Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

  

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч *******-н өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч*******-н өмгөөлөгч Г.Баттулга,

Шүүгдэгч *******,*******                                    

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт *******, Х овогт Ж.М нарт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ......... оны ...... дүгээр сарын ..........-нд ... аймгийн ...... суманд төрсөн, ........ настай, ......,...........боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........ аймгийн..... сумын ......... багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ...............регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Х овгийн *******

Монгол улсын иргэн, .......ны ............дугаар сарын ..........-нд Завхан аймгийн...... суманд төрсөн, ......... настай, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ...... аймгийн .. сумын ..........агт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ..................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Х овгийн Ж. М.

Холбогдсон хэргийн талаар:

  2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 18 цагийн орчимд Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцийн хажууд иргэн *******,******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар харилцан зодолдож ******* нь******* нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан,  Ж.М нь ******* нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 18 цагийн орчимд Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцийн хажууд иргэн *******,******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар ******* нь******* нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан,  Ж.М нь ******* нүүрэн тус газарт нь мөн гараараа  цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоциклийг жолоодож 10 настай хүүхдээ араараа суулгаж Петровис колонк ороод бензин авах гэтэл колонкийн түгээгч байхгүй байсан тул хүүхдээ Петровис колонк дээр буулгаж орхиод колонкийн түгээгч айлд очоод Г.Г аваад буцаад колонкийн байранд орж ирээд байж байтал ******* миний араас орж ирээд намайг “...арчаагүй банди вэ, ээждээ гэрийн цагаан бүрээс авч өгч чадахгүй, тахир дутуу бандийг үхдэл болгоно шүү...” гэснээс болж хоорондоо барилцаж аваад колонкийн байрны өрөөнөөс гараад гадаа намайг “... арчаагүй банди вэ чамайг ална...” гээд нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиж аваад уруул амнаас цус гаргасан. Тэгээд намайг хаячихаад явах гэж байхад нь ******* та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд “...чамайг яасан ч яадаг юм, банди минь чамайг алчихаагүй дээр зүгээр явуулаарай ...” гэж хэлээд зугтахыг оролдох гэхээр нь өөрийнх нь унаж явсан 14-31 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү орж суугаад ах Э.Б руу өөрийн 88554683 гэх дугаараас 91217446 дугаар луу залгаад намайг ******* зодчихлоо гэж хэлэхэд ах над руу явах замдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Миний нүүрэн хэсэгт цохиж гэмтэл учруулсан юм. Тухайн гэмтлийг гараараа цохиж учруулсан.Тухайн үед  би өөрийнхөө хамгаалах гэж 2 удаа гараараа түүний нүүр хэсэг рүү нь цохисон. Нэг нутаг усны хүмүүс нэг нэгэндээ гомдол санал, нэхэмжлэх зүйл юу байхав. Хөндүүр болсон шүд, толгой зүгээр болчихвол гомдоод байх зүйл алга... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р хуудас/,

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед иргэн Э.Д хамт 0,5 литрийн Соёрхол нэртэй архи сумын төвийн урд талд найзтайгаа хамт ууж байгаад 19 цагийн үед найз Э.Д гэр  рүүгээ, би Бонго маркийн 14-31 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ жолоодон Петровис колонк ороод бензин авах гээд очсон чинь колонкийн түгээгч гарч ирэхгүй байхаар нь колонкийн байр руу явж орсон чинь*******, Г.Г,******* хүүхэд нар өрөөнд байж байсан. Тэгээд би хонь хариулж байсан хүнд архи өгөөд яаж байгаа юм, мал сүрэг чинь чоно боохойн хоол боллоо, чи  архи ууж байхаар хадам ээждээ гэрийн цагаан бүрээс авч өгч чадахгүй байна уу гэж хэлээд хоорондоо барилцаж байгаад колонкийн байрны өрөөнөөс гараад гадаа нь бид хоёр маргалдан мууцалдаад******* ганц хоёр цохиж аваад гэр рүүгээ явах гэсэн чинь******* нь миний унаж явсан машины араас барьж аваад тавихгүй болохоор нь машиндаа оруулж суулгасан юм. Тэгээд******* өөрийг  чинь ирж авах хүнээ дууд гэж хэлэхэд Э.Б гэх ах руугаа ярьж намайг ******* зодчихлоо ирээд аваадах гэж хэлээд байж байсан чинь удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Миний хамар өмнө нь ямар нэгэн хүнтэй маргалдан цохиулж  гэмтэл аваагүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой иргэн******* маргалдах үед гараараа цохиж миний хамрыг муруй болгосон. Миний нүд жоохон өвчин орсон, хамар муруй  болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед ажлаасаа орж ирээд байж байсан чинь над руу 88554683 дугаараас дуудлага орж ирэхээр аваад ярьсан чинь та хаана байна би бензин авах гэсэн юм очоод авъя гэхээр нь за гэж хэлээд хоол цайгаа уугаад байж байтал******* манайд орж ирээд намайг Чансаа маркийн мотоциклоор ажлын байр руу аваачин тос,  масло аваад төлбөр тооцоогоо хийгээд  байж байхад ******* бензин авъя гэж орж ирсэн.  Тэгснээ******* руу чи архи ууж байхаар хадам ээждээ гэрийн цагаан бүрээс аваад өгч чадахгүй байна уу гэсэн чинь******* нь чамд хэн нь хэнтэйгээ архи ууж явах нь ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдан өрөөнөөс ************** нар гараад явсан юм.*******, *******-р  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо барилцдаж аваад байсан. Яг нэг нэгнээ цохиж байгааг нь би хараагүй. Тэнд би,*******, *******,******* хүүхэд бид хэд байсан. Тэр үед гадаа харанхуй байсан болохоор ажиглах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед сумын төвийн урд талд ******* 0.5 литрийн Соёрхол нэртэй архи ууж байгаад ******* 19 цаг 30 минутын орчимд Петровис колонк орж бензин авна гээд 14-31 ЗАА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан, би Мустанг-5 маркийн мотоцикл жолоодон Тэс сумын Дооно багийн Хужирын үзүүр гэх газарт байх гэр рүүгээ явсан. Тухайн үед ******* хамар муруй байсаныг би сайн анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.М бол миний аав, ******* гэдэг хүнийг танихгүй. Тухайн өдөр би аавтайгаа Петровис колонкийн газар хамт байсан. Аав колонк орж бензин авах үед нэг хүн ирээд аавыг зүгээр байхад татаж аваад байсан. Манай аав руу том дуугаар яриад, татаж аваад унагаад, босгоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

Эмч Ч: “... Иргэн Ж овогтой М 35 настай.  Хамрын урд хэсэг арьс зулгарсан. Нүүрний хэсэгт цус наалдсан. Доод уруулын дотор талд хэгзэрч шарх үүсч цус гарч байв. Шарханд цэвэрлэгээ хийж уруулын дотор талд хоёр оёдол тавьж цусыг тогтоов...” гэсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 64-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000000344 дугаартай: “...Ж.М биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, доод уруулны дотор хэсэгт шарх, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.******* биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 000000343 дугаартай: “...******* биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хамрын таславчын мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ******* хамрын муруй нь шинэ, хуучин аль болохыг нарийн тогтоох боломжгүй байна. ******* хамрын муруй нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байж болно. ******* биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/,

Эмч Ч: “...Иргэн П Д 40 настай. Хамар зүүн тал руу бага зэрэг муруйсан. Баруун нүдний доод талд хөхөрсөн байв...” гэсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 70-р хуудас/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000000119 дугаартай: “..Шинжилгээнд хүргүүлж ирсэн******* биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. ******* цуснаас спиртийн агууламж илэрч байна.******* биеэс авсан цуснаас 2.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 85-86-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 000000118 дугаартай: “... Шинжилгээнд хүргүүлж ирсэн *******

 биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. *******

 цуснаас спиртийн агууламж илэрч байна. ******* биеэс авсан цуснаас 1.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нарын хувийн байдлын талаар

Гэрч С.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******р нь 1981 онд Завхан аймгийн Тэс сумын төрөх тасагт төрсөн. ******* нь 18-19 жил мал маллаж амьдарч байгаа.  Хүнд тусархаг, шударга зантай, харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн харагдсан. Одоо эхнэр У.Ж гэр бүл болоод 13-14 жил амьдарч байгаа.  Намайг Дооно багийн эмчээр ажиллаж байх хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сонсож байгаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас /,

Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Д нь 1981 онд Завхан аймгийн Тэс суманд төрсөн. ******* нь мал маллаж амьдардаг. Хүнд тусархаг, шударга зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Эхнэр У.Жүгдэржавтай гэр бүл болоод 13-14 жил амьдарч байгаа. Гэр бүл болсноосоо хойш нэг хүүхэдтэй болсон бөгөөд одоо Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7-р ангид сурдаг. Намайг Дооно багийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сонсож байгаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас /,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.М нь 1986 онд Завхан аймгийн Тэс суманд төрсөн. Мал маллан амьдардаг. Хүнд тусархаг, шударга зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Эхнэртэйгээ 6-7 жил хамт амьдарч байна. Гэр бүл болсноосоо хойш хоёр хүүхэдтэй болсон.******* нь бие махбодын хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэж манай багт бүртгэлтэй байдаг. Намайг Баян-Уул багийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар тодорхойлолт авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.М нь сүүлийн 19 жил мал маллан амьдарч байна. Хүнд тусархаг зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Эхнэр О.Э хамт 9 жил амьдарч байна. Хоёр хүүхэдтэй. Том хүүхэд нь 2 дугаар ангид сурдаг. Бага хүүхэд нь аав, ээжтэйгээ хамт байдаг.*******өнгөншагай нь нойр хоолгүй явахаараа татаж ундаг өвчтэй, эхнэр О.Э нь оюуны хомсдолтой хоёулаа группт байдаг, бичиг үсэг мэдэхгүй. Намайг Баян-Уул багийн эмчээр ажиллаж байх хугацаанд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 359 дугаартай: “...Х овогт П Д /ИО81090514/ нь ам бүл 3. Завхан аймгийн Тэс сумын Дооно багт эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. ******* нь 2020 оны жилийн эцсийн байдлаар адуу-50, үхэр-28, хонь-493, ямаа-306 нийт 877 толгой мал тоолуулсан нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 29-р хуудас/,

Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 301 дугаартай: “...Ж овогтой М /ИО86012512/ нь ам бүл 4. Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багт эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/,

Шүүгдэгч П., Ж. нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн хууль бус, хүч хэрэглэн бусдыг цохиж, зодож байгаа үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би******* хандаад чи манай малчинд архи аваачиж өгч хувааж ууснаас болоод манай мал чононд идүүлсэн байна гээд хэлсэн чинь би чиний малыг идчихээ юу гэхээр би чамайг идсэн гэж хэлээгүй байна чи архи аваачиж өгч байхаар хадам ээждээ ч болов цагаан бүрээс авч өгч чадахгүй байна уу гээд бид хоёр хоорондоо маргалдаж барьцалдаад өрөөнөөс гарсан. Тэгсэн чинь миний толгойны араас М нэг удаа цохихоор нь би зөрүүлж цохичихоод түлхчихсэн чинь цаашаа унасан  Тэгээд би машиндаа ороод суутал чи миний өвөрт байсан архийг хагалчихлаа гээд хүрээд ирэхээр нь би машинаасаа буугаад бүсээ тайлаад аваагүй гэтэл миний нүд рүү нэг удаа гараараа цохихоор би зөрүүлээд түүнийг 2 удаа цохисон. Би******* нүүр хэсэгт гараараа гурван удаа цохисон. Харин******* миний толгойны ар хэсэг рүү нэг удаа, нүд рүү нэг удаа гараараа цохисон. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 18 цагийн орчимд би Тэс сумын зүүн урд талд байрлах Петровиус колонк дотор өөрийн хүү Б, колонкийн түгээгч Г нарын хамт сууж байтал гаднаас Д орж ирээд чи муу гөлөг ээждээ гэрийн цагаан бүрээс авч өгч чаддагүй гөлөг вэ чи гээд бид хоёр муудалцаад ******* түрүүлээд гадагшаа гарахаар нь би түүний хойноос дагаад гартал чам шиг тахир дутуу бандийг үхдэл болгоно гээд миний нүүр хэсэг 3-4 удаа цохиод газар унагаад нүүр рүү өшиглөчихөөд машиндаа суугаад явах гэхээр нь би түүний машинд орж суугаад Б ах руу хэлээд ах цагдаа дуудсан.  Би түүний нүүр рүү  нэг удаа гараараа цохисон. Миний толгой хэсэг 3-4 удаа цохиод газар унагаад нүүр рүү өшиглөчихсөн. Гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж шийдвэрлэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.   

Шүүгдэгч нар нь төлөх хохирол төлбөргүй болох нь:

Ж.М, ******* нарын “... Нэхэмжилсэн зүйл байхгүй. Сайн дураараа эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар / хх-ийн 116-р хуудас /,

Шүүгдэгч ************** 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт,

Ж.М, ******* нар эвлэрч, баталгаа гарган, гарын үсэг зурж ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт П Д, шүүгдэгч Х овогт Ж М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ