Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 408

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах, ХХКомпанидхолбогдох

Гэм хорын хохирол 22,374,900 /хорин хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 153/2016/00302/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А., иргэдийн төлөөлөгч С., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч Ж.нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.тэй дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд: 1-рт. Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,374,900 /хорин хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөгөөс хариуцагч ХХКомпани нь 9,000,000 /есэн сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцлоо.

2-рт. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 13,374,900 /арван гурван сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

3-рт. Нэхэмжлэгч нь цалин хөлсний зөрүү, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, гэм хорын хохирлын талаар цаашид дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******тэй дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд: 1-рт. Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,374,900 /хорин хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөгөөс хариуцагч ХХКомпани нь 9,000,000 /есэн сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцлоо.

2-рт. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 13,374,900 /арван гурван сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

3-рт. Нэхэмжлэгч нь цалин хөлсний зөрүү, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, гэм хорын хохирлын талаар цаашид дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хариуцагч ХХКомпанид холбогдуулан гэм хорын хохирол 22,374,900 /хорин хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,374,900 /хорин хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөгөөс хариуцагч ХХКомпани нь 9,000,000 /есэн сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 13,374,900 /арван гурван сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч нь цалин хөлсний зөрүү, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, гэм хорын хохирлын талаар цаашид дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

М.******* нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Б.*******т, хариуцагч ХХКомпаний захирал Ө. нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17/78 дугаартай албан бичгээр Н.т тус тус итгэмжлэл олгосон байх бөгөөд зохигчийн итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч  ХХКомпаниас 9,000,000 төгрөгт ногдохулсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийн тал хувь 79,475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  ХХКомпанид холбогдох гэм хорын хохирол 22,374,900 /хорин хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,374,900 /хорин хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөгөөс хариуцагч ХХКомпани нь 9,000,000 /есэн сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 13,374,900 /арван гурван сая гурван зуун далан дөрвөн мянга есэн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч нь цалин хөлсний зөрүү, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, гэм хорын хохирлын талаар цаашид дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамж 79,475 /далан есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч ХХКомпани нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ