Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/507

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

  2021          4           12                                         2021/ШЦТ/507

                                                                                       

           

                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Батаа,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У т холбогдох  эрүүгийн 2106 00000 0110 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

М.У , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.У нь 2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү М.Ш маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, М.Ш-ын биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, хүзүүнд дарагдлын ором, зулгаралт гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч М.Ш-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гадуур найзуудтайгаа архи согтууруулах ундааны хэрэглэсэн. Ингээд би их хэмжээгээр согтсон бөгөөд гэртээ 01 цагийн орчим харьсан. Гэрт ороход эхнэр, хүүхэд унтаж байсан. Тэгэхээр нь гэрээс буцаж гараад ах Ууганбаатарын гэрт орсон. Намайг гэрт нь ороход тэдний гэр бүл унтаж амарч байсан ба ах сэрээд намайг гэртээ орж унт гэж хэлсэн. Би өөдөөс нь хэрүүл маргаан хийгээд, агсам согтуу тавьсан. Ингээд ах уурлаад гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохисон бөгөөд би манараад газарт унасан. Би орилсон. Тэгтэл ах 2-3 удаа гараараа миний нүүр хэсэгт цохисон. Миний зүүн нүд, зүүн шанаа, дээд уруул хавдаж хөхөрсөн байна. Тухайн гэмтлийг манай төрсөн ах У учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

                                   

Холбогдогч М.У-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “... гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байсан. Гаднаас төрсөн дүү М.Ш  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Үглээд байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохисон. Энэ үед эхнэр хажуу талаас цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),

 

            Хохирогч М.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 тоот ахынхаа гэрт байж байхдаа төрсөн ах болох М.Ууганбаатартай муудалцсан. Гэрт нь яваад ороход намайг харанхуй шөнө орж ирлээ гээд хэрүүл болсон. Тухайн үед М.У намайг барьж аваад цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон. Тэгээд хоорондоо зодолдож байгаад салсан. Тэгэхэд гэрт нь Болортунгалаг байсан. Цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн үед миний уруулын зүүн хэсгээр хавдаж, баруун нүдний доод хэсгээр хавдсан байсан. У ах миний нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохиж гэмтээсэн. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас),

 

            Гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө гэртээ буюу Баянзүрх дүүргийн 0 тоотод байж байхад гадаа хүн орилох чимээ сонсогдсон. Тэгэхээр нь манай нөхөр У цонхоо онгойлгоод харахад Ш  “Ууганбаатараа май шүү. пизда” гээд орилоод байсан. Манай нөхөр цонхоо хаагаад үүд рүү явж байхад Ш  манай гэрт ороод ирсэн. Манай нөхөр “чи яагаад байгаа юм бэ. Ууж идсэнээ шингээ. Гэртээ ороод мөрөөрөө амарч чадахгүй юу” гэж хэлэхэд тэр хоёр хоорондоо барилцаад авсан. Барилцаад авахад нь үүдний өрөөнд байсан толь болон толины тавиур дээр байсан гоо сайхны хэрэгслүүд газарт унасан. Тухайн чимээнээр манай хүүхдүүд айгаад уйлаад байхаар нь би хүүхдүүдээ аваад жижиг өрөөнд орсон. Нөгөө өрөөнд тэр хоёр хашхираад орилоод болохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай нөхөр У Ш ыг 2-3 удаа алгадсан. Тэрийг харсан. Өөр зүй хараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 651 дугаар: “... Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний дээд, доод зовхинд 3х3.5см хөх ногоон цус хуралттай, бага зэргийн хавдсан, тэмтрэхэд эмзэглэлттэй, баруун нүдний алимны салстад улаан ягаан цус хуралттай, дээд уруулын зүүн хэсэгт 1.2х0.3см бүдэг хөх цус хуралттай, хүзүүний баруун урд доод хэсэгт 2х0.3см, 8х0.2-0.4см хүрэн цайвар зулгаралттай, хүзүүний ар доод хэсэгт 8х0.5см хөндлөн ташуу хүрэн цайвар зулгаралт бүхий дарагдлын оромтой, тэмтрэхэд эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ

1. М.Ш -н биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, хүзүүнд дарагдлын ором, зулгаралт гэмтэг тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

                                       

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Монгол Улсын зэвсэгт хүчний №13456 дугаар цол авсан тухай үнэмлэх (хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас) зэрэг болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                    

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.У нь 2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү М.Ш маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, М.Ш-ын биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, хүзүүнд дарагдлын ором, зулгаралт гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч М.Ш  баримттайгаар болон амаар хохирол нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч  М.У нь бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

                                                      

Мөн шүүгдэгч М.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

                                                     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч М.У-ын үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэргийн зүйлчлэл тохироогүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.У-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжгүй байна гэж үзэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус заасан. 

                                                                                     

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.У хохирогч М.Ш  нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд боловч шүүгдэгч М.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж М.Ш-ын бие махбодид нь халдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын бие махбодид халдах гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нөгөө этгээддээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг ойлгодог.  

 

Шүүгдэгч М.У нь 2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 тоотод төрсөн дүү М.Ш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амгалан тайван байдал алдагдууллаа гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар толгойн тус газар гараараа цохих үйлдлээр түүний эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, хүзүүнд дарагдлын ором, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Шүүгдэгч нь өөрийн төрсөн дүүтэй харилцах гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор хүч хэрэглээгүй, харин төрсөн дүү М.Ш  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амгалан тайван байдал алдагдуулж, агсан согтуу тавьсан үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүний биед халдсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын бие махбодид халдаж, хохирол гэмтэл учруулсан гэх хүндрүүлэх шинжийг үгүйсгэж байна.

 

Иймд шүүгдэгч М.У-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

 

Шүүгдэгч М.У нь 2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 тоотод М.Ш хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, хүзүүнд дарагдлын ором, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч М.Ш-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гадуур найзуудтайгаа архи согтууруулах ундааны хэрэглэсэн. Ингээд би их хэмжээгээр согтсон бөгөөд гэртээ 01 цагийн орчим харьсан. Гэрт ороход эхнэр, хүүхэд унтаж байсан. Тэгэхээр нь гэрээс буцаж гараад ах Ууганбаатарын гэрт орсон. Намайг гэрт нь ороход тэдний гэр бүл унтаж амарч байсан ба ах сэрээд намайг гэртээ орж унт гэж хэлсэн. Би өөдөөс нь хэрүүл маргаан хийгээд, агсам согтуу тавьсан. Ингээд ах уурлаад гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохисон бөгөөд би манараад газарт унасан. Би орилсон. Тэгтэл ах 2-3 удаа гараараа миний нүүр хэсэгт цохисон. Миний зүүн нүд, зүүн шанаа, дээд уруул хавдаж хөхөрсөн байна. Тухайн гэмтлийг манай төрсөн ах У учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

Холбогдогч М.У-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “... гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байсан. Гаднаас төрсөн дүү М.Ш  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Үглээд байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохисон. Энэ үед эхнэр хажуу талаас цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),

            Хохирогч М.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 тоот ахынхаа гэрт байж байхдаа төрсөн ах болох М.Ууганбаатартай муудалцсан. Гэрт нь яваад ороход намайг харанхуй шөнө орж ирлээ гээд хэрүүл болсон. Тухайн үед М.У намайг барьж аваад цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон. Тэгээд хоорондоо зодолдож байгаад салсан. Тэгэхэд гэрт нь Болортунгалаг байсан. Цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн үед миний уруулын зүүх хэсгээр хавдаж, баруун нүдний доод хэсгээр хавдсан байсан. У ах миний нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохиж гэмтээсэн. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас),

            Гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө гэртээ буюу Баянзүрх дүүргийн 0 тоотод байж байхад гадаа хүн орилох чимээ сонсогдсон. Тэгэхээр нь манай нөхөр У цонхоо онгойлгоод харахад Ш  “Ууганбаатараа май шүү. Пязда” гээд орилоод байсан. Манай нөхөр цонхоо хаагаад үүд рүү явж байхад Ш  манай гэрт ороод ирсэн. Манай нөхөр “чи яагаад байгаа юм бэ. Ууж идсэнээ шингээ. Гэртээ ороод мөрөөрөө амарч чадахгүй юу” гэж хэлэхэд тэр хоёр хоорондоо барилцаад авсан. Барилцаад авахад нь үүдний өрөөнд байсан толь болон толины тавиур дээр байсан гоо сайхны хэрэгслүүд газарт унасан. Тухайн чимээнээр манай хүүхдүүд айгаад уйлаад байхаар нь би хүүхдүүдээ аваад жижиг өрөөнд орсон. Нөгөө өрөөнд тэр хоёр хашхираад орилоод болохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай нөхөр У Ш ыг 2-3 удаа алгадсан. Тэрийг харсан. Өөр зүй хараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 651 дугаар: “... Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний дээд, доод зовхинд 3х3.5см хөх ногоон цус хуралттай, бага зэргийн хавдсан, тэмтрэхэд эмзэглэлттэй, баруун нүдний алимны салстад улаан ягаан цус хуралттай, дээд уруулын зүүн хэсэгт 1.2х0.3см бүдэг хөх цус хуралттай, хүзүүний баруун урд доод хэсэгт 2х0.3см, 8х0.2-0.4см хүрэн цайвар зулгаралттай, хүзүүний ар доод хэсэгт 8х0.5см хөндлөн ташуу хүрэн цайвар зулгаралт бүхий дарагдалын оромтой, тэмтрэхэд эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ

1. М.Ш -н биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, хүзүүнд дарагдлын ором, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч М.У нь хохирогч М.Ш-ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч М.Ш т Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 651 дугаар дүгнэлтээр “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, хүзүүнд дарагдлын ором, зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.У нь хохирогч М.Ш-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч М.Ш  нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохирлыг баримттайгаар нэхэмжилсэн зүйлгүй мөн “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Ууганбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.У-т гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

            Шүүгдэгч М.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч М.У нь ахын хувьд дүүдээ ёс зүйн шаардлага тавьсан харагддаг хэдий ч бусдад хүч хэрэглэх нь буруу. Гэхдээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй. Үүнийг таслан зогсоох гэж байгаад ийм хэрэг гарсан нь тогтоогддог. Иймд шүүхэд тавьж байгаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг нь эсэргүүцэж, татгалзах зүйл байхгүй байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.У “Хүний биед гэмтэл учруулсан нь миний буруу. Надад том сургамж боллоо. Намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

 мөн зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахаар байна.        

Шүүгдэгч М.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдэлдээ хийж байгаа дүгнэлт, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-т оногдуулахаар шийдвэрлэсэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.У-т холбогдох эрүүгийн 2106 00000 0110 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч М.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.У-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.У-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

           

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ