Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* нд холбогдох

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* ны даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үндэслэлгүйгээр бууруулсан цалин 91,000 /ерэн нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 153/2017/00339/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж., нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1986 оноос өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* нд үйлчлэгчээр 31 жил тасралтгүй ажиллаж байна. Би сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байдлаасаа болж Улаанбаатар хот болон орон нутгийн эмнэлэгт үзүүлж хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмч нар эмчилгээ хийлгэхээс гадна дасгал хөдөлгөөн хийх, явган явахыг зөвлөсний дагуу 5 дугаар сарын 1-нээс эхлэн Ард аюушийн тйд Сүүн сэтгэл холбоо төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг хийн дасгал хийхэд оролцдог болсон. Миний ажил өглөө 7 цагт эхлэх ёстой боловч би 6,15-6,35 цагийн хооронд ирж ажлаа хийж байгаад 7-7.25 хооронд дасгал хийдэг. Үүнийг цаг бүртгэлийн машин болон тухайн өдрийн харуулын цагийн бүртгэл батална. Миний дасгал хийж байгаа явдал нь Тамгын газарт болон миний ажилд хохирол учруулаад байхаар зүйл биш гэж бодож байна. Дасгал хийснээс шалтгаалан миний бие ажлаа хийгээгүй орхигдуулж байгаагүй, дутуу хийж байсан удаа байхгүй. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* хамт олны хурлын төгсгөл дээр ны дарга Д. нь А.******* эгч ажлынцагаар тэтгэврийн самгачуудтай гимнастик хийхгүй шүү, сануулах арга хэмжээ авна гэж хэлсэн. Сануулах арга хэмжээ нь цалингийн 20 хувь бууруулсан тушаал надад гардуулж өгсөн учраас би зөвшөөрхгүй гэж өргөдөл гаргасан. Арга хэмжээ авсан тушаал нь үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил тасалдаг гэжээ. Би ажил тасалдаггүй ээжийгээ өвчтэй байхад 3 өдөр асарсан, өвчтэй гээд 3 өдөр байсан. Өөр би ажил тасалж байгаагүй. 30 гаруй жил ажиллахдаа ажил тасалж байгаагүй. Манай гарын хээгээр цаг бүртгэдэг машин нь яг бүртгэдэггүй юм билээ. Өнөөдөр ч гэсэн программ нь ажиллахгүй байлаа....Урьд ажиллаж байсан дарга хамт олноороо гарч дасгал хийдэг байсан. Эмнэлгээр яваад хөдөлгөөн дутагдаж байна гэхээр нь дасгал өглөөд эрт ирж 10 минут дасгал хийдэг байсан. Иймээс ******* ******* ны даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр бууруулсан цалин 91,000 төгрөгийг гаргуулан өгнө үү....Үндэслэлгүйгээр бууруулсан цалингаа буруу бодсон байна. 83,099 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын дарга Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ. Гэсэн заалтад нийцүүлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталсан дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг баримтлан, мөн журмын 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр А.*******д үндсэн цалин 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн able программыг ажилтнуудын цаг бүртгэх болон цаасан суурьтай баримт ашиглалтыг багасгах зорилгоор ашиглахаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/66 дугаар тушаалаар мөрдөж эхэлсэн бөгөөд байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтаар тус программыг мөрдөж ажиллахаар болсон.

Энэ программын тайлангаас үзэхэд ******* ******* ны үйлчлэгч ажилтай А.Кулиза нь 2017 оны 4 дүгээр сард 56 цаг ажил тасалсан, 5 удаа ажлаас хоцорсон, 2017 оны 5 сард 1 удаа ажлаас хоцорч, 2 удаа ажлын цагаа дутуу бүртгүүлсэн байх нь баримтаар нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:А.******* нь ажлын цагаар ажлаа хийж байгаагүй, ажлын байрандаа байдаггүй ажлын байраа удаа дараа орхин явсан, урдаас тайлбар тавьдаг, тавьсан үүрэг даалгавар биелүүлдэггүй гэсэн үндэслэлээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.2.2-д заасан үндэслэлээр 20 хувиар цалин бууруулсан байсан. Манай зүгээс гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* нд холбогдуулан ******* ******* ны даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үндэслэлгүйгээр бууруулсан цалин 91,000 /ерэн нэгэн мянга/ төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* ны даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үндэслэлгүйгээр бууруулсан цалин 83,099 /наян гурван мянга ерэн ес/ төгрөг гаргуулах тухай гэж тодруулжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор ажилтан гомдлоо шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ А.******* нь ажлын цагаар ажлаа хийж байгаагүй, ажлын байрандаа байдаггүй, ажлын байраа удаа дараа орхин явсан, урдаас тайлбар тавьдаг, тавьсан үүрэг даалгавар биелүүлдэггүй гэж маргасан болно.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* ны даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Агванбайн *******гийнүндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Нэхэмжлэгч А.*******д өөрийн хариуцсан тйгаа цэвэрлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, ажлын цагаар ажлын байраа удаа дараа орхин явсан, энэ чиглэлээр удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцэж, хамт олны хурал дээр хэрүүл маргаан үүсгэсэн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч дээрх тушаалд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь бичгийн нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон н тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заажээ.

Хариуцагч нь ....А.*******д үндсэн цалин 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан... гэж тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* ны даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаартай тушаалын 1 дэх заалтад ....үйлчлэгч Агванбайн *******д үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай. гэж заасан нь уг тушаалаар нэхэмжлэгч А.*******д ямар хугацаагаар /1 сар эсвэл 1 хоногоос 1 сар хүртэл/, хэдэн хувиар /20 эсвэл 1-20 хүртэл/ үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй, мөн нэхэмжлэгч нь ******* ******* байхад уг тушаалд Агванбайн ******* гэж нэхэмжлэгчийн эцэг /эх/-ийн нэрийг зөрүүтэй бичсэн байна.

Иймд эрх зүйн хувьд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* ны даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалингаас суутгал хийсэн 83,099 /наян гурван мянга ерэн ес/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулж ирүүлсэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 дугаартай Дотоод журам батлах тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/66 тоот Программ ашиглалтыг сайжруулах тухай тушаалын хуулбар, ЭЙБЛ программыг ашиглах зааврын хуулбар, Ерөнхий тайлан гэх хуудаснууд зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим-ыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.... гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* наас улсын тэмдэгтийн хураамжид 4,550төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* ны даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* наас 83,099 /наян гурван мянга ерэн ес/ төгрөгийггаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3. Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* ******* наас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ