Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 385

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох

Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 3,333,600 төгрөг, алданги 283,356 төгрөг, нийт 3,616,956 /гурван сая зургаан зуун арван зургаан мянга есэн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 153/2017/00361/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд эргэн төлөлтийн хуааврийн дагуу үндсэн зээл 1,666,400 төгрөг, хүү 450,000 төгрөг, нийт 2,116,400 төгрөгийг зохих хугацаандаа төлсөн. 2014 оны 2 сараас хойш эргэн төлөлтийг хийгээгүй. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 17 сарын хугацаа хэтэрсэн байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас оёдол ажиллуулах зорилгоор авсан үндсэн зээл 3,333,600 төгрөг, алданги 283,356 төгрөг, нийт 3,616,956 төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 2,116,400 төгрөгийг төлсөн. Ховд аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангийн зээл 3,333,600 төгрөг, алданги 283,356 төгрөг, бүгд 3,616,956 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Д.*******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 3,333,600 төгрөг, алданги 283,356 төгрөг, нийт 3,616,956 /гурван сая зургаан зуун арван зургаан мянга есэн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 3,333,600 төгрөг, алданги 283,356 төгрөг, нийт 3,616,956 /гурван сая зургаан зуун арван зургаан мянга есэн зуун тавин зургаа/ төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.*******гээс 3,616,956 /гурван сая зургаан зуун арван зургаан мянга есэн зуун тавин зургаа/ төгрөгт төлөхулсын тэмдэгтийн хураамж 72,821 төгрөгийн тал хувь 36,410.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 3,333,600 төгрөг, алданги 283,356 төгрөг, нийт 3,616,956 /гурван сая зургаан зуун арван зургаан мянга есэн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.*******гээс 36,410.5 /гучин зургаан мянга дөрвөн зуун арван төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ