| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00347/И |
| Дугаар | 415 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 415
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, овогт //-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 153/2017/00347/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.
Нэхэмжлэгч Р.*******
Хариуцагч Б. нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Б.тэй 2005 оноос дагавар хүү ий хамт амьдарч, 2006 онд охин Б. , 2009 онд хүү Б., 2014 онд Б. нарыг тус тус төрүүлсэн. Энэ 12 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд өдий хүрлээ. Тухайлбал байнга хардаж сэрдэснээс хамт олон, найз нөхөдтэйгээ уулзах нийллэг цайллаганд орох эрхгүй, миний дух цөм цохиж мөн бүх биеийг битүү хөх няц болтол цохиж 2011 онд эрүү үүсгэгдэж байсан, 2017 оны 02 дугаар сард бага охин бид хоёрыг ална гэж нисэхийн чиглэлд авч давхин миний хөлийг машины хаалгаар хавчуулж гэмтэл учруулж байсан, хүү бид хоёрыг мөнгөний хулгайд 2 удаа хардаад шалгуулахад өөрөө аваад дансандаа хийчихсэн байсан зэрэг үйлдэл гаргаж байсан. Мөн уурлах бүрдээ гэр орныхоо эд хогшлыг эвдэж хэмхэлж, гар утас хагалж дэвслэх, бичиг баримт шатаах асуудал байнга гаргадаг. Гэр орны ажилд оролцдоггүй амьдралын асуудал ярихаар байнга уцаарлаж дагавар хүү ийг зайл хулгайч новш, эхээ аваад зайл гэх мэт гудамжны үг хэллэг байнга хэрэглэдэг байсан. Намайг зодоод зогсохгүй миний дагавар хүүхэд, өөрийнхөө хүүхдүүдийг зодож цохиж хүчирхийлж ална шүү гэдэг лоозонг байнга уншдаг. Энэ амьдарч байсан байшингаа энэ овоохой сөнөвөл таарна шатаачихъя, Р.******* чамайг үхлийн муугаар үхэхийг чинь харна гэх мэтээр харааж доромжилдог. Цагдаагийн байгууллагад олон удаа мэдэгдэж дуудаж өргөдөл өгч байсан ч засраагүй. Иймд цаашид энэ хүний зан авир шилжилтийн насны хүүхэд болон бага насны хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй 12 жил амьдарсны эцэст сэтгэл санаа бие махбодийн хувьд асар их хохирол амсаж байна. Энэ хүний гарт миний бие болоод 4 хүүхэд амиа алдаж болзошгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 35 сая төгрөгний 2 өрөө квотын байрыг 4 хүүхэд болон бидэнд үлдээж бусад машин, гэрийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад Б.тэй дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1. Амьдралын аливаа асуудалд адил тэгш үүрэг хүлээнэ.
2. Өөрсдийн цалин бусад орлогын талаар дэлгэрэнгүй мэдээлж үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэхэд ижил оролцоог буй болгоно.
3. Өөрсдийн ажлын онцлогийг ойлгож хэн хэнээ хардаж сэрдэх нөхөр Б. эхнэр Р.*******г дахин зодож цохихгүй.
4. Байрны зээл мөн дулаан, халаалт, цэвэр ус, интернет, цахилгааны зардлыг чи би гэхгүй сар сард ээлжилж төлнө
5. Эхнэр Р.*******г томилолтоор ажиллахад хүүхдүүдээ эцгийн ёсоор харж, ажиллах нөхцөл боломжоор хангана.
6. Хамт олны нийллэг цайллаганд нь оролцуулж, өнгөрсөн хугацааны амьдралаар нь цоллохгүй, дагавар хүүхэд ийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж явна.
7. Б. нь Цагдаагийн байгууллагад ажилладаг дүү Б.Батсайханаар өмгөөлүүлж хамгаалуулахгүй байх,
8. 2 талын ах дүүгээ хүндэтгэж чиний ах дүү нар гэдэг үгийг амьдралдаа хавчуулахгүй амьдрахаар гэрээ байгуулж байна гэв..
Хариуцагч Б.Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.*******тэй эвлэрч байна. Эвлэрлийн гэрээнд заасан заалтуудыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ бодоод хамт амьдарна. Би удаа дараа уучлалт гуйсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Р.*******, хариуцагч Б. нар нь амьдралын аливаа асуудалд адил тэгш үүрэг хүлээнэ. Өөрсдийн цалин бусад орлогын талаар дэлгэрэнгүй мэдээлж үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэхэд ижил оролцоог буй болгоно. Өөрсдийн ажлын онцлогийг ойлгож хэн хэнээ хардаж сэрдэх нөхөр Б. эхнэр Р.*******г дахин зодож цохихгүй. Байрны зээл мөн дулаан, халаалт, цэвэр ус, интернет, цахилгааны зардлыг чи би гэхгүй сар сард ээлжилж төлнө. Эхнэр Р.*******г томилолтоор ажиллахад хүүхдүүдээ эцгийн ёсоор харж, ажиллах нөхцөл боломжоор хангана. Хамт олны нийллэг цайллаганд нь оролцуулж, өнгөрсөн хугацааны амьдралаар нь цоллохгүй, дагавар хүүхэд ийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж явна. Б. нь Цагдаагийн байгууллагад ажилладаг дүү Б.Батсайханаар өмгөөлүүлж хамгаалуулахгүй байх, 2 талын ах дүүгээ хүндэтгэж чиний ах дүү нар гэдэг үгийг амьдралдаа хавчуулахгүй амьдрахаар эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Р.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт амьдралын аливаа асуудалд адил тэгш үүрэг хүлээх, өөрсдийн цалин бусад орлогын талаар дэлгэрэнгүй мэдээлж үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэхэд ижил оролцоог буй болгох, өөрсдийн ажлын онцлогийг ойлгож хэн хэнээ хардаж сэрдэх нөхөр Б. эхнэр Р.*******г дахин зодож цохихгүй байх, байрны зээл мөн дулаан, халаалт, цэвэр ус, интернет, цахилгааны зардлыг чи би гэхгүй сар сард ээлжилж төлөх, эхнэр Р.*******г томилолтоор ажиллахад хүүхдүүдээ эцгийн ёсоор харж, ажиллах нөхцөл боломжоор хангах, хамт олны нийллэг цайллаганд нь оролцуулж, өнгөрсөн хугацааны амьдралаар нь цоллохгүй, дагавар хүүхэд ийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж явах, Б. нь Цагдаагийн байгууллагад ажилладаг дүү Б.Батсайханаар өмгөөлүүлж хамгаалуулахгүй байх, 2 талын ах дүүгээ хүндэтгэж чиний ах дүү нар гэдэг үгийг амьдралдаа хавчуулахгүй амьдрахаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ