| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0837/э |
| Дугаар | 2018/ШЦТ/02 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Н.Булганчимэг, Шүүгдэгч Т.Б,
түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Эрүүгийн хэргийн дугаар 1711000000217 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Т Б холбогдох эрүүгийн 1711000000217 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Шүүгдэгч: Б Т Б /РД:ТЛ90040374/, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрэхлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангайн 23 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Холбогдсон хэргийн талаар; Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сондор үнэт эдлэлийн дэлгүүрээс Д Ц эд хөрөнгө болох 59 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 23.092.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгаас бууж ирээд 2 цалингаа өртэй байсан хүндээ бүгдийг нь өгсөн. Мөнгөө өгөхөд ийм олон сар удаасан байж 2.000.000 төгрөг өглөө гээд өр нэхэгдээд байсан. Эхнэр бөгж үзээд зогсож байхад худалдагч нь анзаарахгүй байх шиг байсан. Үүнийг аваад явчихвал өрнөөсөө гарчих юм шиг санагдсан гэв. Хохирогч Д Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед Сондор үнэт эдлэлийн дэлгүүрийн лангуунаас 59 ширхэг тавиуртай монетон бөгжийг эрэгтэй хүн авч явсан. Тэгээд хойноос нь манай худалда гч Алтанцэцэг нь гарч гүйсэн ч барьж чадалгүй алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ Гэрч С.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Сондор дэлгүүрт Цээгийгийн хамт ажиллаж байхад хар өнгийн богино куртиктай, хар сараал өнгийн өмдтэй, толгойдоо богино үстэй, туранхай биетэй, баруун хацар дээрээ хар бараан өнгийн 3 см орчим урттай толбо бүхий сорвитой, нүүр царай нийтлэг байдаг төрхтэй хшоёр гар нь эвэршээд мойнигшсон, баруун гарын дунд, хуруунд хоёр хажуу нь хээтэй хэлбэрийн хувьд дунд зэргийн мөнгөн бөгж зүүсан 26-27 орчим насны 170 см орчим өндөртэй залуу орж ирээд монетон бөгж сонирхоод байсан, Энэ залуу эхлээд манай дэлгүүрт орж ирээд байхдаа өөртөө бөгж авна гэж байснаа утсаар яриад гадагшаа гарсан, эргэж орж ирээд эхнэртээ бөгж авахаар болсон гэж байсан. Дахин орж ирээд бөгж үзээд үнийг нь доош нь болгож өгөөч гээд байсан. Ингэж үзээд нөгөө залуу гараад явахад нь хоёр залуу орж ирэн нэг бөгж худалдаж авсан. Бөгжний тавиурт монетон бөгж 60 ширхэг байсан. Надаас бөгж авсан хоёр залууг гарахад нөгөө өмнө бөгж үзсэн залуу зөрөөд дахин орж исрэн. …Өмнө нь үзсэн бөгжөө авъя гэж хэлснээ ер нь өөртөө грамм ихтэй бөгж авъя гэхээр нь би лангуун дээр тавиуртай бөгжөө үзүүлээд байсан байсан чинь шүүрч аваад зугтаасан. Тэгээд би араас нь гараад гүйсэн чинь нөгөө залуу манай дэлгүүрээс гараад баруун тийшээ гүйгээд байшингийн голоор урагшаа зугтааж Хаан банктай байшингийн дундуур гараад төв зам руу гараад алга болсон гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/. Иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Тухайн өдөр би ажил дээрээ тооцоо хийгээд байж байсан. Тэгсэн 01 цагийн үед хаалгаа тогшоод байхаар нь хаачихсан байна гэж хэлэхэд 2 бөгж тавьчихъя гээд гуйгаад мөнгөний яаралтай хэрэг гараад байна. Өмнө нь 300.000 төгрөгөөр барьцаанд тавьж байсан гээд гуйгаад байхаар нь өөрийнхөө ломбарданы үнэлгээгээр үнэлж үзэхэд 235.000 төгрөг болсон. Тэгээд би гуйгаад байхаар нь 235.000 төгрөгөөр барьцаанд авсан. …Цагдаагаас ирээд хурааж авсан. Тиймэээс 235.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/ Гэрч Э.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед би дээрх хаяган дээр байрлах гэртээ байж байхад миний хүргэн ах болох Ууганбаяр нь утсаар дуудаад манай нэг найзыг гэрт нь хүргээд өгөөч таксигаар явах гэхээр их мөнгө гарах гээд байна гэхээ рнь би өөөрийн 06-00 УБҮ улсын дугаартай верна аксент маркийн 3 машинтайгаа дуудсан газар болох 21 дүгээр хорооллын 41 дүгээр байрны гадна очсон тэгээд би Ууганбаяр ахын гэрт ороход эхнэр хүүхэд нь болон өөр хүмүүс байсан. Өвөрхангай аймгийн Уянга суманд хамт ажиллаж байсан найз нь гээд нэг залуу байсан нэрийг нь Б гэж байх шиг байсан. Тэгээд Ууганбаяр ах бид хоёр тэр Б гээд залууг гэрт нь хүргэж өгөх гээд миний машинтай явсан. Тэр Б гээд залуу 61-ийн гарам орно тэнд эхнэр нь байдаг дуудаад байна гэж байсан боловч Б нь мөнгө байхгүй ломбарданд өөрийн бөгжөө тавиад явъя гээд 21-р хороололд байдаг онгорхой ломбард хайсан боловч байхгүй байсан учраас Драгон, Хархорин, багшийн дээд, Сансар гэх газруудаад ломбард хайж явсан онгорхой байсан ломбард нь тэр бөгжийг авахгүй гээд байна гээд гарч ирсэн. Тэгээд И-Март дэлгүүрийн хойно 2017 оны 11 дүгээр сарын 04-ний 02 цагийн үед Б гэрлүүгээ явахаа болилоо чи энэ бөгжийг түр авчих би маргааш мөнгөтэй болоод чамаас бөгжөө буцааж авъя гээд надад ломбарданд тавих гээд байсан шар өнгийн метал бөгж 1 ширхэгийг өгсөн бөи тэр бөгжийг нь аваад гэртээ харьсан гэх мэдүүлэг /ххийн 39-40 дүгээр хуудас/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл “..Шилэн лангуунуудад ул мөр илрүүлэх чиглэлээр криминалистикийн шинжээч ажиллаж зүүн талын хананы наад талын шилэн лангууны хойд талаасаа хоёр дахь лангууны баруун дээд хэсгээс гарын мөр 2 ширхэгийг илрүүлэн бэхжүүлж авав, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 8-9 дүгээр хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03- ны өдрийн ¹621 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрүүдийг папилон санд 2017-346-ЧД дугаараар зодлон оруулж, харьцуулан шинжлэхэд МN003010005660 дугаараар Төмөрбаатар овогтой Б нэрээ орсон хүний зүүн гарын ядам, дунд хурууны дардастай тохирч байна. Гарын дардастай тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ Ял шийтгэлийн талаар: Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 70 дугаар хуудас/ Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар: Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сондор үнэт эдлэлийн дэлгүүрээс Д.Цэрэндбадамн эд хөрөнгө болох 59 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 23.092.500 учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д Ц мэдүүлэг, гэрч С.Алтанцэцэгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ¹621 дугаартай дүгнэлт, гэрч Э.Ариунбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж 4 авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сондор үнэт эдлэлийн дэлгүүрээс Д Ц эд хөрөнгө болох 59 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 23.092.500 учируулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар: Дээрх гэрч, хохрогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв. Хохирогч
шүүгдэгч Т.Бөөс 58 ширхэг бөгжийг хураан авч хүлээлгэн өгсөн, Т.Бийн ах А.Батзориг нь хохирогч Д Ц 317.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригт 235.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн одоо гомдол саналгүй гэх /хх-ийн 36-37 дугаар хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр бусдад төлөх төлбөргүй байна. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Иймд шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 51 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Б Т Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр 5 хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Т.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд 51 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай. 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 8. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА