 төгрөгийг төгрөгийг өөрийн эзэмшлийн 5622086747 тоот Хаан банкны дансаар,

 

“Япон улсын ажлын байранд зуучилна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулан хуурч хохирогч С.Амартүвшингээс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “DHL” төвийн 6 давхрын 604 тоот өрөөнд 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5622086747 тоот Хаан банкны дансаар,

 

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70 дугаар байрны 43 тоотоос 2.500.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5622086747 тоот Хаан банкны дансаар,

 

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах Хас банкны салбараас 2.500.00 төгрөгийг “Соотэн Планнинг" ХХК-ны 5002478957 тоот Хас банкны дансаар тус тус шилжүүлэн авч залилсан,

 

 “Япон улсын ажлын байранд зуучилна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулан хуурч хохирогч Г.Цогоос Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Боловсролын их сургуулийн хойно байрлах Хаан банкны АТМ-ээс 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан Банкны 5622086747 тоот дансаар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Сансар худалдааны төвийн АТМ-ээс 2.500.000 төгрөгийг “Соотэн Планнинг” ХХК-ны 5002478957 тоот Хас банкны дансаар тус тус шилжүүлэн авч залилан бусдад нийт 46.600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Платинум” зочид буудал дотор Г.Базарсүрэнг нүүр рүү нь цохих зэргээр зодож, биед нь зүүн нүдний зовхины цус хуралт, нүдний алимын цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны “Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Амартүвшин гэх хохирогч бол манай компанид туслахаар ажиллаж байсан. Энэ тал хүн болсон үйл явдлыг бодитоор хэлээд өгөх болов уу гэж бодож байна. Миний хувьд анхнаасаа хохирогч нарыг залилж, мэхлэе гэсэн санаа байгаагүй. Японоос компанийн төлөөлөгч нар ирэхэд энд сууж байгаа хохирогч нарын ихэнх нь ярилцлага өгч байсан. Япон явахад мэдээж хэлний тодорхой хэмжээний мэдлэг шаардлагатай байдаг. Зарим нэг хүмүүсийн хувьд Японоос төлөөлөгч нар ирэхэд байгаагүй. Япон хэлний шалгалтад зарим хүмүүс нь тэнцээгүй. Зарим хүмүүс нь ажил амжихгүй байна гэсэн шалтгаанаар хичээлдээ суухгүй байсан хүмүүс байгаа. Энэ асуудал нь нөгөө талын хүмүүст буруугаар ойлгогдож компаний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн асуудлууд байсан. Гэхдээ би үүгээр миний зөв та нарын буруу гэж хэлэх гээд байгаа зүйл байхгүй. Тухайн ажлыг хийхэд маш төвөгтэй асуудлууд гарч ирдэг. Тэрийг хохирогч нар үнэнээр нь хэлж өгөх болов уу гэж бодож байна. Хохирогч нар фейсбүүкээр зар тавьсан гэж мэдүүлсэн. Гэхдээ би фейсбүүкээр зар ерөөсөө тавьж байгаагүй. Хохирлын үнийн дүн дээр зөрүүтэй зүйл байхгүй...”гэв.

 

Хохирогч М.Мөнхзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2.500.000 төгрөгийн хохирол учирсан. Тэрнээс хойш ямар нэгэн байдлаар япон улс руу явж чадалгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2.500.000 төгрөгийг компанийн дансанд хийсэн. 24-ний өдөр 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 1.000.000 төгрөгийг Н.Бын хувийн дансанд хийсэн байдаг. 2020 оны 3 дугаар сард 3.000.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнийг нэхэмжилж байна..” гэв.

 

Хохирогч С.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Би 2018 оны 5 дугаар сард япон хэлний сургалтад сууж байсан. Тэр өдөр нэг шинэ ирсэн багш нь Н.Б байсан. Би энэ гэрээг хийхээс өмнө энэ хүнийг таньдаг байсан. Надад 2 сарын туршид л япон хэл зааж байсан. Тэр компаниар зуучлуулан Япон улс руу явах нь бүтэлгүйтсэн. Би тухайн үед фейсбүүкээс зар хараад байж байсан. Соотен Планнинг гэх фейсбүүк пэйж байдаг. Би 2019 оны 5 дугаар сард зарыг нь харчихаад очиж уулзсан. 91910566 гэсэн дугаартай утас руу залгаад Ди Эйч Эл дээр очоод уулзахад Н.Б байсан. Намайг танилын хүрээгээрээ далимдуулан төөрөгдөлд оруулсан гэж бодож байна. Би яагаад хамт ажилласан бэ Япон улс руу явна гээд хатуу зорилго тавьсан байсан. Н.Б надад чи угаасаа 2-3 сарын дараа л явна. Чи явах хүртлээ оффис дээр ахдаа туслаад хүн бүртгээд зар тавиад байж бай. Ах нь явах асуудлыг чинь зохицуулна гэж хэлсэн. Тэгээд би 2 сар л ажилласан. Би энэ хүний хэлснийг л хийж байсан. Цог, Мөнхжин бол миний хамаарал бүхий хүмүүс байсан. Би тухайн үед хүмүүсийн бүртгэлийг хийж байсан. Би цаад компаний асуудлуудыг мэдэхгүй. Шүүгдэгч өөр хохирогч байхгүй гэж байгаа боловч өөр олон хохирогч нар байгаа. Би нийт 7.500.000 төгрөгийг өгсөн. Эцэст нь хэлэхэд намайг цаг хугацаагаар маш их хохироосон. Энэ хүн бүтэж байгаа ч юм шиг, бүтэхгүй байгаа ч юм шиг зүйл ярьсаар одоо 3 жилдээ явж байна. Би маш их хохиролтой байгаа. Өгсөн мөнгөө нэхэмжилж авмаар байна...” гэв. 

 

Хохирогч О.Мөнхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны зунаас япон явах шийдвэр гаргаад зар харж байгаад өөр олон сонголт байснаас хурдан одоогоор 4.500.000 төгрөг өгсөн байгаа. Энэ мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв.

 

Хохирогч Ө.Батпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Соотэн Планнинг гэх зар харчихаад холбогдоход маргааш хүрээд ир гэхээр нь би 1 сарын 3-ны өдөр очсон. Энэ хүн над руу чат явуулаад шар хуудас чинь ирчихсэн. Мөнгөө хурдан өг гэж 5.000.000 төгрөг авчихаад  элчин орно гээд би бүгдийг нь чадна. Та нар чадахгүй байж чимээгүй байж бай гээд алга болсон. Би 7.500.000 төгрөг өгсөн...” гэв.

 

Эрүүгийн .................... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 7, 91, 206, 2хх-н 46, 92, 166, 196, 240, 3хх-н 19 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Энхсайхан, Э.Ирээдүй нараас Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 10 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Мөнхзоригоос Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 92 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Хонгорзулаас Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан гомдол /1хх-н 208 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Отгонбаярын Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /2хх-н 47-48 дугаар хуудас/,

 

Хохирогч Ө.Батпүрэвийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /2хх-н 93 дугаар хуудас/, 

 

Хохирогч О.Мөнхжингийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /2хх-н 167 дугаар хуудас/, 

 

Хохирогч С.Амартүвшингийн гаргасан өргөдөл /2хх-н 241, 3хх-н 47 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Цогийн гаргасан өргөдөл /3хх-н 20 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Ирээдүйгийн мэдүүлэг /1хх-н 34-35, 36, 3хх-н 51 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Энхсайханы мэдүүлэг /1хх-н 40-41, 3хх-н 49 дүгээр хуудас/,

 

Хохирогч М.Мөнхзоригийн мэдүүлэг /1хх-н 95-97 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Хонгорзулын мэдүүлэг /1хх-н 217-218, 3хх-н 66 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Отгонбаярын мэдүүлэг /2хх-н 54-55, 3хх-н 44-45 дугаар хуудас/,

 

Хохирогч Ө.Батпүрэвийн мэдүүлэг /2хх-н 104-105 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Амартүвшингийн мэдүүлэг /2хх-н 247-248 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Цогийн мэдүүлэг /3хх-н 27-28, 29, 3хх-н 90 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.Мөнхжингийн мэдүүлэг /2хх-н 174-175, 3хх-н 53 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Ирээдүйгийн эзэмшлийн 5031116253 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 37 дугаар хуудас/,

 

Н.Бын эзэмшлийн Хаан банкны 5622086747 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 137-144 дүгээр хуудас/,

 

Н.Бын эзэмшлийн Хас банкны 5002479528 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 158-159 дүгээр хуудас/,

 

Хохирогчийн Ө.Батпүрэвийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-н 95 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Мөнхзоригийн мөнгө шилжүүлсэн баримт /1хх-н 113 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Хонгорзулын мөнгө шилжүүлсэн баримт /1хх-н 209 дүгээр хуудас/,

 

Хохирогчийн О.Мөнхжингийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-н 168-169 дүгээр хуудас/,

 

“Соотэн Планнинг” ХХК-ийн Н.Энхсайхантай байгуулсан ажлын байр зуучлалын гэрээ, орлогын баримт /1хх-н 14-19 дүгээр хуудас/,

 

“Соотэн Планнинг” ХХК-ийн Э.Ирээдүйтэй байгуулсан ажлын байр зуучлалын гэрээ, орлогын баримт /1хх-н 22-26 дугаар хуудас/,

 

“Соотэн Планнинг” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-н 28 дугаар хуудас/,

 

“Соотэн Планнинг” ХХК-ны Хас банкны ................. тоот дансны хуулга /2хх-н 30-36 дугаар хуудас/,

 

Б.Отгонбаярын “Хаан” банкны эзэмшлийн ................ тоот дансны хуулга /2хх-н 67 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Амартүвшингийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-н 243-244 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Цогийн Соотэн Планнинг ХХК-ийн .................. дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх шилжүүлгийн мэдээлэл, Г.Цогийн эзэмшлийн ................... тоот дансны хуулга /3хх-н 21-22, 24 дүгээр хуудас/,

 

Ажлын байр зуучлалын гэрээний хуулбар /2хх-н 61-63 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Амартүвшингээс Соотэн Планнинг ХХК-ны 5002478957 тоот дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн талаарх кассын орлогын маягт /2хх-ийн 245 дугаар хуудас/,

 

Б.Отгонбаяр нь Соотэн Планнинг ХХК-ны 5002478957 тоот дансанд мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2хх-н 66, 68 дугаар хуудас/, 

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11/5894 дугаартай “Соотэн Планнинг” ХХК-ны улсын бүртгэлийн лавлагаа /1хх-н 46-47 дугаар хуудас/,

 

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4/1851 дугаартай “Соотэн Планнинг” ХХК нь Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлгүй байна” гэх албан бичиг /1хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Н.Бын эзэмшлийн ................ тоот дансанд, Соотэн Планнинг ХХК-ны ................. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 72-79 дүгээр хуудас/,

 

Гадаадын иргэн, харьяатын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03/1407 дугаартай “Соотэн Планнинг ХХК, Болд Трэйд ХХК, Стрейт, Кантожа Ёоша ХХК нь манай мэдээллийн санд бүртгэлгүй байна..” гэх албан бичиг,

 

Шүүхийн Шинжилгээнийн Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №3286 дугаар шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 151-153/,

 

Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-н 53-54, 101-103, 223-224 дүгээр хуудас, 2хх-н 38-39, 134-136, 76-78, 82, 134-136, 188-189, 217, 3хх-н 9-10, 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Г.Базарсүрэнгийн гаргасан өргөдөл /2хх-н 197 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Базарсүрэнгийн мэдүүлэг /2хх-н 201-202 дугаар хуудас/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №8469 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-н 210-211 дүгээр хуудас/,

 

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн болон эмнэлэгт үзүүлсэн тухай баримтууд /2хх-н 220-228 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 56, 160 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх-ийн 133 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-н 63-66 дугаар хуудас/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /3хх-н 147-149 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Залилах гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр “Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан:   

 

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Н.Энхсайханаас 2.500.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Э.Ирээдүйгээс 2.500.000 төгрөгийг “Соотэн Планнинг” ХХК-ийн 5002478957 тоот “Хас” банкны дансаар тус тус шилжүүлэн авч, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Ирээдүй, Н.Энхсайхан нараас 2.500.000 төгрөгийг тус тус бэлнээр авч тэдгээрээс нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвд хохирогч М.Мөнхзоригоос 2.600.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5002478957 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

 

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Н.Хонгорзулаас 2.500.000 төгрөгийг Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 13-р хорооллын Хас банкны салбараас “Соотэн Планнинг” ХХК-ийн 5002478957 тоот Хас банкны дансанд шилжүүлэн авсан,

Хохирогч Б.Отгонбаяраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах DHL /Ди Эйч Эл/ төвийн 6 давхарт 2.500.000 төгрөгийг “Соотэн Планнинг” ХХК-ийн “Хас” банкны 5002478957 тоот дансаар, 2019 оны 09 сарын 24-ний өдөр 100.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хас банкны салбараас 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5622086747 дугаарын дансаар, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хас банкны салбараас 3.900.000 төгрөгийг буюу нийт 7.500.000 шилжүүлэн авсан,

Хохирогч Ө.Батпүрэвээс 2.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “DHL” /Ди Эйч Эл/ төвийн 6 давхрын 604 тоот өрөөнд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Соотэн Планнинг” ХХК-ийн “Хас” банкны 5002478757 дугаартай дансаар 5.000.000 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Том энд Томс” кофе шопод 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5035260156 дугаарын дансаар тус тус авч нийт 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хохирогч О.Мөнхжингээс 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбараас 2.000.000 төгрөгийг “Соотэн Планнинг” ХХК-ийн 5002478957 тоот “Хас” банкны дансаар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хас банкны салбараас 1.500.000 төгрөгийг “Соотэн Планнинг” ХХК-ны 5002478957 тоот Хас банкны дансаар, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар байр, 9 тоотоос 1.000.000 төгрөгийг төгрөгийг өөрийн эзэмшлийн 5622086747 тоот Хаан банкны дансаар тус тус авч нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хохирогч С.Амартүвшингээс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “DHL” /Ди Эйч Эл/ төвийн 6 давхрын 604 тоот өрөөнд 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5622086747 тоот “Хаан” банкны дансаар, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70 дугаар байрны 43 тоотоос 2.500.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5622086747 тоот “Хаан” банкны дансаар, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах Хас банкны салбараас 2.500.00 төгрөгийг “Соотэн Планнинг" ХХК-ны 5002478957 тоот Хас банкны дансаар тус тус авч нийт 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

 Хохирогч Г.Цогоос Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Боловсролын их сургуулийн хойно байрлах “Хаан” банкны АТМ-ээс 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5622086747 тоот дансаар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Сансар” худалдааны төвийн АТМ-ээс 2.500.000 төгрөгийг “Соотэн Планнинг” ХХК-ийн 5002478957 тоот “Хас” банкны дансаар тус тус авч нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад бүгд нийт 46.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд,

 

Хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлүүд,

 

Хохирогч Э.Ирээдүйгийн “...2019 оны 10 дугаар сард манай ажлын залуу Энхсайхан нь Япон улс руу ажлын байранд зуучлуулахаар “Соотэн ннинг” гэх компанитай гэрээ байгуулсан, урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгсөн, найдвартай ажилд зуучилдаг компани гэсэн гэж дуулаад Энхсайханаас “Соотэн ннинг” компанийн захирал Баяржаргал гэгчийн утасны дугаарыг аваад залгаж холбогдсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Н.Бтай корпорет зочид буудалд очиж уулзсан. Баяржаргал тухайн зочид буудлаас гарч ирээд манай хамтарч ажилладаг япончууд маань уулзалт хийгээд яваад өглөө гэж хэлээд гараад ирсэн. ...Н.Б нь “манай компани Япон улс руу ажиллах гадагш гаргадаг зуучлалын компани байгаа юм. Анх байгуулагдсан цагаасаа / 2018 оноос эхлэн Япон улс руу ажлын байранд хүмүүсийг зуучилж байгаа” хэлж байсан. Тэгээд намайг чи эхний ээлжинд 2.500.000 төгрөг өгчих, нийт 7.500.000 төгрөг болно ажлын виз гарсны дараа үлдэгдэл мөнгөө авна гэж хэлсэн. Тэгээд “чи яаралтай мөнгөө хийчих” гэж надад “Соотэн Планниг” гээд компанийхаа дансыг өгсөн би тухайн данс руу тэр өдрөө 2.500.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Н.Б нь надтай “ажлын байр зуучлалын гэрээ” байгуулсан бөгөөд Соотэн Планнинг гэх компанийнхаа нэрээр байгуулсан, тухайн үед Баяржаргал ер нь өнөө маргаашгүй шар хуудасны чинь мэдүүлгийг явууллаа гэж хэлж байсан. Түүний дараа хэсэг хугацаа өнгөрсөн, 2020 оны 03 сарын 09-ний өдөр Н.Б нь утсаар холбогдоод зуучлал хийж байгаа зарим хүмүүсийн мөнгийг бүтнээр нь авсан, харин Энхсайхан та хоёроос урьдчилгаа мөнгө л авсан болохоор хэл ам гараад болохгүй юм гэсэн юм яриад Энхсайхан бид хоёрыг ядаж үлдэгдэл 5.000.000 төгрөгийнхөө хагасыг өг гэсэн. Тэгээд Энхсайхан бид хоёр цуг яваад Гадаад хэргийн яамны хажуу талд байдаг Хаан банкны АТМ-с мөнгө гаргаж Баяржаргалд тус бүр 2.500.000 төгрөгийг өгсөн. Ингээд л түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрөхөд Баяржаргал бүтэх гэж байгаа өнөө маргаашгүй болсон гэдэг зүйл ярьдаг байснаа, сүүлдээ бүр утсаа ч авахгүй алга болсон... Монгол улсын иргэдийг гадаад улсад зуучлах тусгай зөвшөөрөлтэй гэж хэлээд Соотэн Планнинг ХХК-ны нэр дээрх нэг зөвшөөрөл харуулж байсан, би тэрийг сайн онцолж анзаараагүй юм.....би ямар нэгэн ярилцлагад ороогүй, 5.000.000 төгрөгийн хохирол учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Энхсайханы “...Н.Б нь манай компани руу Япон улсаас ажлын байрны санал ирсэн байгаа, тэгээд Япон улс руу хүмүүсийг ажилд зуучилж байгаа юм. Манайх Япон улс руу урьд нь бас зөндөө хүмүүсийг ажилд зуучилж байсан туршлагатай компани гэж хэлсэн бөгөөд нийт зуучлалын төлбөр нь 7.500.000 төгрөг болно, эхний ээлжид 2.500.000 төгрөгийг яаралтай төлөх хэрэгтэй тэгвэл визний асуудал хурдан шийдэгдэнэ гэж хэлж байсан. Тэгээд би анх уулзсан өдрөө буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Н.Бын хэлсний дагуу 2.500.000 төгрөгийг Соотэн Планнинг компанийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөө ажлын байрны зуучлалын гэрээ байгуулсан. Анх Баяржаргал нь 3 сарын хугацаанд виз гараад Япон улс руу явчихна гэж байсан. Түүний дараа 3 сарын хугацаа өнгөрөхөд Н.Бтай эргэж холбогдоод нөгөө визний асуудал юу болж яаж байгаа талаар мэдээлэл авахаар холбогдоход Баяржаргал нь та нар үлдэгдэл мөнгөө гүйцээж өгөө, та нарын визний асуудал бол бүтчихсэн асуудалгүй байгаа гэсэн. ...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Н.Б нь утсаар холбогдоод манай хамт ажилладаг Ирээдүй бид хоёрын ядаж үлдсэн мөнгөнийхөө талыг нь өгчих, та хоёрын шар хуудас ирчихсэн байгаа. Одоо ер нь өнөө маргаашгүй виз чинь гарна гэж хэлээд бид хоёрыг дуудсан... бид хоёр Н.Бтай уулзаад тус бүр 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн....” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч М.Мөнхзоригийн “....2019 онд миний бие нэг компанид барилгын инженер хийж байсан юм. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Хонгорзул, Батаа гэх хоёр инженер надад “Япон улс руу явах гэж байгаа, инженерийн ажил хийх шугамаар явна, мөнгөө өгчихсөн, удахгүй явна ” гэж ярьсан. ... намайг “Соотин Планнинг” ХХК-ны захирал Н.Б гэх хүнтэй холбож өгсөн. ...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “И Март” худалдааны төвийн 1 давхрын кофе шоп дотор уулзсан. Уулзаад Н.Б надад японоор бичсэн баахан бичиг заримтууд үзүүлсэн ба түүнийгээ албан ёсны гэрчилгээ, зөвшөөрөл нь байгаа хүмүүс гэж үзүүлсэн. Би япон хэл мэдэхгүй учир орчуулж чадахгүй тэр хүнд итгэсэн. Намайг 2.600.000 төгрөгийг “Соотэн Планнинг" ХХК-ны данс руу шилжүүл гэхээр нь би тус худалдааны төвд үйл ажиллагаа явуулах Хас банк руу ороод тухайн компанийн данс руу 2.600.000 төгрөгийг шилжүүлсэн. ... 2019 оны 07 дугаар сард явуулна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Хонгорзулын “....Баяржаргалыг Япон улс руу ажилд зуучилж гаргадаг гэсний дагуу очиж уулзсан, тэгээд би Баяржаргалтай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Монгол Улсын Их сургуулийн хажуу талд байх кафед уулзсан, анх уулзахад Н.Б нь би Японд 10 жилийн сургуулиа төгссөн, тэнд олон жил амьдарсан одоо Япон улс руу барилын ажпын чиглэлээр хүмүүс зуучлах ажпыг хийж байгаа, Япон улсын талын хүмүүстэй хамтарч ажилладаг гэж хэлж байсан. Өөрийгөө “Соотэн Планниг” нэртэй компаний захирал ажилтай гэж хэлж байсан бөгөөд “манай компани нь гадаад руу ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй, асуудалгүй найдвартай зуучилж гаргаж өгнө, хамгийн удлаа гэхэд 6 сарын дараа та Япон улс руу явчихна гэж хэлж байсан. ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөн тэр кафедаа уулзаад Н.Бтай Япон улс руу зуучлах утга бүхий ажпын байр зуучлалын гэрээ байгуулсан, тэгээд Н.Б нь урьдчилгаа төлбөр 2.500.00 төгрөгийг яаралтай төлөх ёстой байна гэж надад хэлж байсан. ...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөгийг “Соотэн Планниг” ХХК-ны данс руу шилжүүлсэн. ...сүүлдээ Баяржаргал утсаа авахгүй, анх өгсөн утасны дугаарууд нь холбогдохоо больж эхэлсэн..Япон улсаас хүмүүс ирсэн талаар би мэдэхгүй байна. Япон хүнтэй уулзаж, ярилцлаганд орсон зүйл болоогүй. Н.Б нь онлайнаар Монгол ийм мэргэжилтэй хүмүүс байна гээд Япон хүнтэй чатаар холбогдож байсан Япон хэлээр яриад байсан. ...гэхдээ ямар ч хүнтэй холбогдоод ярьж болно. Н.Б нь дандаа худлаа ярьж байсан учир итгэх аргагүй байсан. Тэрнээс бол Монгол нөгөө ажил олгогч Япон хүмүүс биечлэн ярилцлага хийгээгүй...миний хувьд ямар ч ярилцлаганд ороогүй...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Отгонбаярын “....Би 2019 оны 09 дүгээр сард Япон улс руу явуулж ажлын байранд зуучлуулна гэж Соотэн планнинг ХХК-ийн захирал Н.Б гэх хүнтэй уулзаад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ажлын байр зуучлалын гэрээ хийсэн...Ингээд гэрээ хийсний дараа урьдчилгаа гэж 2.500.000 төгрөгийг Соотэн планнинг ХХК-ийн 5002478957 тоот данс руу хийж, бэлнээр Баяржаргалд өөрт нь 100.000 төгрөг өгсөн...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр..данс руу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3.900.000 төгрөгийг дээрх компанийн данс руу өгсөн..Ингээд зуучлалын хөлс нийт 7.500.000 төгрөгийг бүрэн гүйцэт өгсөн уг мөнгөө нөхөн төлүүлэх хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ө.Батпүрэвийн “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Япон уясад ажилд зуучилна” гэх фейсбүүкийн зарын дагуу хоябогдож, хэд хоногийн дараа багшийн дээдийн урд байряах “ДЧЛЛ” гэх барилгын 6 давхрын 604 тоот оффис дээр нь очиж өөрийгөө “Сотэн Флэйнинг” ХХК-ийн ерөнхий захирал гэж танилцуулсан Н.Бтай уулзсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эгч Д.Мөнхтуяагийн данснаас урьдчилгаа 2.500.000 төгрөгийг Хас банкны данс руу түүний өрөөнд байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Тэгээд шар хуудас чинь 3 сарын дараа гарах байх тэрний дараа үлдэгдэл 5 сая төгрөгөө авна гэж хэлсэн ... 3 сарын дараа шар хуудас гарсан эсэх талаар асуухад гараагүй байна гэж байсан .. тэгээд 7 хоног бүх асуухад Япон талаасаа түр оршин суух зөвшөөрөл нь ирээгүй байна шалгагдаж байгаа юм байна, ямартай ч бичиг баримтыг чинь явуулчихсан байгаа зөвшөөрөл чинь гарах байх гэж хэлдэг байсан. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шар хуудасны зөвшөөрөл гарсан гээд над руу чатаар зураг явуулсан. Тэгээд уулзъя гэхээр уулзахгүй, утсаа авахгүй, гар утсаа авахаараа шалтаг хэлж зугтаад байдаг байсан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр багшийн дээдийн хойд талын ТомэндТомс кофе шофод уулзахад” шар хуудас чинь гарчихсан, удахгүй элчингийн ярилцлагад ороод тэгээд явна, одоо үлдэгдэл 5 сая төгрөгөө хийчих үү” гэхээр нь түүний данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш холбогдох болгонд хэлээ сайн бэлд, элчинтэй холбоотой асуудлыг би зохицуулна гэдэг байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр элчингийн ярилцлагад орно өглөө 08 цагт Япон улсын элчин сайдын яам дээр бэлэн байж байгаарай гэхээр яваад очтол өөрөө ирээгүй зугтаад алга болсон. Өмнө нь мөн 2 дугаар сард бас ийм явдал тохиолдож байсан. Намайг лавлаж асуухаар “дээгүүр хүмүстэй ярьж байгаад зохицуулчихна, чи элчинд орох шаардлагагүй” гэж хэлсэн. “ДЧЛЛ” гэх барилгын 6 давхрын 604 тоот оффис дээр “Сотэн Флэйнинг” ХХК-ийн ажилтан гэхээр өөр хүн байгаагүй...2.500.000 төгрөгөө оффис дээрээс нь шилжүүлсэн. Харин 5.000.000 төгрөгөө МУБИС-ын автобусны буудлын кофе шопоос интернэт банкаар явуулж байсан...” гэсэн мэдүүлэг,


            Хохирогч О.Мөнхжингийн “...Би 2019 оны 05 дугаар сард фэйсбүүкээр “Япон улсад ажилд зуучилна” гэсэн зарын дагуу “Соотэн Планнинг” ХХК-ны захирал Баяржаргалтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ди Эйч Эл барилгын 604 тоотод очиж тэгсэн уг залуу Япон улс руу яаралтай 10 хүнийг бүртгэж байна, хэлгүй байж болно, барилгын ажил хийнэ, зуучлалын хөлс нийт 4.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Эхний ээлжид урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхэнтэйгээ ярилцаад 1 хоногийн дараа Баяржаргалын оффис дээр очоод Баяржаргалын хувийн компанийн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш үлдэгдэл 2.500.000 төгрөгийг шар хуудас ирэхээр төлөөрэй гэсэн. Тэгээд би бага, багаар 2.500.000 төгрөгийг Баяржаргал гэх хүний Данс руу шилжүүлсэн.. 2019 оны намар байсан Н.Б нь Япон улсаас хүмүүс ирсэн, тэгээд ярилцлага авна гэж хэлсэн.Тэгээд хэлсэн өдөр, цагт нь очоод тэгээд өдөржин хүлээсэн боловч хүн ирээгүй байсан. Ажлын газрын гадаа нь хүлээсэн боловч ирээгүй бөгөөд утас руу нь залгасан боловч удахгүй очно гэсэн боловч огт ирээгүй. Надад 4.500.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч С.Амартүвшингийн “...Би 2019 оны 05 дугаар сард фэйсбүүкээр Япон улсад ажилд зуучилна” гэсэн зар*ын дагуу "Соотэн Планнинг” ХХК-ны захирал Баяржаргалтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ди Эйч Эл барилгын 604 тоотод очиж тэгсэн уг залуу Япон улс руу яаралтай 10 хүнийг бүртгэж байна, хэлгүй байж болно, барилгын ажил хийнэ, зуучлалын хөлс нийт 7.500.000 төгрөг олно гэж хэлсэн. Эхний ээлжид урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгөх ёстой гэж элсэн. Тэгэхээр нь би ээжтэйгээ ярилцаад 3 хоногийн дараа Баяржаргалын оффис дээр очоод Баяржаргалын хувийн Хаан банкны дансанд 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл 5.000.000 төгрөгийг Японы талаас зөвшөөрөл 'арсны дараа өгнө гэж Баяржаргалтай тохиролцсон. Тэгээд надад Япон талаас зөвшөөрөл явсан гэж миний өөрийн фейсбүүк рүү зураг бичиг баримт явуулаад үлдэгдэл 5.000.000 төгрөгөө яаралтай өг гэсэн. Тэгэхээр нь би 5.000.000 төгрөг элж дансаар нь шилжүүлсэн. Тэрнээс хойш удаан хугацаа өнгөрч Баяржаргалтай холбогдсон боловч надаас зугтааж надтай холбогдохоо больсон. Мөн утсаа авахгүй, тухайн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ди Эйч Эл ХХК-ны оффис одоо байхгүй байгаа. Иймд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.Цогийн “...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Soten Planing гэсэн нэртэй фэйсбүүк хуудсанд Япон улсад ажилд зуучилна, япон хэлгүй байж болно гэсэн зар байсан ингээд зарын дагуу түүний фэйсбүүк хуудсан дээр байршуулсан байсан 91910566 дугаарын утсаар холбоо барьхад Н Баяржаргал гэдэг хүн байсан бөгөөд тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ди Эйч Эл оффисын 604 тоот өрөөнд очин уулзсан. Уулзахад Баяржаргал нь өөрийгөө Япон улс руу яваад ирсэн Япон улсын Элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа, ажпын хөлс гээд 4.500.000 төгрөгийг шилжүүлэх юм бол Япон улс руу явах визийг түргэн шуурхай гаргаж өгнө гэж хэлсэн. ...Н.Б нь өөрөө “Соотэн Планнинг” ХХК-ны захирал гэж байсан бөгөөд байгууллагын данс руу мөнгө шилжүүлчих гэж хэлсэн. Гэхдээ Япон улсс руу явах визний урьдчилгаа 2.000.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Н.Бын 5622086747 дугаарын данс руу шилжүүлсэн. ...Гэтэл удалгүй Баяржаргал нь виз мэдүүлсэн, одоо зөвхөн оршин суух зөвшөөрөл шалгуулж байна, шар хуудас нь өнөө маргаашгүй элчингээр орно гэж хэлсэн. Тэгээд үлдсэн 2.500.000 төгрөгийг шилжүүл гэсэн тул би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Соотэн Планнинг” ХХК-ны Хас банкны 5002478957 тоот данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 4.500.000 төгрөгийг Н.Бд шилжүүлэн өгсөн, гэтэл Япон улс руу явуулах виз гараагүй. Н.Б нь шар өнгийн хуудас чинь ирсэн гэж хэлээд миний зурагтай шар хуудас өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын үед санагдаж байна, элчингийн ярилцлагадаа ороорой гэж хэлээд дуудсан бөгөөд тэр өдрөөс хойш ямар ч холбоогүй алга болсон4.500.000 төгрөгийн хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг,

 

Ажлын байр зуучлалын гэрээний хуулбарууд,

 

Хохирогч нараас мөнгө шилжүүлсэн талаархи баримтууд,

 

Хохирогчийн нарын эзэмшлийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,

 

“Соотэн Планнинг” ХХК-ийн эзэмшлийн “Хас” банкны 5002478957 тоот дансны хуулга,

 

Н.Бын эзэмшлийн “Хаан” банкны 5622086747 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Н.Бын эзэмшлийн Хас банкны 5002479528 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

“Соотэн Планнинг” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11/5894 дугаартай “Соотэн Планнинг” ХХК-ны улсын бүртгэлийн лавлагаа,

 

Н.Бын эзэмшлийн “Хаан” банкны 5622086747 тоот дансанд, “Соотэн Планнинг” ХХК-ийн “Хас” банкны 5002478657 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар Н.Б нь хохирогч нарт “Япон улс руу ажлын байранд зуучилна”, “Япон улс руу гаргаж өгнө, бичиг баримт бүрдүүлж өгнө” гэж хэлэн тэдгээрээс нийт 46.600.000 төгрөгийг авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, банкны дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар хохирогч нарт худал хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, тэдгээрийг хуурч төөрөгдүүлэн “Япон улс руу явж ажиллаж, амьдрах” гэсэн хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан үйл баримт нотлогдсон байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нөхцөл бүрдсэн байдлыг илэрхийлэх ба шүүгдэгчээс бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго агуулсан байхыг ойлгодог ба шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Баас 46.600.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч Н.Энхсайханд 5.000.000 төгрөг, Э.Ирээдүйд 5.000.000 төгрөг, М.Мөнхзоригт 2.600.000 төгрөг, Н.Хонгорзулд 2.500.000 төгрөг, Б.Отгонбаярт 7.500.000 төгрөг, О.Батпүрэвт 7.500.000 төгрөг, О.Мөнхжинд 4.500.000 төгрөг, С.Амартүвшинд 7.500.000 төгрөг, Г.Цог-д 4.500.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөхтэй  холбоотойгоор хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Н.Баас хохирогч Н.Энхсайханд 5.000.000 төгрөг, Э.Ирээдүйд 5.000.000 төгрөг, М.Мөнхзоригт 2.600.000 төгрөг, Н.Хонгорзулд 2.500.000 төгрөг, Б.Отгонбаярт 7.500.000 төгрөг, О.Батпүрэвт 7.500.000 төгрөг, О.Мөнхжинд 4.500.000 төгрөг, С.Амартүвшинд 7.500.000 төгрөг, Г.Цог-д 4.500.000 төгрөгийн хохирол буюу нийт 46.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг Н.Энхсайхан, Э.Ирээдүй, М.Мөнхзориг, Н.Хонгорзул, Б.Отгонбаяр, О.Батпүрэв, О.Мөнхжин, С.Амартүвшин, Г.Цог нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Платинум” зочид буудал дотор “чи миний дүүгээс салдаг хэн юм бэ” гэж хэлж уурлан Г.Базарсүрэнгийн нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож, биед нь “доод эрүүний зүүн булангийн хугарал, 8 дугаар шүдний хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, нүдний алимын цус харвалт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Г.Базарсүрэнгийн  “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн найз Энхжаргалтай уулзсан. ...Баяржаргал ирсний дараа бид нар гараад платинум гэсэн зочид буудал руу хамт очъё гэсэн. ...Баяржаргал бид хоёр хамт юм яриад сууж байсан бөгөөд тэгтэл Баяржаргал нь “чи миний дүүгээс салдаг хэн юм бэ” гэх мэтээр над руу дайраад байсан бөгөөд цохих гээд байсан тэр үед нь би хүнтэй маргаад яахын зодоон хийж болохгүй гээд өрөөнөөс гарах гэсэн чинь намайг Баяржаргал зуурч аваад тэгээд миний нүүр рүү буюу зүүн талын шанаа, эрүү рүү хамар руу 2-3 удаа цохисон. ... одоогоор нийт 7,8 сая төгрөг гараад байна, үүнээс нийгмийн даатгалын төлбөр хасаад 5 орчим сая төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Бын “...би Базарсүрэнг 3-4 удаа л цохьсон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №8469 дугаартай шинжээчийн “...1. Г.Базарсүрэнгийн биед доод эрүүний зүүн булангийн хугарал, 8 дугаар шүдний хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, нүдний алимны цус харвалт гэмтэл, эрүүний хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5% алдагдуулна...” гэсэн дүгнэлт,

 

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн болон эмнэлэгт үзүүлсэн тухай баримтууд зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчээс хохирогчийн нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдсон байна.

 

Тодруулбал Н.Б нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Г.Базарсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй..” гэж тус тус заасан.

 

Хохирогч Г.Базарсүрэнгээс “...5 сая төгрөгийн хохирол учраад байгаа...” гэж мэдүүлсэн байх ба хэрэгт нотлох баримтаар авагдсан 1.930.525 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Г.Базарсүрэнгээс гэм хорын хохиролтой холбоотойгоор нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурьдлаа.

 

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах хэргийн тухай:

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны “Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрлийг хуурамч болохыг мэдсээр байж хохирогч Э.Ирээдүйд “ манай компани нь Монгол Улсын иргэдийг гадаад улсад зуучлах тусгай зөвшөөрөлтэй” гэж хэлж бичиг баримтыг үзүүлж ашигласан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4/1851 дугаартай “Соотэн Планнинг” ХХК нь Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлгүй байна” гэсэн албан бичиг,

 

Хохирогч Э.Ирээдүйн “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Скайтел ХХК-ийн хажууд талд байх зочид буудал руу орж хүлээлгийн танхимд нь уулзахад Н.Б нь манай Соотэн Планнинг ХХК нь олон хүмүүсийн гадаад руу тэр тусмаа Япон улс руу ажилд зуучилж виз гаргах ажлыг хийж байгаа найдвартай гэж хэлж байсан бөгөөд надад Монгол Улсын иргэдийг гадаад улсад зуучлах тусгай зөвшөөрөлтэй гээд Соотэн Планнинг ХХК-ийн нэр дээрх нэг зөвшөөрөл харуулж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №3286 дугаар шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн “2018.07.20” гэсэн огноотой, 2018/82/027 дугаартай Соотэн Планинг ХХК-д олгосон гэх “Тусгай зөвшөөрөл” гэсэн баримтыг биет байдлаар ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.07.20” гэсэн огноотой, 2018/82/027 дугаартай тэн Планинг ХХК-д олгосон гэх “Тусгай зөвшөөрөл” гэсэн баримтын цаас нь үнэт цаас биш байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн “2018.07.20” гэсэн огноотой, 2018/82/027 дугаартай Соотэн Планинг ХХК-д олгосон гэх “Тусгай зөвшөөрөл” гэсэн баримтыг энгийн хэрэглээний цаасан дээр өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн “2018.07.20” гэсэн огноотой, 2018/82/027 дугаартай Соотэн Планинг ХХК-д олгосон гэх “Тусгай зөвшөөрөл” гэсэн баримтад өнгөт хэвлэх төхөөрөмжийн шинж тэмдэг болох олон өнгийн будагч бодис цэгэн хэлбэрээр жигд бус тархаж, нэвчсэн шинж тэмдгүүд илэрсэн....” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Баас Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны “Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрлийг хуурамч болохыг мэдсээр байж бусдад үзүүлж ашигласан болох нь тогтоогдсон байх ба тэрээр уг үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа хүсч санаатай үйлдсэн үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

“Тусгай зөвшөөрөл бүхий баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэдэгт тухайн баримт бичгийг эрх бүхий байгууллагаас олгоогүй буюу хуурамч болохыг мэдсээр байж өөртөө эрх олгуулах, үүргээс чөлөөлөгдөх, өөрт ашигтай давуу байдал бий болгох, эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах зорилгоор тодорхой үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувьд хуурамч тусгай зөвшөөрөл бүхий баримт бичиг гэдгийг мэдсээр байж өөрийнх нь үүсгэн байгуулсан, захирлаар ажилладаг “Соотэн Планнинг” ХХК-ийг Монгол улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах эрхийн тусгай зөвшөөрөлтэй гэж эрх олгосон мэтээр бусдад үзүүлсэн үг, үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. 

 

Прокуророос шүүгдэгч Н.Быг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны “Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ялласан.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад Н.Баас Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны “Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрлийг хэзээ, хаана, хэрхэн яаж хуурамчаар үйлдсэн болохыг тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдоогүй тул шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж тухайн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ийнхүү тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуульд заасан хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.      

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Быг тусгай зөвшөөрөл бүхий баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч Хонгорзулын мэдүүлэгт “улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөр бичиг баримтыг надад үзүүлж байгаагүй” гэдэг. Гэтэл прокуророос тусгай зөвшөөрлийн баримтыг хуурамчаар ашигласан гэдэг. Эндээс үзвэл Баяржаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэм хэрэг эргэлзээтэй шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Учир нь Хохирогч Э.Ирээдүйн “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Скайтел ХХК-ийн хажууд талд байх зочид буудал руу орж хүлээлгийн танхимд нь уулзахад Н.Б нь манай Соотэн Планнинг ХХК нь олон хүмүүсийн гадаад руу тэр тусмаа Япон улс руу ажилд зуучилж виз гаргах ажлыг хийж байгаа найдвартай гэж хэлж байсан бөгөөд надад Монгол Улсын иргэдийг гадаад улсад зуучлах тусгай зөвшөөрөлтэй гээд Соотэн Планнинг ХХК-ийн нэр дээрх нэг зөвшөөрөл харуулж байсан...” гэсэн мэдүүлэг болон бусад баримтуудаар өмгөөлөгчийн санал няцаагдсан болохыг тэмдэглэв.    

 

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол байхгүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүх шүүгдэгч Н.Быг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан гэж үзлээ.

 

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Н.Бын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Н.Бын гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд залилах гэмт хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /залилах гэмт хэргийн хохирлоо нөхөн төлсөн, хүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэв.  

Шүүгдэгч Н.Бын 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор…2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан…Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,… гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.”гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлснөөс гадна тэрээр байнгын оршин суух хаягтай болох нь тогтоогдсон.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Н.Бын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоов.

Шүүгдэгч Н.Б нь өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 37-24 тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 37-24 тоотоос шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй, бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Н.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Н.Б-г тусгай зөвшөөрөл бүхий бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Н.Бын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Н.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Быг өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 37-24 тоот газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих болохыг дурьдсугай.

 

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хохирогч Н.Энхсайхан, Э.Ирээдүй, М.Мөнхзориг, Н.Хонгорзул, Б.Отгонбаяр, О.Батпүрэв, О.Мөнхжин, С.Амартүвшин, Г.Цог нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Баас 1.930.525 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Базарсүрэнд  олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Г.Базарсүрэн өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДУЛАМСҮРЭН