| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00376/И |
| Дугаар | 417 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* нарын байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2*******7 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч,153/2*******7/00376/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.******* оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1983 оноос 1994 он хүртэл 10 жилийн 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо эмээ ээж болох гаар овоглож бичсэнийг засварлан бичсэн бөгөөд дээрх бичиг баримт овог нэрийн зөрчилтэй болсон тул тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна....Иймд 451761 дугаартай хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигчээр Ц.******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ховд аймгийн Төвийн Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулиас 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгосон №451761 дугаартай гийн ******* нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр нь 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгосон гэх боловч тухайн хөдөлмөрийн дэвтрийн нүүр хэсэгт БНМАУ, 1991 он гэсэн бичилттэй, доторх бичилтэд сургуулийн захирлын 1994 оны 1-р сарын 19-ний 04 тоот тушаалаар, мөн 10 жилийн I дунд сургуулийн захирлын 1997 оны 10-р сарын 14-ний өдрийн 33 тоот тушаалаар гэх бичвэрүүдэд дарагдсан тамга нь БНМАУ, Ховд аймгийн Төвийн Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, БНМАУ, Ховд аймгийн 10 жилийн I дунд сургууль гэсэн бичвэрүүдтэй, тамганы голд 1960-1992 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд бүхий дүрстэй байгаа нь хүсэлт гаргагчид 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгосон нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Ц.******* нь Ховд аймгийн төвийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай Ажилд авч ажиллуулах тухай тушаал, Ховд төвийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар болон холбогдох баримтаа бүрдүүлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргах эрх нь нээлттэй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ховд аймгийн Төвийн Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулиас 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгосон №451761 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ