| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00338/И |
| Дугаар | 418 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, У******* овогт М*******ийн Н******* /*******/-ын хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 153/2017/00338/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З*******, хүсэлт гаргагч М.Н******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Н******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 онд Төв аймгийн Угтаал сумын Сангийн аж ахуйд төрсөн. Намайг төрөхөд эцэг, эх маань гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би сургуулиа төгсөөд Төв аймгийн Баянчандмань дахь хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд байхдаа хөдөлмөрийн дэвтрээ нээлгэсэн. Би сургуульд сурч байхдаа Нарагхатангийн Н******* гэж багш нартаа хэлдэг байсан. Иргэний үнэмлэхээ авахдаа эх М*******аар овоглосон. Миний зүгээс бичиг баримтаа ямар байдалтай байсан талаар хайхрахгүй явж байгаад тэтгэвэр тогтоолгох болоод овог, нэр зөрүүтэй талаар мэдсэн. Иймд намайг 177603 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож өгнө үү....Манай багш хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний овог, нэрийг дарж бичсэн алдаа гаргасан....Манай аав Н.Наранхатан нь осолд орж байсан бөгөөд би аавынхаа аав, ээж хоёр дээр буюу өвөө, эмээ дээрээ өссөн.Эхлээд эцэг Наранхатанаар овоглоод явж байгаад дараа нь эх М*******аар овоглосон. Би бичиг баримтаа ийм зөрүүтэй байсныг анзаараагүй байна гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Н******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
М.Н*******д Төв аймгийн Баянчандмань дахь хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас Наранхатангийн Н******* нэрээр хөдөлмөрийн дэвтэр олгосон болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, БНМАУ, Ардын боловсролын яамнаас олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №177603 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дотор хийгдсэн бичилт, зураг, уг зурган дээр дарагдсан тамга, төрсөн он, доторх бичилт нь Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 116 дугаартай Ажилд томилох ба буцалтгүй тэтгэмж, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1989 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 182 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбаруудтай тохирч байх төдийгүй, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул Төв аймгийн Баянчандмань дахь хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас Наранхатангийн Н******* нэрээр олгосон №177603 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь М*******ийн Н******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Төв аймгийн Баянчандмань дахь хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас Наранхатангийн Н******* нэрээр олгосон №177603 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* дугаар регистртэй, У******* овогт М*******ийн Н******* мөн болохыг тогтоосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Н*******ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ