Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан Хохирогч Б.Бямбажав Шүүгдэгч М.Ганбаатар, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөтчин овогт Мижиддоржийн Ганбаатарт холбогдох 201718010033 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 0-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 00настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 0 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2 дугаар баг, Жимстэй хорооллын задгайд оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 3-р шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1-д зааснаар 03 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 10 сарын 03-ны өдрийн 371 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211.1-д зааснаар 02 жил 06 сар 11 хоногийн хорих ялаар, Сэлэнгэ аймгийн сум дундын 3-р шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 02 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-дэх хэсэгт зааснаар 05 жил 10 хоног хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 01 сар хорих ял дээр 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 4жил хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн Хөтчин овогт Мижиддоржийн Ганбаатар РД/ТГ-/ Яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Шүүгдэгч М.Ганбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 22-23 цагийн орчим хохирогч Б.Бямбажавыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвөөс Дөмбөн хороололд хүргэхээр 81-95 СЭҮ улсын дугаартай Аванте маркийн тээврийн хэрэгсэлд суулган явах замдаа дээрэмдэх зорилгоор хүч хэрэглэж буюу нүүрэн тус газарт нь цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсан бэлнээр 31.400 төгрөг, 110.415 төгрөгийн хадгаламжтай Хаан банкны виза карт бүхий түрийвч, Самсунг-Жи маркийн гар утас зэргийг нь дээрэмдсэн, улмаар хохирогч Б.Бямбажавыг Дөмбөн хорооллын хогийн хонхор гэх газарт, ална хэмээн заналхийлэн хоёр гарыг нь хүлж хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: 1.Хохирогч Б.Бямбажавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 2.Иргэний нэхэмжлэгч Г.Ганбаатарын шүүхэд гаргасан тайлбарт, 3.Гэрч П.Дулмаагийн мөрдөн байцаалтад өгсөн өгсөн мэдүүлэг /х.х-ийн 47-48-р хуудас/, 4.Хэрэг уярал болсон гэх гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 3-6-р хуудас/, 5.Шүүгдэгч М.Ганбаатарын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 13-16-р хуудас/, 6.Хохирогч Б.Бямбажавын биед гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 17-р хуудас/, 7.2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ¹429 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 60-р хуудас/, 8.2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ¹55 дугаартай үнэлгээний комиссын акт /х.х-ийн 86-р хуудас/ 9. М.Ганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 10.Шүүгдэгч М.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үс, ногоон шар өнгийн цахилгааны утас, ундааны сав, хас банкны гүйлгээний баримт, ариун цэврийн хэрэглэл, пивоны шил, тээврийн хэрэгсэлээс авсан үс, хохирогчийн улаан өнгийн дотоож, шүүгдэгчийн хар хөх өнгийн дотоож зэрэгт үзлэг хийж шинжлэн судалсан болно. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал: Шүүгдэгч М.Ганбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 22-23 цагийн орчим хохирогч Б.Бямбажавыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвөөс Дөмбөн хороололд хүргэхээр 81-95 СЭҮ улсын дугаартай Аванте маркийн тээврийн хэрэгсэлд суулган явах замдаа дээрэмдэх зорилгоор хүч хэрэглэж буюу нүүрэн тус газарт нь цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсан бэлнээр 31.400 төгрөг, 110.415 төгрөгийн хадгаламжтай Хаан банкны виза карт бүхий түрийвч, Самсунг-Жи маркийн гар утас зэргийг нь дээрэмдсэн, улмаар хохирогч Б.Бямбажавыг Дөмбөн хорооллын хогийн хонхор гэх газарт, ална хэмээн заналхийлэн хоёр гарыг нь хүлж хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох: 1.Хохирогч Б.Бямбажавын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... 2017 оны 04 сарын 7-8-нд шилжих шөнө “Залуус” бааранд орж 3 шил пиво уусан. 11 цагийн үед гэртээ харих санаатай такси барих гээд таксины зогсоол дээр сууж байтал нэг машин ирсэн. Явах уу? гэхэд явна гэхээр нь суугаад явсан. Манай гэр рүү хойгуураа явдаг юм. Гэтэл урдуур яваад байхаар нь зам товчилж л явж байгаа юм байлгүй гэж бодоод явж байтал хогын хонхор луу салдагаар ороод хэсэг явж байгаад зогссон. Тэгээд миний сууж байсан талын хаалгаар ирээд намайг нүүр рүү цохисон. Би яаж байгаа юм бэ? гэхэд үсдээд наанаа байж бай хөдөлвөл ална шүү. Чамд мөнгө байгаа юу гэхээр нь би байгаа карманд байгаа гэж хэлэхэд миний кармаг уудлаад утас түрийвч хоёрыг авсан. Намайг суудлын голоор дарж суулгаад хаашаа явах нь мэдэгдэхгүй яваад байсан. Тэгээд зогсоод буугад ир гэхээр нь буугаад ирсэн чинь хогын хонхорт очсон байсан. Хаалгаа онгойлгоод миний гарыг ард хүлээд миний хүрэмний товчыг тайлсан. Би та яах гээд байгаа юм бэ? гэхэд намайг орилвол ална шүү гэж хэлсэн. Тэгээд би айсандаа дуугүй байсан. Бэлгийн харьцаанд орсон. Орсныхоо дараа чиний биений юм ирчихсэн байсан юм уу? гэхэд нь тийм гэж хэлсэн. Надаас арчих юм байна уу? гэж асуугаад би байхгүй гэж хэлэхэд миний хэрэглэсэн байсан ариун цэврийн хэрэглэлийг аваад өөрийнхийгөө арчаад тэр дороо хаясан. Тэгээд намайг шээ гээд би доошоо суугаад шээсэн. Тэгээд намайг цаашаа хонхор газар аваачаад хөл гар ард хүлж орхиод яваад өгсөн гэв. Би арай гэж хөлнийхөө уяаг тайлж чадалгүй гутлаа тэндээ хаяад гэртээ ирснийхээ дараа гарныхаа уяаг тайлсан. Амныхаа скочыг гэрийнхээ доод талд авч хаясан. Тэгээд цагдаа дуудсан ......гэх мэдүүлэг 2.Иргэний нэхэмжлэгч Г.Ганбаатарын шүүхэд ирүүлсэн тайлбарт:….Г.Ганбаатар миний бие нь ээж Даваасүрэнгийн хамт амьдардаг. Жил гаруйн өмнөөс М.Ганбаатартай хамт амьдарсан. Энэ хугацаанд миний ээжид болон дүү бид хоёрт сайн сайхан харилцаатай эцгийн минь оролсоор ирсэн. Ийм учраас иргэн М.Ганбаатараас машины нэхэмжлэл болон гомдол санал байхгүй болно гэх тайлбар, 3.Гэрч П.Дулмаагийн мөрдөн байцаалтад өгсөн өгсөн мэдүүлэг:..Б.Бямбажавын бэлэг эрхтэнд үүссэн улайлт нь бусдад хүчиндүүлсэн буюу бэлгийн харьцаанд орсон, харшлийн гаралтай, бэлэг эрхтэнээ угаагаагүй, ариун цэврийн хэрэгслээ удаан хугацаагаар солиогүй зэрэг байдлуудаас үүсэх боломжтой гэх мэдүүлэг /х.х-ийн 47-48- р хуудас/, 4.Хэрэг учрал болсон гэх гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 3-6-р хуудас/, 5.Шүүгдэгч М.Ганбаатарын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 13-16-р хуудас/, 6.Хохирогч Б.Бямбажавын биед гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 17-р хуудас/, 7.2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ¹429 тоот шинжээчийн дүгнэлтэд:... 1.Б.Бямбажавын биед тархи дориголт, зүүн нүдний алимны доргилт, улайлт, баруун зүүн нүд, зүүн ташаа, зүүн шилбэний цус хуралт зүүн шилбэний цус хуралт, зүүн хаурын зулгаралт, зүүн нүд хацрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний паалангын эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Б.Бямбажавын бэлгийн харьцаанд орсон эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 6.Б.Бямбажав нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Мөн эр бэлгийн эс илэрсэнгүй гэх дүгнэлт /х.х-ийн 60-р хуудас/, 8.2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ¹55 дугаартай үнэлгээний комиссын актанд Сумын ИТХ-ийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолоор баталсан аргачлалын дагуу дүгнэв. -ЖИ-3 маркийн гар утас 1 ширхэг нь 150.000 төгрөг, -Улаан хүрэн түрийвч 1 ширхэг нь 10.000 төгрөг гэх дүгнэлт /х.х-ийн 86-р хуудас/ 9. М.Ганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 10.Шүүгдэгч М.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:.. 2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө таксид явсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад хохирогч Бямбажавтай таарсан. Явах уу? гэж асуухад явахгүй гээд нэлээн согтуу байдалтай сууж байсан. Гэтэл өөрөө хойно орж ирээд суусан. Хаагуур явах вэ? гэхэд хаагуур ч яахав та өөрөө мэдээд яв гэж хэлсэн. Би тойрч явж байхаар гээд зам товчлоод явсан. Өмнө нь би 2 согтуу хүнтэй таараад мөнгө байхгүй байх вий гэж бодоод мөнгө асуусан. Урд задгайгаар орж сайжруулсан замаар явж байгаад таксины мөнгө байгаа юу? гэхэд байгаа гэсэн. Би хохирогчийг дуугүй явж бай битгий ард архи уугаад байгаарай гэж хэлсэн. Тэгээд явж байтал муу новш чинь юу вэ? муу пизда чинь гээд ууж байсан пивоныхоо шилээр толгой руу цохисон. Намайг хойшоо үсдэж дарахаар нь хойшоо эргэх гэж байхдаа тохойгоороо нүүрэн тус газар нь цохисон. Би уурлаж бухимдаад гэрийнх нь урдуур тойрч орох гэж байгаад болиод цаашаа хогын хонхор руу явсан. Хогын хонхорын наад талын уулан дээр очиж байгаад машинаасаа буулгаж ирээд мөнгө чинь хаана байна гэхэд карманд байгаа гэхээр нь машины араас уяа гаргаж ирж уяж байгаад мөнгөө авсан. Тухайн үед нэг жижиг түрийвчинд 31.400 төгрөг, виза карттай байсан. Тэрийг нь аваад байж байтал Бямбажав та намайг зүгээр явуулчих хоёулаа унтчихъя тэгээд явуулчих тэгэх үү? гэж хэлсэн. Тухайн үед өөрийнх нь сарын тэмдэг нь ирсэн байсан болохоор ямар нэгэн өвчин байх вий гэж бодоод хурьцал үйлдээгүй. Бас цаг хожих гэж цахилгааны нарийн утсаар уяж орхиод гэр рүү гээ явсан. Гэртээ орчихоод явж байгаад цагдаатай тааралдаад тэгээд машинаа аваад явсан. Утас нь урд руу унасан байсныг нь мартсан байсан. Цагдаа нар үзлэг хийж байгаад утсыг олсон. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэндээ би харамсч, гэмшиж байна. Хүч хэрэглэж хүчиндсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүгдэгч М.Ганбаатар, түүний өмгөөлөгч нь хохирогчийн бэлэг эрхтнээс эр бэлгийн эс илрүүлэхээр арчдасын шинжилгээ авахад эр бэлгийн эс илрээгүй/х.х-ийн 46- рт/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр дотоожноос эр бэлгийн эс мөн илрээгүй, тухайн үед хэрэглэж байсан ариун цэврийн хэрэглэлээр арчсан гэж яриад байдаг. Үүнээс ч мөн эр бэлгийн эс илрээгүй тул /х.х-ийн 65рт/ Б.Бямбажавыг хүчиндээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлцэж байгаа болно. Хохирогч Б.Бямбажав шүүхийн хэлэлцүүлэгт “ Хаалгаа онгойлгоод миний гарыг ард хүлээд миний хүрэмний товчыг тайлсан. Би та яах гээд байгаа юм бэ? гэхэд намайг орилвол ална шүү гэж хэлсэн. Тэгээд би айсандаа дуугүй байсан. Бэлгийн харьцаанд орсон. Орсныхоо дараа чиний биений юм ирчихсэн байсан юм уу? гэхэд нь тийм гэж хэлсэн. Надаас арчих юм байна уу? гэж асуугаад би байхгүй гэж хэлэхэд миний хэрэглэсэн байсан ариун цэврийн хэрэглэлийг аваад өөрийнхийгөө арчаад тэр дороо хаясан” гэж мэдүүлсэн ба мөрдөн байцаалтын явцад ч шүүгдэгч М.Ганбаатарыг хүчиндсэн талаар тогтвортой мэдүүлсээр иржээ. Дээрх хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн өөр нотлох баримт хэрэгт байхгүй ба сум дундын эмнэлгийн лобарант гэрч А.Долгорсүрэнгийн ”Шинжилгээгээр Д.Бямбажавын бэлэг эрхтэнээс авсан арчдаст сперм илрээгүй” гэсэн мэдүүлэг, 2017 оны 04-р сарын 26 ны өдрийн 3898, 3900 тоот Д.Бямбажав, М.Ганбаатар нарын дотоож болон ариун цэврийн хэрэгсэлд эр бэлгийн эс илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч М.Ганбаатар нь хохирогч Б.Бямбажавтай бэлгийн харьцаанд ороогүй, түүнийг хүчиндээгүйг шууд үгүйсгэсэн нотлох баримт биш гэж шүүх үзлээ. Иймд М.Ганбаатарыг Б.Бямбажавын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдсэн, хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ. Шүүгдэгч М.Ганбаатар нь хохирогч Б.Бямбажавт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийт 62000төгрөг төлж барагдуулсан ба цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч М.Ганбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 81-95 СЭҮ улсын дугаартай “Аванте” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Ганбаатарын өмчлөлийн машин гэдэг нь тогтоогдож байх тул / х.х-ийн 130-рт / эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож Гантулгын Ганбаатарт буцаан олгож шийдвэрлэлээ. Ял шийтгэлийн хувьд : 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль нь шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлсэн шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулсан байх тул энэ хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж Эрүүгийн хуулийн /2002 оны/ 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1-д заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч М.Ганбаатарыг хохирогч Б.Бямбажавын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдсэн, хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцал байдалд харгалзан үзсэн болно. Шүүгдэгч нь М.Ганбаатар нь Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 01 сар хорих ял дээр 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 183 тоот шүүгчийн захирамжаар өршөөлийн хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар, 26 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагджээ./х.х-ийн 125-рт/ Шүүгдэгч М.Ганбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн түүний засрал хүмүүжилд Шүүхийн шийдвэр биелүүлэх алба хяналт тавихаар тогтоолоо. Шүүгдэгч энэ хэрэгт 105 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгааны утас, ундааны сав, ариун цэврийн хэрэглэл, Хас банкны гүйлгээний баримт, пивоны шил, тээврийн хэрэгслээс бэхжүүлж авсан үс, хохирогчийн улаан өнгийн дотоож, шүүгдэгчийн хар хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1, 1.1, 1.5, 1.8, 3.4 36.10 дугаар зүйлийн 1,2,4 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөтчин овогт Мижиддоржийн Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдсэн, бусдад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн /2002 оны/ 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар М.Ганбаатарыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг багтаан шүүгдэгчийн биелэн эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Ганбаатарт оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар М.Ганбаатарт оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгааны утас, ундааны сав, ариун цэврийн хэрэглэл, Хас банкны гүйлгээний баримт, пивоны шил, тээврийн хэрэгслээс бэхжүүлж авсан үс, хохирогчийн улаан өнгийн дотоож, шүүгдэгчийн хар хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ганбаатарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч 105 урьдчилан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9.81-95 СЭҮ улсын дугаартай “Аванте” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч Гантулгын Ганбаатарт буцаан олгосугай.

10.Хохирогч Б.бямбажав цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11.Шйитгэх тогтоол тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА