Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0306/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч Т.Э,

Шүүгдэгч Ц.Б, Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц-ийн Б, Х овогт Ш-ийн М нарт холбогдох эрүүгийн 1818002820327 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, Б овогт Ц-ийн Б /РД: ТЖ69102914/, ..... оны ..... дугаар сарын .....-нд ........ аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторч, комбайнч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхнэр, ..... хүүхдийн хамт ...... аймгийн ...... сумын ..... дүгээр багийн ...... дугаар гудамж, ...... тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, .... хотын шүүхийн ......оны ..... дугаар сарын ......ний өдрийн .......дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

...... аймаг дахь ...... дундын шүүхийн ...... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

2. Монгол улсын иргэн, Х..... овогт Ш-н М /РД: ....../, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ....... хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...... аймгийн ....... сумын ....... дугаар баг, ...... дугаар брак байр, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Б, Ш.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ц.Б, Ш.М нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ..... оны ..... дүгээр сарын ......-ны ...... цагийн орчим ...... аймгийн ...... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Т.Э, Т.Б нарыг “архи авч өгсөнгүй” хэмээн маргалдаж улмаар Ц.Б нь Т.Э-ийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины шарх, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Ш.М нь Т.Б-ийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, зүүн хөмсөгийн шарх, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Хохирогч Т.Э-н өгсөн: ...Би шүүгдэгч нарыг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Ажлаасаа ..... оны ..... дүгээр сарын .....-ны өглөө буугаад Б, О нартай том пиво хувааж уусан. Гэтэл шүүгдэгч нар нь өөр нэг нөхөртэй 3-уулаа уусан байдалтай нэг жил архитай ирсэн. Машины ард суугаад авчирсан архийг тойруулаад ууж байгаад бид хэдэд өгөхөд бид хэд уугаагүй. Тэгэхэд Ц.Б-н ах бид хоёрыг архи авч өгнө байгаа гэж хэлсэн. Бид хоёр мөнгө төгрөг байхгүй, одоо гэртээ харилаа гэж хэлсэн. Тэгээд надтай маргалдсан. Манай найз О карт өгөөд наанаасаа ганц юм авчих гээд өгөөд явуулсан. Б, М хоёр дэлгүүр явж ирээд хугацаа нь дууссан карт өглөө гээд хэрүүл хийгээд байсан. Б бид хоёр явах гэхэд М явуулахгүй, Б ахтай уулзаад яв гээд байсан. Би явах гээд М-г түлхэхэд хойшоогоо унасан. Гэтэл Б ирээд намайг өшиглөсөн. Б бид 2 зам гараад зугтаахад хойноос хүрч ирээд дахин зодоон болсон. Миний нүүр лүү цохисон. Б мөн цохиулаад нүүр ам нь хавдсан байдалтай байсан. Цагдаа дууд гэж хэлээд зууралдаад байж байхад хоёр шүүгдэгч зугтаасан. Эмчилгээний зардал 420,000 төгрөг болсон. Б-с зардлаа гаргуулмаар байна. Өөр гомдол гээд байх зүйл байхгүй. Уг гэмтлийг Б надад учруулсан учир нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

Хохирогч М.Б-ийн өгсөн: ...Ш.М гэх залуу миний нүүр лүү гартаа барьсан блокны хэлтэрхийгээр 2-3 удаа цохисон. Миний хөмсөг сэтэрч цус гараад хамар хавдсан байсан. Би эмчилгээний зардал болон ажилдаа яваагүй 10 хоногийн цалингаа нэхэмжилж байна. Т.Э-г Ц.Б нь гартаа барьсан блокны хэлтэрхийгээр нүүр лүү нь нэг удаа цохихыг би харсан. Өөр хаана нь яаж цохисныг би харж чадаагүй. Би эмчилгээ хийлгэсэн 252.000 төгрөг, эмчилгээ хийлгээд ажилдаа яваагүй 13 өдрийн цалин болох 500.000 төгрөг, нийт 752.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/,

 

Гэрч Г.О-ын өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Т.Э, М.Б, Ц.Б, Ш.Мөнхбат, Х.Э бид нар архи, шар айраг ууж байгаад маргалдсан. Т.Э, Ш.М нар зууралдахад Ц.Б нь Т.Э-ийг салгаад зам хөндлөн гараад явсан. Ц.Б, Ш.М нар замын наад талд Дархан захын зүг рүү явсан. Тэгээд би тэд нарыг салчихлаа гэж бодоод харьсан. Тэгээд би гэртээ ирээд М.Б рүү утсаар залгатал “Ц.Б, Ш.М нар нь Т.Э, М.Б нарын урдаас хүн тосуулж байгаад нийлж зодчихлоо” гэж М.Б хэлсэн. Би гэрээсээ гараад яваад очиход М.Б, Т.Э нарын нүд хавдсан, цус гарсан, хөхөрсөн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,

Гэрч П.Б-ын өгсөн: ...эргээд харахад Ц.Б-тай зууралдаж маргалдаж байсан Т.Э гэх залуугийн аль нүд гэдгийг нь санахгүй байна нэг нүднийх нь хөмсөг сэтэрч хавдсан байсан. Ш.М болон шар царайтай М.Б гэх залуу хоёрыг би салгахад Ш.М нь М.Б нүүр лүү гараараа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

 

Гэрч Х.Э-ын өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Б, Ш.М, Г.О болон Г.О-ын хамт ажилладаг 2 хүмүүстэй архи, шар айраг уусан. Архи, шар айраг дуусахад Ц.Б, Ш.М нар нь Г.О-ын хугацаа нь дууссан виза картыг аваад дэлгүүр лүү явсан. Би гэр лүүгээ харьсан. Намайг гэртээ байхад Г.О утсаар Ц.Б, Ш.М, М.Б, Т.Э нар хоорондоо зодолдсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

 

М.Б-ийн “Толгой өвдөнө, дотор муухай оргино, хамар зүүн талд ухархайгаар өвдөнө, толгой таллаж өвдөнө, зүүн дээд зовхи хавдаж хөхөрсөн, зовхинд оёдол тавигдсан” гэх амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 67-68/,

 

“М.Б нь хамрын яс зүүн талдаа хугаралтай, таславч тэгшхэн, зүүн нүдний зовхи хавдаж, хий хуралдсан” гэх “Саран-Элит” килиникийн эмнэлгийн оношилгоо /хх-ийн 69/,

 

“М.Б-ийн хамрын яс янгинаж өвдөнө, нүд ухархайгаараа өвдөнө, толгой өвдөнө, 2 нүд хөхөрч хавдсан, хацар зулгарсан, хөмсөг дээр 1 см орчим язарч оёдол хийлгэсэн” гэх нүүр амны их эмч Б.Б-ы тодорхойлолт /хх-ийн 70/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 433 дугаартай “М.Б-ийн биед хамар ясны битүү хугарал, зүүн хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/,

 

Т.Э-ийн “...Зулайн хэсэгт хавдартай, эмзэглэлтэй, хацар, зүүн дээд зовхи хавдаж, хөхөрсөн, баруун доод зовхи шархтай, оёдол тавигдсан” гэх амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 76-79/,

 

“Т.Э нь субарахнойд зай баруун чамархайн урд доод хэсгээр ихээр болон дух чамархайн дээд хэсгээр бага зэрэг өргөссөн, сильвиев хомил зүүн талдаа илүү өргссөн, зүүн нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эд хавсан” гэх “Саран-Элит” килиникийн эмнэлгийн оношилгоо /хх-ийн 81/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 427 дугаартай “Т.Э-ийн биед баруун нүдний зовхины шарх, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, дээд уруулд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84/,

 

Шинжээч эмч Э.О-ийн: М.Б, Т.Э нарт тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу чулуу, тоосго, блок гэх мэт хатуу биетэй зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 92/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б-ы Т.Э-н нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины шарх, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгч Ш.М-ын М.Б нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, зүүн хөмсөгийн шарх, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Ц.Б, Ш.М нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ба-н эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, зүүн хөмсөгийн шарх, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан ба Ш.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан төлсөн болох нь хавтаст хэргийн 140 дүгээр талд авагдсан хохирогч М.Б-ийн хохирлоо барагдуулж авсан гэх баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч Ц.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас Т.Э-н эрүүл мэндэд баруун нүдний зовхины шарх, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч Т.Э нь эмчилгээний зардал 420.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 420.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-д олгож, шүүгдэгч Ш.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь 420.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлөхөө илэрхийлж хохирогч Т.Э-тэй эвлэрсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.М, Ц.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ш.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Б нь хотын шүүхийн .... оны .... дугаар сарын ......-ний өдрийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ...... аймаг дахь ..... дундын шүүхийн ..... оны 3 дугаар сарын 3-ны өдрийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ш.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Ш.М нь ................... хамгаалагчаар ажилладаг /хх-ийн 122/ тогтмол орлоготой тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ш.М нь 800.000 төгрөгийн дундаж цалинтай ажил эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуудсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б, Х овогт Ш-н М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ш.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.М оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с 420.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-д олгож, шүүгдэгч Ш.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь 420.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлөхөө илэрхийлж хохирогч Т.Э-тэй эвлэрсэн болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Ш.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР