| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00036/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-08-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1, 1.1, 1.5, 1.8, 3.4 36.10 дугаар зүйлийн 1,2,4 -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөтчин овогт Мижиддоржийн Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдсэн, бусдад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн /2002 оны/ 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар М.Ганбаатарыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг багтаан шүүгдэгчийн биелэн эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Ганбаатарт оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар М.Ганбаатарт оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгааны утас, ундааны сав, ариун цэврийн хэрэглэл, Хас банкны гүйлгээний баримт, пивоны шил, тээврийн хэрэгслээс бэхжүүлж авсан үс, хохирогчийн улаан өнгийн дотоож, шүүгдэгчийн хар хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ганбаатарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч 105 урьдчилан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9.81-95 СЭҮ улсын дугаартай “Аванте” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч Гантулгын Ганбаатарт буцаан олгосугай.
10.Хохирогч Б.бямбажав цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
11.Шйитгэх тогтоол тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА