| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00342/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 153/2017/00342/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, хүсэлт гаргагч Э.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд 6 дугаар ангиа төсгөөд эх, эцгийнхээ хамт мал маллаж байгаад, гэр бүл болоод өнөөдрийг хүртэл мал маллаж байна.Манай нөхрийн нэрийг Мянгад гэдэг....Иймд ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарыг дуустал туслах малчнаар, 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Э.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Э.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчнаар, 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлсон хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Э.******* нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчнаар, 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 422 тоот Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч С.*******ын ....Э.******* нь 1983 оны 6 сараас ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг, эхийн хамт нэгдлийн малчнаар ажиллаж байсан....нэгдэл тартал нэгдлийн малчин байсан.... гэх мэдүүлэг, гэрч С.*******ы ....Э.******* нь 1983 оны 6 сараас ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг, эхийн хамт нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Мянгатхантай гэр бүл болсон ба нэгдэл тартал нэгдлийн малыг нөхрийн хамт малласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудсанд буй иргэн С.*******, Х. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ы ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчнаар, 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.*******ыулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ