Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 427

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

             

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******т холбогдох утасны ярианы үндсэн төлөр 36,193.55 төгрөг, алданги 18,096.78 төгрөг, нийт 54,290.33 /тавин дөрвөн мянга хоёр зуун ерэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 153/2017/00373/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хариуцагч Б.******* нь манай байгууллагатай 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 98671229 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан ба энэхүү дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 36,193.55 төгрөгийн төлбөрөө төлөөгүй. Иймд алданги 18,096.78 төгрөг, үндсэн зээл 36,193.55 төгрөг, нийт 54,290.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХКомпанийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 02/01-5423 тоот албан бичгээр ирүүлсэн албан бичигт: Тус компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* нь нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХКомпани нь хариуцагч Б.*******т холбогдуулан утасны ярианы үндсэн төлөр 36,193.55 төгрөг, алданги 18,096.78 төгрөг, нийт 54,290.33 /тавин дөрвөн мянга хоёр зуун ерэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч ******* ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь ******* ХХКомпанийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 02/01-5423 тоот албан бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгож, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч ******* ХХКомпани нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХКомпаний 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны 110000321668 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******оос 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ