| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00400/И |
| Дугаар | 432 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дүгээр байрны тоотод оршин суух, //-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 153/2017/00400/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь И.тай 2002 онд танилцаад, 2004 оны 08 сарын 12-ны өдөр хүү Ж. төрсөн. Хүүгээ 4 нас хүртэл нь эцэг, эхийнхээрээ хамтран амьдарч байгаад түүнээс хойш 13 нас хүртэл нь хамт амьдраагүй бөгөөд хоорондоо холбоогүй амьдарч ирсэн. Хүү Ж. нь эхийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа бөгөөд цаашдын хүмүүжил болон сурлагад нь анхаарахын тулд эцэг И.гаар тэжээн тэтгүүлэх шаардлага гарсан. Иймд И.гаас Ж.д хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү....Ж. нь Говь-Алтай аймгийн дунд сургуулийн 8 дугаар ангид суралцдаг гэв.
Хариуцагч И. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...И. миний бие Г.*******тай 2002 онд танилцаж, улмаар 2004 оны 8 сарын 12-нд Ж. хэмжээх хүүтэй болсон. Бид гэр бүл болон хамтран амьдраагүй. Г.******* хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсний дагуу миний бие хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхөө мэдэгдэж байна....Шүүх хуралдаанд миний бие оролцох боломжгүй тул намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Учир нь Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, бидний дунд өөр ямар нэгэн маргаан байхгүй болохоор би шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй болно гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч И.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч И. нар 2002 онд танилцан, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж. төрсөн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүү Ж.гийн №0003075 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн ....миний бие Г.*******тай 2002 онд танилцаж, улмаар 2004 оны 8 сарын 12-нд Ж. хэмжээх хүүтэй болсон.... гэх тайлбараар зэргээр нотлогдож байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Ж. нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг И.гаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Ж.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүү Ж. нь Говь-Алтай аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг болох нь Говь-Алтай аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 146 тоот албан бичиг, 2017 оны 6 дугаар сарын -ний өдрийн Говь-Алтай аймгийн ******* сум дахь Сум дундын Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдлоо.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар гагцхүү нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас хуулинд зааснаар чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банк дахь 1100003668 тоот дансандтушаасан 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүЖ. нь 13 нас хүрсэн байгаа тул Говь-Алтай аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 166,500 төгрөгийг хүү Ж.д сар бүр хариуцагч И. төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Ж.д сар бүр төлөх тэтгэлэг 166,500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1,998,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46,918 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг И.гаасгаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тхай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахЦ.Байгалмаад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 46,918 /дөчин зургаан мянга есөн зуун арван найм/ төгрөгийг хариуцагч И.гаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ