Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 153/2017/00337/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Ж.******* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би 1983 онд 8 анги төгсөөд 1985 онд Увс аймгийн ТМС-ийг механикжуулалтын ангийн төгсөөд 1985 оны 7 дугаар сараас эхлээд Буянт суманд ажиллаж эхэлсэн. 1985 оноос 1989 оныг дуустал Буянт суманд ажиллаад, түүнээс хойш нэхмэлийн цехэд ажиллаж байгаад, гуанзанд ажиллаад одоо малчнаар ажиллаж байна. Иймд миний 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд тогооч, тэжээл бэлтгэгч, саальчнаар, 1989 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн гуанзны бэлтгэгч цехэд бэлтгэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд тогооч, тэжээл бэлтгэгч, саальчнаар, Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн гуанзны бэлтгэх цехэд 1989 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлсон хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.******* нь Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд тогооч, тэжээл бэлтгэгч, саальчнаар, Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн гуанзны бэлтгэх цехэд 1989 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 631 тоот албан бичиг, Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйн 70 дугаар дансны хуулбарууд, 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 041600 дугаартай ******* *******ы хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудсанд буй иргэн М.Хартолгой, Ж.Нямаахүү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ы Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд тогооч, тэжээл бэлтгэгч, саальчнаар, Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн гуанзны бэлтгэх цехэд 1989 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ыулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ