| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00365/И |
| Дугаар | 409 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* 2 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* //,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* 2 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт // нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух, овогт //,
Хариуцагч Ховд аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух, овогт // нарт холбогдох
76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай,
Гуравдагч этгээд ХХК-ийн Ц.*******аас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгч Ц.*******, Г., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М., хариуцагч Б., Д., хариуцагч нарын өмгөөлөгч Ж., гуравдагч этгээд ХХК-ийн захирал Б., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Анх ХХК-ийн захирал Д.той танилцаад манай газар дээр 12 айлын орон сууц барихаар ярилцаад, суурь ухах гээд бүх ажилд нь явсан. Барилгын зөвшөөрөлтэй компани яах вэ гэхэд Д. манай найз байгаа. Гурвуулаа хамтраад баръя. Ард ашгаа хувааж авъя гэж хэлсэн. Тэгээд барилгаа яаж барих вэ гэдэг асуудал тулгарахад гурвуулаа чадах хэмжээгээрээ материалуудаа зээлээд, оруулах мөнгөнүүдээ оруулаад, ашиглалтад өгсний дараа ашгаа хуваая гэсэн ам тохиролцоонд хүрсэн. Ингээд явж байх хугацаанд 11 сард ашиглалтад ороод Барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгөх болоход Г. та хоёр Барилга хот байгуулалтын газарт өргөдөл бичиж өгдөг юм байна. Тэгэхээр 12 айлын орон сууцыг Барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгсний дараа нь гэрчилгээний асуудал яригдана. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, тохироод мөнгөө авалцъя гэсэн тохиролцоонд хүрээд Г. бид хоёр Барилга, хот байгуулалтын газарт өргөдлөө бичиж өгсөн. Үүний дараа хууль бусаар гэрчилгээ гарсан байна. Яагаад гэвэл энэ хүмүүс надтай заавал худалдах, худалдан авах гэрээ хийгээд, энэ хоёр гэрчилгээг хүчингүй болгосны дараа 12 айлын гэрчилгээ гарах байсан. Гэтэл Барилга, хот байгуулалтын газарт өгсөн өргөдлөөр аймгийн засаг даргын захирамж гаргуулаад, үл хөдлөх хөрөнгийн газарт очоод гэрчилгээнүүд гаргуулсан байна. Заавал гэрээ хийгдэх ёстой. Барилга баригдаж байх явцад хүмүүсээс маш их хэмжээний зээл авсан. О.аас 50 тонн цемент зээлээр авсан. Тоосгонд явах болоход шатахууны мөнгөгүй болоход Д.той ярьж 10,000,000 төгрөгийн шатахуун зээлээр авч, үйл ажиллагаа дуустал хэрэглэсэн. М.гээс 25,000,000 төгрөг зээлсэн. Сангийн асуудал гарахад Ц. гэдэг дүүтэйгээ ярьж, Б.ийг явуулж, сангийн материалууд зээлээр авсан. Хайрганы асуудал гарахад Дурдбай гэдэг хүнээс хайрга бүгдийг зээлж авсан. К.гээс анх тоосго зээлж авч байсан. Зарим хүмүүсийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд О.ын мөнгийг бүгдийг өгсөн гэж хэлсэн боловч өчигдөр О. над руу 5,000,000 төгрөг өгөөгүй байгаа гэж ярьсан. Шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгөхөө болих хэрэгтэй. Үүргийг нь би үүрдэг, ард нь та хоёр ашгийг нь хүртдэг байж болохгүй. Анхнаасаа газар дээр чинь хоёр өрөө байр өгье гэж хэлсэн бол би заавал энэ хүмүүсээс зээл авч, ард нь хэл ам болохгүй байсан. Би оролцохгүй, та хоёрт худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд хоёр өрөө байраа авчихсан бол надад бүр амар байсан. Тэгээд өргөдөл бичээд өг гэж өргөдөл бичүүлж авчихаад гэрчилгээ гаргуулаад авсан байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Иргэний хуульд нотариатаар баталгаажсан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэний дараа үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байгаа. Хоёр хувийн татварыг Татварын албанд төлөх ёстой гээд заасан байгаа. 71.11 метр квадрат 8 ширхэг байр, 56.95 метр квадрат 4 ширхэг байр байгаа. 1,100,000 төгрөгөөр гэрээ хийгдсэн байгаа ба гэрээнүүд бүгд байгаа. Би өөрөө тооцохдоо метр квадратыг нь 1,000,000 төгрөгөөр тооцож бодсон. 71.11 метр квадрат подвал нэг ширхэг, 56.95 метр квадрат подвал нэг ширхэг байгаа ба үүнийг нийт тооцоод үзэхээр 903,5*******,000 төгрөг болж байгаа. Би төсөвчингөөр зардал хийлгэхэд 449,304,966 төгрөг болсон. 683,5 метр квадрат газрын үнэнд 71,110,000 төгрөгийн байр авсныг хассан. Нэмэгдсэн өртөгийн албан татварт 24,534,000 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварт 293,945 төгрөг, цалин хөлсөнд 3,927,500 төгрөг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татвар 436,000 төгрөг гээд зардлуудыг бүгдийг хасахаар 353,908,690 төгрөгийн ашиг гарч ирж байгаа бөгөөд үүнийг гурван хүнд хуваахаар нэг хүнд ногдох ашиг нь 117,969,563 төгрөг гарч байгаа. Үүнээс Б. 71.11 метр квадрат байр авсан ба үүн дээр 56.95 мкв подвалын үнэ 34,170,000 төгрөг аваад нийт 105,280,000 төгрөгийн ашиг хүртсэн. Д.ын хувьд 71.11 метр квадрат байрны үнэ 71,110,000 төгрөг, 42,666,000 төгрөгийн подвал авсан. Миний хувьд ашгаасаа 23,800,000 төгрөг авсан. 94,*******9,563 төгрөг үлдэж байгаа. 17,969,563 төгрөгийг бусад зардалдаа авах байх гэж тооцоод үлдэгдэл 76,200,000 төгрөгөө нэхэмжилж байна....Хариуцагчаар иргэн Б., Д. нарыг татаж байна....Нийтэд нь 76,200,000 /далан зургаан сая хоёр зуу/ төгрөг нэхэмжилсэн.
Бие даасан шаардлага болох 26,392,150 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б. гэдэг хүн барилга баригдаж байх явцад та гурвын ажил юу болж байна гэж нэг удаа ирсэн. Чи цагаан өнгийн Corolla автомашин авчихсан намайг гэрийн үүдэн дээр буулгачихаад явсан. Өнөөдөр ямар нүүрээрээ энд орж ирээд энэ гурван хүний хийсэн ажлыг мэдэхгүйгээр надаас 26,392,150 төгрөг нэхэмжлээд сууж байгаа юм бэ. Чи энд ямар ч хамааралгүй. Б. би захирал нь гэж ирсэн. 15,000,000 төгрөгийн ХААН банкны зээлийг хааж өгсөн. Тэр бол миний ашиг. Би ашиг гэдэг утгаар авсан. Ганпүрэв гэдэг дүүгээ байранд оруулсан. Би түүнээс 6,000,000 төгрөгийг ашгаа авч байгаа гэдэг утгаар авсан. Содномбалжирт 800,000 төгрөгийн өртэй байсныг дарсан. Эхнэрээ эмчилгээнд явахад 500,00 төгрөг зээлсэн. ээс 1,500,000 төгрөгийг байр авна гэхээр нь урьдчилгаандаа авсан. 23,800,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлдээ бичсэнийг буцаагаад надаас ХХК-ний захирал нь би байсан. Энэ хүнд зээлсэн гээд худал яриад сууж байна. Би гэрээнийхээ дагуу ашгаа авч байна гэдэг утгаар 23,800,000 төгрөг авсан. Алтайн Ойл ХХК-иас 2,592,150 төгрөгийн шатахуун авч хэрэглэсэн гээд нийт 26,392,150 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Алтайн ойл ХХК бүх шатахуунаа өгдгөөрөө өгөөд, мөнгийг нь төлөөд дууссан. Өмнөх шүүх хуралдаанд Алтайн Ойл ХХК-нд ажиллаж байсан хүмүүс ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. 26,392,150 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Анх манай нөхөр Ц.******* хашааны газар дээр барилга барих санаачилга гаргаад надад ирж хоёр залуу хашааны газар дээр хамтраад барилга баръя гэж байна гэж хэлэхээр нь найдвартай юм уу. Яаж барихаар болсон юм бэ гэхэд бид гурав хамтраад энд тэндээс мөнгө зээлж авч барилгаа барьчихаад ашгаа тэнцүү хувааж авахаар болсон. Газрынхаа үнэнд хоёр өрөө байр авна. Цэвэр ашиг нь бараг 100,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь ашигтай юм бол гээд газар дээрээ байр барихыг зөвшөөрсөн. Түүнээс биш ашиггүй бол байр барихыг зөвшөөрөхгүй байсан. Тэр үед Ц.******* олон хүнээс зээл авч байсан. Би түүнийг нь мэдэж байна. О., М., К., Ц., Д. гэдэг хүмүүсээс зээл аваад энэ барилгыг босгосон. Тэгээд барилга хүлээж авах болоход бид хоёр Барилга, хот байгуулалтын газарт өргөдөл бичиж өгөх ёстой юм байна гээд өргөдөл бичиж өгсөн. Гэхдээ барилга хүлээж авахад л өргөдөл бичиж өгсөн. Түүний дараа гэрээгээ хийх ёстой гээд харсан. Гэтэл газрын үнэнд байр өгсөн гээд хаячихаад ашгаа өгөхгүй зугтааж байна. Байр барихын тулд гурвуулаа энд, тэндээс зээлж авч, хамтраад эцэст нь ашгаа хуваах болохоор зангаа хувиргаад зугтсан. Ц.******* олон хүнээс зээл авсныг мэдэж байгаа. Манай гэрт хүртэл зөндөө олон хүмүүс мөнгөө нэхэж ирж байсан. Суурь тавихад цемент хэрэг болоход О.тай ярьж байж 50 тонн цемент авсан. Өрлөг хийхэд К.тэй ярьж тоосго авч хийсэн. Ажилчдын цалин тавихын тулд мөнгө хэрэгтэй болж байна гээд М.гээс зээлж аваад цалингаа тавьсан. Барилгын материал татахын тулд шатахуун хэрэгтэй болоод Д. гуайтай яриад барилга эхнээс нь дуусах хүртэл шатахуун авсан. Арматурын төмөр хэрэгтэй болоход Ц.той яриад Б.ийг явуулаад авахуулсан. Манай хүргэн ах ээр цементийг ачуулж байсан. Мөн хайрганы асуудал гарахад Дурдбай ахтай яриад 2,000,000 төгрөгийн хайрга зээлээр авч ирээд буулгаж байсан. Би бүгдийг хөндлөнгөөс хараад явж байсан. Энэ хоёр залууг ийм хуншгүй зан гаргана гэж бодсонгүй. Манай нөхөр найдвартай хүмүүс гээд байхаар нь итгэсэн. Барилга нь дуусаад зээл гараад, хүмүүс өрөө нэхээд эхлэхэд энэ хоёр хүн зугтаад, хүмүүс нь байнга утастаж, гэрээр ирдэг. Тэгээд хүмүүс мөнгөө нэхэж байна гээд утасдахаар зээл гарахгүй байна гэж зугтаж явсаар байгаад сүүлдээ бид хоёр шүүхэд хандахаар болсон. Хоёр өрөө байрны төлөө газраа өгнө гэж бодохгүй байна. Мэдээж хүмүүс ашигтай болоод байр бариулна. Түүнээс биш хүн болгоноос юм гуйж явчихаад эцэст нь хоёр өрөө байр авах байсан бол бид хоёр гэрээ хийгээд хаях байсан. Мэдээж ашигтай болоод, ашиг гарна гэж тооцоолоод энэ асуудалд орсон. Бид хоёр 76,200,000 төгрөг нэхэмжилсэн. Хэрвээ үүнийг өгөхгүй гэж байгаа бол би газраа буцааж авна. Би 2 жил болж байсан 80 метр квадрат байшингаа нураалгасан. Өмчлөлийн гэрчилгээ нь байгаа. Хэрвээ бид нарын нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй гэж байгаа бол газраа, 80 метр квадрат байшинтай нь авна. Газрыг 150,000,000 төгрөгөөр авъя гэсэн хүн байсан. Манай нөхөр 150,000,000 төгрөг хүрнэ гэсэн учраас зөвшөөрсөн. Газрын харилцаа, хот байгуулалтын газарт өргөдөл өгөхдөө 12 айлын орон сууцыг хүлээж ав гэсэн өргөдөл өгсөн. Түүнээс биш өмчлөлөөсөө татгалзаагүй. Би гэрээ хийнэ гэж хүлээж байсан ч нууцаар ийм зүйл хийсэн. Сүүлд нь үл хөдлөх хөрөнгийн газраас хүртэл хүмүүс өргөдлөө буцааж ав гэж 2-3 удаа дарамтлахаар нь би шүүхээр явж байгаа. асуудлаа шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн. Хамтран ажиллаж ашгаа хуваана гэж тохирсон учраас шинэ байраа хүртэл нураалгасан. Хэрвээ ингэх байсан бол байраа нураалгахгүй байсан. Б., Д. нар гэрээнээсээ татгалзаж, үүргээ биелүүлэхгүй гэж байгаа бол би газар, байшингаа буцааж авах нь зүйтэй юм байна. Дөрвөн хүүхдийнхээ өмчийг энэ хоёр хүнээр тоглуулахыг хүсэхгүй байна. Б., Д. нараас 76,200,000 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан....Бие даасан гуравдагч этгээдийн шаардлага надтай холбогдуулж гаргаагүй учраас тайлбар байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2015 онд Д., Ц.******* хоёр над дээр ирсэн. Д. Ц.*******тай танилцлаа. Энэ хүний хашааны газар дээр барилга барьж болох нь уу, очиж үзээч гэж хэлэхээр нь очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ар талд, ямар ч дэд бүтэц байхгүй, тухайн үед тийшээ орон сууц баригдаж эхлээгүй, мухар хашаа байсан. Тэгэхээр нь шугам сүлжээ алга байна. Ийм хол газар шугам сүлжээ татахад их зардал гарна. Энд барилга барих боломжгүй юм байна гээд буцсан. Ард нь дахиж ирэхэд бид хамт тусалъя. Барилгын материалыг зээлж өгч тусалъя. Манай газар дээр барилга бариад хоёр өрөө байр өгчих. Өр зээлээсээ салмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхэд нь Б. захиралд танилцуулахад үнэхээр энэ хүн чинь тэгж туслах юм бол энэ газар дээр барилга бариад 2 өрөө байрыг нь өг гэж хэлсэн. Тэгээд байраа бариад хоёр өрөө байр өгснийг Т.Хаш-Эрдэнэд зарсан. Урьдчилгаа 21,000,000 төгрөгийг Т.Хаш-Эрдэний хажууд бэлэн гаргаж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн 56,000,000 төгрөгийг Г.ын данс руу жүүлсэн. Яагаад хөрөнгө оруулсан гээд байгааг ойлгохгүй байна. Хоёр гэрчилгээ байгаа гэж байна. Барилга баригдаад, улсын комисс хүлээж авсны дараа ХААН банк манай ипотекийн зээлээс төлөгдөж байж зээлээс суллагдсан гэрчилгээ юм. Улсын бүртгэлийн ажлыг ойлгохгүй байна. Ц.*******, Г. хоёр барилга баригдаж дууслаа, газрын гэрчилгээг чөлөөлж өг, тэгээд орон сууцаа ав гэсэн шаардлага тавьсан. Энэ хоёр өөрсдөө хөөцөлдөж байгаад орон сууцны зориулалттай гэрчилгээг манайд авч ирж өгсөн. Үүнд манай компаний зүгээс оролцсон зүйл байхгүй. Энэ хүмүүс өөрсдөө газрын харилцаанд хүсэлт гаргаад, тэр нь цаашаа Засаг дарга руу яваад захирамж гараад, өмчлөх эрх нь хүчингүй болоод, хүчингүй болсон газар дээр барилга баригдсан гэдэг утгаар нийтийн эзэм рүү жсэн. О.аас цементийн мөнгө авчихаад төлөөгүй байж яагаад худлаа хэлээд байгаа юм гэж Ц.******* хэлж байна. О.т манай компаниас эхнэр К.Амаржаргалын данс руу 7,500,000 төгрөг жүүлсэн. 1,000,000 төгрөгөөр, 1,500,000 төгрөгөөр, 5,000,000 төгрөгөөр жүүлж дуусгасан. Д.гоос тоосго татахад 10,000,000 төгрөгийн шатахуун ХХК-ний нэр дээр авч хэрэглэсэн. Манай компани бусад бүх байгууллагуудын адил компаниудтай гэрээ хийгээд ажилладаг. Тунгалаг буянт ХХК-тай 19,000,000 төгрөгийн тоосго нийлүүлсэн гэж байна. К.тэй би өөрөө гэрээ хийж тоосго авсан. Энэ тоосгоны мөнгийг төлөөд дууссан. ХХК-тай бид урьд нь ч харьцаатай байсан. Өмнө нь барилгын материал худалдаж авч, өгдөг байсан. Ховд аймгийн Турлиахт гээд компани бас зээлж аваад өгсөн. Түүний дагуу бид зээлийн гэрээ хийгээд, буцаагаад төлсөн. М.гээс 25 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй авсан. Тухайн үед надтай хамт миний багийн найз Д. явж байсан. ХХК-ний захирал учраас хамт очоод авалцаад өгөөч гэж хэлсэн. Ц.******* харин тэр хүнийг таньдаг байсан. Тэгээд гурвууланг нь барьцаа болгож өгнө гэдэг утгаар нь гурвуулангаар нь гарын үсэг зуруулаад 25,000,000 төгрөг өгсөн. Одоо 20,000,000 төгрөгөө өгөөд 5,000,000 төгрөг дутуу, хүү өгөгдөөгүй байгаа. Барилгын дээврийн 90 ширхэг банз, хашааны банзны талаар сайн мэдэхгүй байна. Өөрсдөө барилга эхлэхийн өмнө орон сууцаа буулгаад, ачаад явсан. Энэ орон сууцыг ХХК барьсан болохоос биш Д. бид хоёр бариагүй. Энэ бүх төлбөр тооцоо ХХК-иас төлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2014 онд татварын шалгалтад ороод Ц.******* байцаагч дээр байсан. 2014 оны 4 сард манай үүдэн дээр ирээд уулзаадхая гэж хэлсэн. Тэгээд юу болов гэсэн чинь зээл хугацаа хэтрээд байна 500,000 төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөгийг нь зээлчихээд юм яриад сууж байсан чинь манай газар дээр байр баримаар байна. Түвдээгийн байранд нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөхгүй орчихсон. Түвдээ мөнгөө нэхээд байна. Нэг байр болгоод өр, зээлээсээ салаад байрныхаа урьдчилгаанд өгмөөр байна гэхээр нь Б.т зуучилж өгсөн. Би энэ хүмүүсээс ичиж байна. Өөрөө яагаад энд сууж байгаагаа ч ойлгохгүй байна. Яагаад гэнэт 76,200,000 төгрөгийн өрөнд ороод байгаа юм. Өр, зээл болохоо байлаа. Би байрныхаа урьдчилгааг өгмөөр байна. Газраа өгөөд байр болгоод өрнөөсөө салаад, байрныхаа урьдчилгааг өгмөөр байна гэж байсан. Гэтэл одоо энэ хүмүүс юу яриад 76,200,000 төгрөг нэхээд байгаа юм. Би ямар өрөнд орчихоод шүүх дээр хариуцагчаар ирээд байгаа юм. Би үүнийг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан орд ХХК-ийн захирал Б. шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тухайн үеийн зах зээлийн жишиг бол тухайн айлын газрыг авч оронд нь 2 өрөө орон сууц өгдөг жишгээр явагдсан. Бид үүргээ биелүүлээд байрны орж ирсэн мөнгийг бэлэн бөгөөд дансаар нь өгөөд дууссан. Энэ хүн өөрөө ямар нэгэн байдлаар манай компаний эрх ашигт халдаад ашгийн тооцоо гаргаад, ашиг алдагдлын тооцоо гараагүй байхад ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Анх зээл гарахад хашаа, байшин нь ХААН банканд 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан учраас төлсөн. Мөн өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрсөн....Ганпүрэвээс байрны урьдчилгаан гэж 6,000,000 төгрөгийг ХХК-д мэдэгдэлгүй авсан. Байр захиалсан Рэнцэнзэвгээс 1,500,000 төгрөг авч хэрэглсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг нь ХХК-иас зээлж өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна. ХХК-ний нэр дээр Алтайн Ойл ХХК-ний шатахуун түгээх газраас 2,592,150 төгрөгийн шатахуун Ц.******* авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд ХХК-иас дээрхи төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй. Эхнэр Г. эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөг зээлсэн. Одоо хүртэл төлөөгүй....Нийт 26,392,150 төгрөгийг Ц.*******аас нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Г. нар нь Б., Д. нарт холбогдуулан76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК нь Ц.*******аас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.*******, Г. нарын нэхэмжлэлтэй Б., Д. нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.******* нь ....Б., Д. нартай 2015 оны 5 дугаар сард ХХК-ийн барилгын зөвшөөрлийг ашиглан Ховд аймгийн ******* сумын ******* багийн Олзвойн 01 дүгээр гудамжны 15 тоотод байрлах Ц.*******, Г. нарын өмчлөлийн 683.5 метр квадрат газар дээр 12 айлын орон сууц барихаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, нийт 88,980,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн....Б. нь өөрийгөө ХХК-ийн захирал гэж танилцуулсан....хашаа байшин, газрын төлбөрт 12-н айлын орон сууцнаас 71.11 метр квадрат 2 өрөө байр авсан... Б., Д. нараас 76,200,000 төгрөгийг нэхэмжилнэ, нэхэмжлэгч Г. нь ...Газрын төлбөрт 2 өрөө байр авахаар тохиролцсон, хамтарч ажиллана ашигтай гэж нөхрөө хэлэхээр нь зөвшөөрсөн....хөрөнгө оруулалт хийсэн, хүмүүс нь зээлээ нэхэж ирдэг....Б., Д. нараас 76,200,000 төгрөгийг нэхэмжилнэ, хариуцагч Б. нь Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн Олзвойн 01 дүгээр гудамжны 15 тоотод байрлах газар дээрээ орон сууц бариулахаар, газрын төлбөрт 2 өрөө орон сууц өгөхөөр тохиролцсон....Энэ орон сууцыг ХХК барьсан болохоос биш Д. бид хоёр бариагүй. Энэ бүх төлбөр тооцоо ХХК-иас төлөгдсөн....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Д.Амгалагтогтох нь Яагаад гэнэт 76,200,000 төгрөгийн өрөнд ороод байгаа юм. Өр, зээл болохоо байлаа. Би байрныхаа урьдчилгааг өгмөөр байна. Газраа өгөөд байр болгоод өрнөөсөө салаад, байрныхаа урьдчилгааг өгмөөр байна гэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.*******ын ....2015 оны 5 дугаар сард Д.той уулзаж барилга барихаар тохиролцсон. Б. ирээд би бол ХХК-ний захирал. Манай компани барилгын зөвшөөрөлтэй....Б.ийг ХХК-ийн захирал биш гэдгийг өмнөх шүүх хурлыг өмнө мэдсэн....Б., Д. нараас 76,200,000 төгрөгийг нэхэмжилнэ.... гэх тайлбар, хариуцагч Б.ийн ХХК-ийн захирал нь Б. юм....Би ХХК-ийн нягтлан бодогч хийдэг, хариуцагч Д.ын ....Би уян ХХК-ийн захирал. ХХК-д цонх нийлүүлсэн.... гэх тайлбаруудыг тус тус шүүх хуралдаанд гаргасан болно.
Нэхэмжлэгч Ц.*******, Г. нар нь хариуцагчаар Б., Д. нарыг татан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь ХХК-ийн нягтлан бодогч болох нь ХХК-ийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаал, хариуцагч нарын тайлбар, хариуцагч Д. нь уян ХХК-ийн захирал болох нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ХХК болон уян ХХК-ний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 124, 129-130 дугаар тал/
Харин Б. нь ХХК-ийн захирал болох нь *******11001105 дугаартай ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б. болох нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.Алтанцэцэгийн 75 дугаартай лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.
/1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 128, 135-136 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээд байдаг ба Б., Д. нар нь уг нэхэмжлэлийг хариуцах этгээд байх тул нэхэмжлэгч Ц.*******, Г. нарын нэхэмжлэлтэй Б., Д. нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпаний Ц.*******аас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг тухайд:
Нэхэмжлэгч Ц.******* нь ....23,800,000 төгрөгийг яаж авсан талаар нэхэмжлэл дээр бичсэн байгаа....хамтран ажиллах гэрээний ашгаа авсан.... гэж, нэхэмжлэгч Г. ...Нададтай холбогдуулж гаргаагүй.... гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-ийн захирал Б. нь ....Би ХХК-ний захирал....нийт 26,392,150 төгрөгийг гаргуулж өгнө үү....Ц.******* нь уг мөнгийг авсан тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн байгаа.... гэж тус тус маргасан болно.
Нэхэмжлэгч Ц.******* нь хамтран ажиллах гэрээний ашиг гэж тайлбарлаж байх ба түүний тайлбарыг гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Гуравдагч этгээд ХХК-ийн захирал Б. нь шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпаний Ц.*******аас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Нэхэмжлэгч Ц.*******, Г. нар нь ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Г. нарын нэхэмжлэлтэй Б., Д. нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд ХХК-ийн Ц.*******аас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 /хоёр зуун наян есэн мянга есэн зуун арван нэг/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ