Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт бүртгэлтэй, одоо Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 153/2017/00381/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Х.******* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болоод шүүхэд хандсан. Би гурван хүүхэдтэй. Би Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригад буюу 3-р бригадад 1983 оны 09 сарын 23-ны өдрөөс 1992 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл малчин буюу хоньчин, саальчнаар ажиллаж байсан ба энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....1980 оны 06 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад барилгын туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа нэмж тогтоолгохоор хүсэлтийнхээ шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Х.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгын туслах ажилчнаар, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд малчин /хоньчин, саальчин/-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгын туслах ажилчнаар, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /хоньчин, саальчин/-аар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Лавлагаа хүргүүлэх тухай 912 тоот албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадын 70 дугаар дансны хуулбарууд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадын 70 дугаар дансны хуулбарууд зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Х.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул түүний 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчин /хоньчин, саальчин/-аар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хүсэлт гаргагч Х.******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 6 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгын туслах ажилчнаар, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /хоньчин, саальчин/-аар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******гийн Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгын туслах ажилчнаар, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /хоньчин, саальчин/-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчин /хоньчин, саальчин/-аар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хүсэлт гаргагч ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 6 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгын туслах ажилчнаар, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1983 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /хоньчин, саальчин/-аар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ