Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 428

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

             

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449.962 /дөрвөн зуун дөчин есэн мянга есэн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 153/2017/00313/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч ******* тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авсан. Х.******* нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулсан болно. Иймд хариуцагч Х.*******аас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449962 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* ХХК-ийн Ховд салбарын захирал П.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд салбараас Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний ******* гэрээний дугаартай Хишигт овогтой *******т J7 гар утасны лизингийн төлбөр болох 449,962 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.******* нь тус төлбөрийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХКомпани нь хариуцагч Х.*******т холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449.962 /дөрвөн зуун дөчин есэн мянга есэн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч ******* ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь ******* ******* ХХК-ийн Ховд салбарын захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,149 төгрөгийн тал хувь болох 7,074.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 7,074.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХКомпанид олгож, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 14,149 төгрөгийн тал хувь болох 7,074.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х.******* нь 449.962 /дөрвөн зуун дөчин есэн мянга есэн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч ******* ******* ХХКомпани нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХКомпанийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,149 төгрөгөөс 7,074.5 /долоон мянга далан дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.*******аас 7,074.5 /долоон мянга далан дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХКомпанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ