Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02450

 

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02450

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

    

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Газар бизнес төв ... тоотод оршин байрлах, “Эко вест ойл” ХХК,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Сг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагч “Эко вест ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр иргэн Н.Сгийн хүсэлтийн дагуу 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 10240 литр дизель түлшийг Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай группын шатахууны агуулахаас ачуулж хүлээлгэн өгсөн. Хариуцагч Н.С түлшний үнэ 16,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа оршин суудаггүй байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Сг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Эко вест ойл” ХХК нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Сг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Н.С нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Эко вест ойл” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Н.Сг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Сг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Норовсамбуугийн Санжаа нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 1 дүгээр .. дугаар байр .. тоотод оршин суух бүртгэлтэй, … регистрэй, …, … дугаарыг эзэмшдэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч …дугаартай болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА