Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/02313

 

2017 оны 08 сарын 29 өдөр

                Дугаар 102/ШШ2017/02313

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3-р хороо, ..р хороолол, ..-р байр …тоотод оршин суух Садо овогт Н.Б

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Аыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Б нь Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид хороололд орших Happy mart нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг түүний өмчлөгч болох О.Атай гэрээ байгуулан түрээслэн ажлуулж байсан бөгөөд түрээсийн гэрээ дуусгавар болох үед 2017 оны 4 дүгээр сарын 13-нд иргэн О.Атай гэрээ байгуулж өөрийн хөрөнгөөр худалдан авч дэлгүүрт ашиглаж байсан хөргөгч , кассын машин, даацийн тавиур, лангуу, камер зэрэг эд зүйлийг О.Ад 3,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч төлбөр төлөх баталгааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан.гэвч гэрээний дагуу төлөх ёстой 3,000,000 төгрөгийг О.А гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул 2017 оны 06 сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Голомт хотхон ,Үндсэн хуулийн гудамж, Д байр, 133 тоотод оршин суудаг гэх гэрээнд заасан хаягаар Сүхбаатар дүүрэгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаяг дээр оршин суудаггүй гэх шалтгаахаар нэхэмжлэл буцаагдсан. Иймд тус иргэний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Б нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Аыг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд О.А иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Н.Бүрэнжаргалын хүсэлтийг хангаж, О.Аыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагч Н.Бийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Аыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.О.А нь Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Голомт хотхон ,Үндсэн хуулийн гудамж, Д байр, …тоотод оршин суух бүртгэлтэй, … регистрэй, … дугаарыг эзэмшдэг, хүсэлт гаргагч Н.Б нь … дугаартай болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА