| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00365/И |
| Дугаар | 384 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 384
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох
Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 800,000 төгрөг, алданги 52,000 төгрөг, нийт 852,000 /найман зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 153/2017/00365/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 2,400,000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,600,000 төгрөг, хүү 171,000 төгрөг, нийт 1,771,000 төгрөг төлсөн. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 13 сарын хугацаа хэтэрсэн байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас гутлын үйлдвэрлэл ажиллуулах зорилгоор авсан үндсэн зээл 800,000 төгрөг, алданги 52,000 төгрөг, нийт 852,000 төгрөгийг Б.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын Сум өгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,400,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 1,771,000 төгрөг төлсөн. Үлдсэн зээл 800,000 төгрөг, алданги 52,000 төгрөг, нийт 852,000 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.******* нь 852,000 төгрөгөө төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Б.*******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 800,000 төгрөг, алданги 52,000 төгрөг, нийт 852,000 /найман зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 800,000 төгрөг, алданги 52,000 төгрөг, нийт 852,000 /найман зуун тавин хоёр мянга/ төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.*******ээс 852,000 /найман зуун тавин хоёр мянга/ төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 24,998 төгрөгийн тал хувь 12,499 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 800,000 төгрөг, алданги 52,000 төгрөг, нийт 852,000 /найман зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.*******ээс 12,499 /арван хоёр мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ